Тэтгэлэг

Солонгост тэтгэлэгээр сурах нь амархан.

Pinterest LinkedIn Tumblr

Дэлхийн Монгол иргэн болохын төлөө манай улсын чадварлаг залуучууд гадаад орон тэр тусмаа БНСУ-г зорих нь ихэссэн билээ. Гэвч гадаад оюутнуудад тэтгэлэг олдох боломжгүй гэж бодон санхүүгийн асуудлаас болоод мөрөөдлөө хаях тохиолдол ч олонтаа байдаг. Үүнтэй холбогдуулан гадаад оюутнууд ч гэсэн тэтгэлэг аван суралцах боломж маш их байдаг шүү гэж зоригжуулах зорилготой бид энэ удаа БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. Эрдэм мэдлэгээ дээшлүүлэхээр дараагийн чиглэлээ БНСУ-аар сонгосон болон сонирхсон бүх оюутнууддаа зориулж байна.

📋Тэтгэлгийн боломжууд

Сургуулиа төгсөөд ажилд ороход бэлдэж байгаа оюутнуудаас гадна суралцах бүтээмж өндөр оюутнуудыг хамруулахын тулд олон төрлийн засгийн газрын болон их сургуулиудын тэтгэлэг-үүд байдаг. Тэтгэлэг-үүд дунд гадаадад суралцах гэж байгаа оюутнуудыг суралцаж амьдрахад илүү боломжтой, тав тухтай амьдруулахын тулд өндөр хэмжээний мөнгө, сургалтын тэтгэмж болон амьдралын зардлаар хангадаг.

📋Тэтгэлгийн төрлүүд :

Тэтгэлэг нь засгийн газрын тэтгэлэг, их дээд сургуулиудын тэтгэлэг, сангийн тэтгэлэг, байгууллагуудын тэтгэлэг гэсэн олон төрөл байдаг ба энэ удаад засгийн газрын тэтгэлэг болон их сургуулиудын тэтгэлэгийн талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

1 . Korean Government Scholarship Program Засгийн газрын тэтгэлэг ( Бакалавар, Магистр)

Korean Government Scholarship Program нь Солонгосын боловсролын яамаар (NIIED) удирдагдан явагддаг бөгөөд гадаадын оюутнуудад олон улсын боловсролын солилцоог дэмжих, улс орнуудын хоорондын нөхөрлөлийг дэмжих зорилгоор дээд боловсролын байгууллагуудад суралцах боломжийг олгох зорилготой хөтөлбөр юм. Нийт бакалаврын 170 сурагчид болон магистрын 700 сурагчид сонгон шалгаруулдаг буюу бакалаврын сурагчдын бүртгэлийг 9 сард эхлээд 2 сарын сүүлээр дуусдаг бол магистрын бүртгэл 2-р сард эхэлж 8-р сарын сүүлээр дуусдаг байна.

Шаардлага:

  • Өөрөө болон аав ээж 2-лаа Солонгосоос өөр иргэншилтэй байх
  • Ахлах сургууль төгссөн байх (бакалавр)
  • Бакалаврын зэрэг хамгаалсан байх (магистр)
  • Голч дүн 80% аас дээш байх
  • Нас 25-с доош байх (бакалавр)
  • Нас 40-с доош байх (магистр)
  • Studyinkorea.go.kr site аар бүртгүүлэх, эсвэл сургуулиараа дамжуулаад бүртгүүлж болно.

Анхаарах зүйлс:

1) Бакалавр :

  • Сургалтын хугацаа 4 жилээс дээш тэнхим (анагаахын тэнхим, архитектурын тэнхим зэрэг) зөвшөөрөгдөхгүй.

