Бид өмнөх удаагийн нийтлэлүүдээрээ Солонгос улсад суралцах талаарх блогууд оруулсан бол энэ удаад Солонгос улсад хэрхэн амьдрах талаар мэдээллийг цуврал болгон орууллаа. Өөр ямар ч улс руу нүүж амьдрах нь амар хэрэг биш бөгөөд үүнийг бага ч болов амар болгохын төлөө Солонгос улсын нийтийн тээврийн талаар мэдээлэл оруулж байна.
Надад ч бас Солонгос улсад очоод нийтийн тээврийг хэрхэн ашиглахыг сайн ойлгож өгөхгүй, очих гэж байсан газраасаа өөр газар очиж төөрч байсан удаа байдаг тийм учраас миний хойноос очиж байгаа хүмүүстээ ядаж зөв чиг гаргаж өгье гэсэн үүднээс энэхүү нийтлэлийг хүргэж байна.

Солонгос улсад автобус, такси, метро болон машин түрээслэх гэсэн 4-н төрлийн нийтийн тээвэр байдаг.
1. Автобус
Хот доторх энгийн автобус картаар бол 1250 вон, бэлэн мөнгөөр бол 1300 воноор үйлчилдэг
- Автобусны хуваарь харж болох аппликейшн: Kakao Bus, Naver map, Kakao map

2. Такси
Нийтийн тээвэрт 3-н төрлийн такси үйлчилдэг
- Энгийн такси — эхлэх үнэ 3,000 вон ( 35 сек, 144 метр тутамд 100 воноор өснө ) Саарал, шар өнгөтэй дээрээ TAXI гэсэн бичигтэй
- Люкс такси — эхлэх үнэ 5,000 вон ( 39 сек тутам 200, 164 метр 300 воноор өснө) Хар өнгөтэй дээрээ 모모(мубом) гэсэн бичигтэй
- Дээд зэрэглэлийн такси — эхлэх үнэ 8000 вон (1 км 1,400 воноор өснө) / ! Хар өнгөтэй машины дугаар дэвсгэр шар өнгөтэй. /

3. Метро
2018/06/01-ний байдлаар Сололнгос улс нь нийт 23 метроны шугамтай
- Сөүл хот нь бусад жижиг хотуудтайгаа метроны шугамуудаар холбогдсон байдаг
- Хаанаас хаа хүрч байгаагаас хамааран үндсэн төлбөр 1150 вон дээр нэмэгдэн 4000 хүртэлх воноор зорчих боломжтой
- Өглөө 5 цаг 40 минутаас эхлэн оройны 12 цаг хүртэл ажилладаг
- Метроны шугам болон хуваарь харж болох аппликейшн: Subway Korea, Seoul, Smarter subway
4. Машин түрээслэх
Олон улсын жолооны үнэмлэх эсвэл Солонгосын жолооны үнэмлэх хэрэгтэй тохиолдолд
- Ямар маркийн машин түрээслэхээс хамааран нэг өдрийн 50’000~150’000вон
- Сараар түрээслэх тохиолдолд сарын 500’000~1’500’000вон
- Түрээслэхдээ барьцаа мөнгө байршуулах шаардлагатай
- Түрээслэх хугацаанд осол, гэмтэл гарсан тохиолдолд та бүрэн төлөх ёстой байдаг

5. T-Money буюу Нийтийн тээврийн карт
Автобус болон метронд хэрэглэж болох карт
- 24 цагийн жижиг дэлгүүрүүд болон метроны буудлаас 2500–3000 воноор авна
- 24 цагийн дэлгүүр болон метроны буудлын дор байх автомат машинаар цэнэглэх боломжтой
- Картгүй бол метрогоор нэг удаагийн картаар зорчиж болно.
- Нэг удаагийн картыг метроны карт цэнэглэх автомат машин дээр хөдлөх буудлаас очих буудлынхаа нэрийг хийж авдаг (Буудлаасаа хэтэрч явах тохиолдолд буусан буудлынхаа холбогдох ажилтнаар дамжуулан зөрүү төлбөрийг төлж, метроны буудлаас гарах боломжтой. Тухайн картаа автомат машинд хийж барьцаа 500 воныг буцаан авч болно )
- Банкны карт нь зарим тохиолдолд тээврийн карттайгаа цуг байх тохиолдол байдаг.
- Автобусанд суухдаа картаа дарсан бол буухдаа заавал дарах хэрэгтэй. Учир нь дараагийн тээврийн хэрэгсэлд зорчихдоо хөнгөлөлт эдлэх боломжтой.

Энэ мэтчилэн нийтийн тээвэр нь байж болох бүх төрлөөрөө байдаг бөгөөд хэрэв та нийтийн тээврээр зорчих дургүй бол дугуй бас авж унаж ч болдог юм. Таны байгаа газраас ойр дугуй байвал газрын зураг дээр харуулдаг www.bikeseoul.com гэсэн website-луу ороод мөнгөө төлөөд авж унадаг сонголт бас байгаа юм.
Солонгост амьдрах талаарх цувралын эхний хэсэг маань нийтийн тээврийн талаар байсан бол дараагийн цувралын хэсгээр та нар маань юу мэдэхийг хүсэж байна? Бидэнтэй саналаа хуваалцаарай. Тэгвэл дараагийн нийтлэлээрээ уулзацгаая!
Comments are closed.