Uncategorized

Өмнөд Солонгос улсад суралцах 10-н шалтгаан

Pinterest LinkedIn Tumblr

Хэрвээ танд гадаададын их сургуульд суралцах боломж байгаа бол, Яагаад Өмнөд Солонгос улсыг өөрийн жагсаалтад оруулж болохгүй гэж?

1. Боловсрол

С

Солонгос улсын их сургуулиуд Ази тивдээ шилдэгт орж байгаа нь гайхах зүйл биш юм. Тэдний боловсролын чанар болон амжилтад хүрэхийн төлөө зүтгэх нь онцгой сайн юм. 2019 оны 4 сарын байдлаар БНСУ-д 165’000 гадаад оюутан суралцаж байгаа бөгөөд энэ тоо жил бүр 20’000-р өсөх төлөвтэй байна.

Энэ нь та БНСУ-н соёлтой танилцаад зогсохгүй Олон Улсын оюутнуудтай найз нөхөд болж, Олон орны соёлтой танилцах том боломж юм. Мөн тус улс нь суралцахад хамгийн тохиромжтой шилдэг 10 улсад багтдаг юм.

Боловсролын чанар болон гадаад оюутны аюулгүй байдалд ихэд анхаардаг бөгөөд амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг нь үүнтэй холбоотой. Сургалтын төлбөр харьцангуй хямдаас гадна суралцангаа ажиллах эрхтэй орон учир жилээс жилд олон улсын оюутнуудыг татсаар байгаа билээ.

Мөн БНСУ-н Засгийн газрын тэтгэлэг нь ирээдүйн Олон Улсын манлайлагчдыг дэмжих болон гадаад оюутанд БНСУ-н их дээд сургуульд суралцах боломжийг олгосноор олон улсын боловсролын харилцааг дэмжиж улс хоорондын найрамдалт харилцааг сайжруулах зорилготой байдаг. Тэтгэлэгт онгоцны тийз, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, Солонгос хэлний сургалт, сургалтын төлбөр зэрэг багтдаг.

2. Хэл соёл

Солонгос хэл бол Монгол хэлний нэгэн адил Алтайн язгуурийн хэлний аймагт багтдаг бөгөөд хэл зүй, дүрмийн хувьд адилхан байдаг нь Монгол хүнд сурахад ихээхэн дөхөм болдог. Судалгаагаар дэлхийн хамгийн түгээмэл сурч байгаа 20 хэлний 12-т Солонгос хэл ордог бөгөөд Ази тивдээ 2-т ордог нь эрэлттэй хэл гэдгийг нь нотолно.

3. Амьдралын өртөг

Хэрвээ та их сургуулийн амралтаараа аялахыг хүсдэг бол Солонгос улс танд мөнгө хуримтлуулах боломж болох болно. Амьдрах байр, тээвэр, хоол гээд харьцангуй хямд байдаг бөгөөд гадаадад суралцах төсөвтөө санаа зовж буй оюутнуудад ихэд таалагдах болно. Өмнөд Солонгост цагийн ажлын дундад цалин эрэгтэй хүнийх 100’000 вонн, эмэгтэй хүнийх 50’000–60’000 вонн байдаг.

4. Оюутны амьдрал

Солонгос дахь боловсролын систем нь их сургуулийн оюутнуудад ‘шаргуу хөдөлмөрлөх’ соёлыг бий болгосон байдаг. Оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд олон байдаг бөгөөд хэрвээ та хичээлээ тараад найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлмээр байвал Солонгос улс таны урмыг хугалахгүй. Мөн дотуур байрандаа бие бялдаржуулах төв, сагсан бөмбөгийн заал, бүжгийн танхим гэх мэт газрууд байдаг бөгөөд та чөлөөт цагаа үр дүнтэй дотуур байрандаа өнгөрөөж болно гэсэн үг юм. Мөн зарим сургуулийн дотуур байранд хаданд авирах заал, усан бассейн байдаг.

5. Аялал

Солонгосыг 19-р зууны сүүлч хүртэл “Агуу хаант улс” гэж нэрлэж байсан гэдэг. Та амралтаараа Солонгос улсын баялаг түүх болон хурдацтай хөгжлийн нэг хэсэгтэй танилцах боломжтой. Хэрвээ та өөрийн амьдарч буй хотоос бусад хоттой танилцахыг хүсвэл метрогоор хамгийн хурдан явах боломжтой. Солонгосын үзэсгэлэнт газрууд таныг амралтын өдрөөр тань оюутны өдөр тутмын амьдралаас хөндийрүүлж чадах болно. Солонгосоор аялах нь харьцангуй хямд байдаг бөгөөд зарим тохиолдолд гадаадын иргэдэд үнэгүй байдаг.