2) Судалгааны ажил : Магистр, докторын оюутнуудад хамаарна

  • Нийгмийн ухаан, Хүмүүнлэг-ээр зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 210,000 вон
  • Байгал, механик шинжлэх ухаанаар зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 240,000 вон
  • Судалгааны ажлаас хамаараад хэвлэх зардлын 500,000- 800,000 вон

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

1. Бүтэн сургалтын төлбөр

2. Амьжиргааны мөнгө

3. 2 талын тийзны зардал

4. Эрүүл мэндийн даатгал (сар болгон 20,000 вон)

5. Хэлний бэлтгэлийн төлбөр

6. Аяллын тэтгэмж (ирэхээс өмнө 200,000 вон)

7. Топик 5 эсвэл 6-тай бол сар болгон 100,000 вон

Амжиргааны зардал/Бакалавр/: Сар болгон 800,000 вон

Амжиргааны зардал/Магистр/: Сар болгон 900,000 вон

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

2. Seoul National University-гийн тэтгэлэгүүд

SNU-д сургуульд орохоос өмнө болон дараа гэсэн 2 төрлийн тэтгэлэг байдаг бөгөөд бакалавр болон магистрын тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Орохоос өмнө гэсэн нь таны сургууль руу явуулсан ахлах сургуулийн дүн, сургуулиас гадуурх идэвх болон хэлний оноо дээр тулгуурлаж олгодог ба сургуульд орсны дараа олгодог тэтгэлэг нь таны семестрийн дүн дээр тулгуурлаж олгодог тэтгэлэг юм.

1. Glo-Harmony Scholarship ( Баклавр, Магистр)

  • Бүтэн сургалтын төлбөр
  • Амжиргааны зардал – Сар болгон 600,000 вон
  • Бүртгүүлэх хугацаа: 1-р сар, 6-р сар

Шаардлагаэнэ жагсаалт дотор таны иргэншилтэй улс байвал та энэ тэтгэлэгт бүртгүүлэх боломжтой.

Холбогдох: intlscholarship@snu.ac.kr

2. DAEWOONG Foundation Scholarship ( Баклавр)

  • Нийт тэтгэлгийн хэмжээ: 2,000,000 вон
  • Daewoong group-д дадлага хийж үзэх боломж (төгсөөд Daewoong group-д ажлын өргөдөл явуулахад давуу талтай)
  • Жил болгоний 4 сард материал хүлээж авна

Шаардлага: бакалаврын хөтөлбөрт элсэн орсон гадаад сурагч байх хэрэгтэй

Холбогдох: intlscholarship@snu.ac.kr

3) Гадаад сурагчдад зориулсан тэтгэлэг

  • Тэтгэлгийн хэмжээ: 100% хүртэлх төлбөр
  • Материал хүлээж авах хугацаа: 5 сар, 11 сар
  • Шаардлага: голч дүн 2.7-с дээш байх
  • Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

3. Konkuk их сургуулийн тэтгэлэг

Konkuk их сургууль нь Өмнөд Солонгосын их сургуулиуд дунд 12т жагсдаг бөгөөд хувийн сургууль учраас сургалтын төлбөр нь нийтийн сургуулиас үнэтэй байдаг байна. Тэтгэлгийн хувьд бакалаврт 100% хүртэлх төлбөр, магистрт 100% хүртэлх төлбөрийн тэтгэлэг олгодог байна.

  1. Элсэлтийн тэтгэлэг
  • TOPIK 3 ( Солонгос хэлний оноо )- тай бол 30% ийн тэтгэлэг
  • ТОПИК 4-тэй бол 40% ийн тэтгэлэг
  • ТОПИК 5-тай бол 50% ийн тэтгэлэг
  • ТОПИК 6-тай бол 60% ийн тэтгэлэг

2. Дүн дээр суурилсан тэтгэлэг

  • Семестрийн голч дүн дээр тулгуурлан 20%~100% хүртэл тэтгэлэг авах боломжтой.

Холбогдох: uadmissions@konkuk.ac.kr

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

4. Korea их сургуулийн тэтгэлэг

Korea их сургууль нь бакалаврт бизнес, олон улсын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлээрээ магистрт хууль, анагаах ухаан мөн адил бизнесийн чиглэлээр алдартай гэж ойлгож болно. Тэтгэлгийн хувьд бакалавраар ч магистрын зэргээр ч олгодог байна.

