Аялал

Солонгос улсын хоолны соёл ба төрлүүд

Pinterest LinkedIn Tumblr

Төрсөн нутгаасаа өөр газар-луу богино хугацаагаар ч урт хугацаагаар ч явсан хоол хамгийн чухал билээ. Тэр ч утгаараа “Солонгост хэрхэн амьдрах вэ?” цуврал блогын 3 дахь хэсгээрээ Солонгос улсын хоолны соёлыг танилцуулж байна.

Солонгос иргэд хоолоо хувааж идэх дуртай ба өдөр тутмын хоолны ширээн дээр агшаасан будаа, шөл, болон хачираас бүрддэг юм. Хачир нь дотроо амталсан ногоо, жигнэсэн, буцалгасан шарсан хачир болон бингээс бүрддэг. Үүн дээр нэмээд Солонгосын нэрийн хачир бол кимчи юм. Кимчи нь Солонгостоо маш олон янзаар байдаг бөгөөд 187 өөр аргаар хийж болно гэсэн судалгаа ч гарсан юм. Энэ ч утгаараа Солонгосын ихэнх хоол нь халуун ногоотой гэдгийг анхаараарай.

Кимчи-г хялбархан хийх аргыг эндээс

Солонгос улсын хоолыг ерөнхийдөө шөл, хуурга, гоймон болон олон улсын хоол гэж хуваадаг. Шөл нь дотроо jjigae, guk, tang гэж 3 хуваагддаг. Tang нь ихэвчлэн хийхэд удаан хугацаа шаарддаг, Jjigae нь өтгөн бөгөөд илүү давсархаг, хувааж иддэг шөл бол Guk нь 1 хүний порцоор ирдэг ба өтгөн биш шөл юм.

1. Шөл

  • Кимчи-жигэ (Kimchi-jjigae)- Солонгост очоод хөлсөө гартал халуун ногоотой шөл идмээр байвал энэ шөлийг санал болгож байна. Гол орц нь кимчи, үхрийн мах бөгөөд нэмэлтээр сонгино, дүпү бас бусад ногоонууд нэмээд өтгөн болтол буцалгаад иддэг ба хачираар будаа заавал байдаг юм.

Кимчи-жигэ-г хялбархан хийх аргыг эндээс

  • Миёог-гүг (Miyeok-guk)- Энэ шөлийг Солонгос хүмүүс ихэвчлэн өглөөний цайгаар мөн төрсөн өдрөөрөө хийж иддэг. Гол орц нь далайн байцаа ба үхрийн мах юм.

Миёог-гүг-г хялбархан хийх аргыг эндээс

  • Соллoнтанг (Seollong-tang)- Хүйтэн цагаар гэр бүлээрээ цуг суугаад идэхэд тохиромжтой хоол юм. Үхрийн гуяны ясны шөлийг нь өтгөн болтол буцалгаад буцалгаж авсан шөлөндөө гоймон болон нэмэлт ногоогоо хийгээд будаатай цуг иддэг.

Соллoнтанг хялбархан хийх аргыг эндээс

2. Хуурга болон бусад хоол

  • Самгеопсал (Samgyepsal)- Монголчууд ч гэлтгүй гадаадууд ч бас дуртай, очоод хамгийн түрүүнд иддэг хоолнуудын нэг бол яахын аргагүй самгеопсал билээ. Махны төрлөөс хамаараад үнэ нь өөр байдаг ба xалуун ногоогоо өөрөө тохируулаад идэх боломжтой.
  • Догбуги (Tteokbokki)- Үндсэн хоолоор ч хачираар ч идэж болдог ба будаа, гурил, усаар хийдэг бөгөөд зажлууртай ба халуун ногоотой юм. Үндсэн хоолоор идвэл гоймон болон бусад ногоонууд нэмж иддэг бөгөөд Солонгосчууд ч энэ хоолоо маш дуртай иддэг.

Догбуги-г хялбархан хийх аргыг эндээс

3. Гоймон

  • Жажангмёон (Jjangmyeon)- Хятад хоол боловч Солонгосчууд өдөр тутамдаа захиалж иддэг хоол юм. Анх Солонгост орж ирж байхдаа материалын хомстлоос болоод тансаг зэрэглэлийн хоол байсан боловч одоо үед амттай боловч хямдхан хоол болж хувирсан. Гол орц нь хар шошны соус болон гоймонгоор хийгддэг.

Жажангмёон-г хялбархан хийх аргыг эндээс

  • Хүйтэн гоймон (Ненгмёон)- Миний хувьд Солонгост амьдарч байхдаа хамгийн өвөрмөц санагдсан хоол. Хоол халуун байх ёстой атал мөстэй гоймон гэж байдаг юм байна гэж их гайхаж байсан. Доороо мөстэй дээрээ гоймон, өндөг, ногоотой байдаг. Солонгосчууд ид халуун зуны улирлаар иддэг хоол.

Хүйтэн гоймон-г хялбархан хийх аргыг эндээс

4. Олон улсын/ Халал хоол (Halal Food)

  • алал гэдэг нь Муслим шашинтай иддэг хүмүүсийн иддэг бөгөөд сүртэй халуун ногоо байхгүй, давс чихэр нь таарсан, ерөнхийдөө олон улсад байдаг нийтлэг хоол гэж ойлгож болох юм. Зарим хоол нь Монгол хоолтой төстэй байх тохиолдол ч бий. Халуун ногоо идэж чаддаггүй хүмүүс нь халал хоолыг идэхийг санал болгож байна.

Нэмж хэлэхэд, Солонгос хүмүүстэй цуг хоолонд ороход настай хүн нь түрүүлж савхандаа хүрсны дараагаар хоолоо идэж болдог. Эхлээд идээд эхлвэл бүдүүлэгт тооцдог. Мөн будаагаа болж өгвөл дуустал нь идээрэй, Солонгосчууд хоолонд сайн хүнд дуртай байдаг.

Энэ хүртэл Солонгост нийтээрээ иддэг хоолнуудыг танилцуулаа. Солонгост удаан хугацаагаар байрлаж, амьдарч байгаа хүмүүс маань Солонгос хоол нь ерөөсөө таарахгүй байна аа гэвэл Дондэмүн-д (Dongdaemun) байрладаг Монгол таүн ороод Монгол хоолоо идэх сонголт ч байгаа шүү. Тэгэхээр хоолноос болоод шаналж зовохгүйн тулд сайн хайгаад судлаад үзээрэй! Яаж хайхаа мэдэхгүй байвал Монгол таүн-д байдаг Монгол ажилтнуудаас асуувал эелдгээр хариулаад өгдөг шүү. Энэ хүрээд 3 дахь хэсэг маань дуусаж байна. Дараагийн хэсгээрээ тун удахгүй уулзацгаая!

Comments are closed.