6. Хоол

Солонгос хоолыг 3 үгээр тодорхойлвол “хямд, амттай дээрээс нь тохилог орчин”. Хэрэв та гадаадад сурахаар төлөвлөж байхдаа хоолондоо дээрээ шалгуур тавьдаг бол Солонгос орон таны хамгийн зөв сонголт байх болно. Солонгос хоол бол тэдний соёлын төв бөгөөд гудамжиндаа янз бүрийн ресторануудтай олонх нь боломжийн үнээр эрүүл хоолоор хангадаг.

Ихэнх ресторан,хоолны газрууд орой хүртэл нээлттэй байдаг бөгөөд зарим нь хүргэх үйлчилгээ санал болгодог мөн 24 цагийн тав тухтай дэлгүүрүүд ч байдаг. Солонгост суралцагчидийн хувьд хоолны газар нь амьдралын олон чухал үйл явдлуудтай хамт өрнөж байдаг.

7. Ажил, мэргэжил

1960-аад оноос эхлэн Солонгос улсын эдийн засаг хурдацтай өсч байна. Энэ нь олон улсын байгууллага, гадаадын ажил хайгчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа билээ. Ажил олгогчид нь гадаад ажилчдад нээлттэй байдаг бөгөөд энэ нь олон улсын хэмжээний чадвар туршлагыг эзэмшихийг хүсэж буй хэн бүхэнд хамаатай юм.

Өнөөгийн байдлаар БНСУ-ын гадаад ажилчдын тоо 1 саяд хүрэхэд ойрхон байгаа юм. Солонгост суралцах нь мэргэжлийн ур чадварыг эзэмшихэд шаардагдах туршлага болон хэлний мэдлэгийг танд өгөх болно.

8. Соёл Урлаг

Оюутнуудын гадаадад сурах хүсэлтэй байдаг хамгийн нийтлэг шалтгаан нь өөрөөсөө өөр улсын соёл заншилтай танилцах юм. Та дэлхийн хаанаас ч ирсэн байсан Солонгос улс өдөр бүр таны сэтгэлийг татах болно. Дэлхийн хамгийн агуу түүх соёлтой улсуудын нэг Солонгос улсын соёлын томоохон хэсгүүдийг та бүжиг, хөгжим, дэлгэцийн олон олон бүтээлүүдээс харч болно.
Харин Өмнөд Солонгост суралцах нь таныг өвөрмөц, сэтгэл татам олон олон соёлтой танилцуулахаас гадна та жуулчдаас ялгаатай туршлагатай болж чадна.

9. Хүн ам

Солонгосын их дээд сургуульд суралцах нь таныг солонгос оюутнуудтай найз нөхөд болох, мөн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудтай нөхөрлөх боломжийг олгоно. Солонгос оюутнууд маш хөдөлмөрч мөн тэд олон улсын оюутнуудтай найрсаг, нээлттэй харилцаатай байдаг. Зарим тохиолдолд танд Солонгост амьдрахад мэдвэл зохих чухал хэсгүүдтэй танилцуулах болно.
Мөн Солонгосын их сургуулийн оюутнууд олон улсын оюутнуудтай
соёл уламжлалаа хуваалцах сонирхолтой байдаг бөгөөд тэдний
соёл уламжлалтай мөн танилцах чин хүсэлтэй байдаг. Хэрвээ та хилийн чанадад сурахыг хүсэхдээ ая тухтай бөгөөд амттай хоолтой газар хайж байгаа бол Солонгос хүмүүсийн зочломтгой зан таныг баяртайгаар хүлээж авах болно.

10. Амьдралдаа гайхалтай дурсамж үлдээх

Солонгост суралцах олон эерэг талууд байдаг. Шилдэг их сургуулиуд, тэтгэлэг, хямд зардал, хэл сурах, найз нөхөд, мартагдашгүй аялал,агуу түүх соёлтой танилцах зэрэг эцэст нь энэ бүхэн таны амьдралд гайхалтай дурсамжыг өгөх болно.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Comments are closed.