  1. Global KU Scholarship ( Бакалавр)
  • Тэтгэлгийн хэмжээ: — 8 семестрийн хугацаанд 100% хүртэлх төлбөр (Тэтгэлэг А хэлбэр)
  • 8 семестрийн хугацаанд 50% хүртэлх төлбөр (Тэтгэлэг Б хэлбэр )
  • Сургууль руу элсэлтийн материалаа явуулахад ахлах сургуулийн голч дүнгээс хамаараад тэтгэлэгт автоматаар бодогдож үзнэ

2. Global Leader Fellowship (Магистр)

  • Тэтгэлгийн хэмжээ: Элсэлтийн төлбөр, сургалтын төлбөр

хэлбэр A: 100% хэлбэр B: 65% хэлбэр C: 60%, дотуур байрны төлбөр

  • Шаардлага: Голч дүн, англи хэлний оноо, Магистрын сургуулиас болон захирлаас letter of recommendation авах
  • Энэ тэтгэлгийг авсан бол зөвхөн 1 семестрийн хугацаанд үйлчилдэг бөгөөд дахиад авахыг хүсвэл дахин бүртгүүлэх шаардлагатай.

Холбогдох: admission@korea.ac.kr

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

5. Yonsei их сургуулийн тэтгэлэг

Yonsei их сургууль ньБНСУ-ын хамгийн анхны их сургууль бөгөөд хувийн их сургуулиудаас 1т ордог ба их сургуулийн тэтгэлгийг 3 хувааж болдог байна. Элсэлтийн тэтгэлэг, дүн дээр тулгуурласан тэтгэлэг, гэр бүлийн орлогоос хамаарсан тэтгэлэг гэж хуваадаг.

  1. Merit-based (дүн дээр тулгуурласан тэтгэлэг)
  • Дүнгээрээ топ 10%-д багтсан сурагчдад олгодог
  • Дүнгээс хамаараад 100% хүртэл олгодог
  • Тусдаа бүртгүүлэх шаардлага байхгүй, шалгалт өгсний дараа сургалтын алба дүнгээр жагсаагаад топ сурлагатай сурагчдад тэтгэлэг авлаа гээд мэдэгддэг.

2. Need-based- гэр бүлийн орлогоос хамаарч өгдөг тэтгэлэг

  • Tусдаа формат бөглөөд бүртгүүлдэг (сургуулийн дээр тавигдсан форматыг татаж аваад бөглөнө)
  • Орлогоос хамаарч 100% хүртэл олгодог
  • Потенциал өндөртэй боловч төлбөрөө төлж чадахгүй байгаа сурагчдад олгодог учраас орлого бага байх тусам их өгдөг

3. Элсэлтийн тэтгэлэг– материал бүрдүүлэлт, ахлах сургуулийн дүн хэрэгтэй

  • Материалаа хэр сайн бүрдүүлсэн бэ гэдгээс хамаараад 100% хүртэл олгодог
  • Бүх гадаад сурагчдад нээлттэй
  • Тусдаа бүртгүүлэх шаардлага байхгүй материалаа өгөхөд автоматаар тэтгэлэг авах үгүй юу нь шийдэгддэг.

Холбогдох: iadms@yonsei.ac.kr

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

6. Нэмэлт

Хэлний бэлтгэл : Хэлний бэлтгэлийн тэтгэлэг нь 2 дахь семестрээс эхлэн олгогддог ба өмнөх семестрийн ирц болон сургалтын дүнгээс хамааран тэтгэлэг олгодог.

Энэ мэтчилэн та өөрөө хүсж, тэмүүлж, зорилгоо болгох л юм бол тэтгэлэгтэй суралцана гэдэг тийм ч боломжгүй зүйл биш гэдгийг санаарай. Мөн хэрвээ та өөр сургуулиудын тэтгэлгийг яаж харах вэ? гэж эргэлзэж байвал тухайн сургуулийн web хуудас-луу ороод мэдээ гэсэн хэсэг-лүү орвол одоо нээлттэй буюу, зарлагдах гэж байгаа, дуусах гэж байгаа тэтгэлэг гэх мэт сургуультай холбоотой бүх мэдээллийг тэр хуудаснаас харж болно шүү.

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж байгаа танд амжилт хүсье 👍👍

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил:

Comments are closed.