Гадаадад сурахаар шийдсэн ихэнх хүмүүс гадаад оюутнуудад тэтгэлэг олдох боломжгүй гэж боддог ч энэ нь буруу ойлголт юм. Ялангуяа Солонгос улсад засгийн газар болон их дээд сургуулиудын тэтгэлэг авах боломж их байдаг бөгөөд суралцах бүтээмж өндөр оюутнуудыг тэтгэж дэлхийн шилдэг боловсон хүчин бэлтгэхийн тулд оюутнуудыг гадаадад суралцах боломжоор хангах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.

1 . Korean Government Scholarship Program –Засгийн газрын тэтгэлэг ( Бакалавар, Магистр)
Korean Government Scholarship Program нь Солонгосын боловсролын яамаар (NIIED) удирдагдан явагддаг бөгөөд гадаадын оюутнуудад олон улсын боловсролын солилцоог дэмжих, улс орнуудын хоорондын нөхөрлөлийг дэмжих зорилгоор дээд боловсролын байгууллагуудад суралцах боломжийг олгох зорилготой хөтөлбөр юм. Нийт бакалаврын 170 сурагчид болон магистрын 700 сурагчид сонгон шалгаруулдаг буюу бакалаврын сурагчдын бүртгэлийг 9 сард эхлээд 2 сарын сүүлээр дуусдаг бол магистрын бүртгэл 2-р сард эхэлж 8-р сарын сүүлээр дуусдаг байна.
Шаардлага:
- Өөрөө болон аав ээж 2-лаа Солонгосоос өөр иргэншилтэй байх
- Ахлах сургууль төгссөн байх (бакалавр)
- Бакалаврын зэрэг хамгаалсан байх (магистр)
- Голч дүн 80% аас дээш байх
- Нас 25-с доош байх (бакалавр)
- Нас 40-с доош байх (магистр)
- Studyinkorea.go.kr site аар бүртгүүлэх, эсвэл сургуулиараа дамжуулаад бүртгүүлж болно.
Анхаарах зүйлс:

1) Бакалавр :
- Сургалтын хугацаа 4 жилээс дээш тэнхим (анагаахын тэнхим, архитектурын тэнхим зэрэг) зөвшөөрөгдөхгүй.
2) Судалгааны ажил : Магистр, докторын оюутнуудад хамаарна
- Нийгмийн ухаан, Хүмүүнлэг-ээр зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 210,000 вон
- Байгал, механик шинжлэх ухаанаар зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 240,000 вон
- Судалгааны ажлаас хамаараад хэвлэх зардлын 500,000- 800,000 вон
Тэтгэлэгт хамаарах зүйлс:

1. Бүтэн сургалтын төлбөр
2. Амьжиргааны мөнгө
3. 2 талын тийзны зардал
4. Эрүүл мэндийн даатгал (сар болгон 20,000 вон)
5. Хэлний бэлтгэлийн төлбөр
6. Аяллын тэтгэмж (ирэхээс өмнө 200,000 вон)
7. Топик 5 эсвэл 6-тай бол сар болгон 100,000 вон
Амжиргааны зардал/Бакалавр/: Сар болгон 800,000 вон
Амжиргааны зардал/Магистр/: Сар болгон 900,000 вон
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.
Бидэнтэй холбоо барих
Утас: 7766–5555
Вэб сайт: www.hikorea.mn
Facebook Page: HiKorea Mongolia
И-Мэйл хаяг: info@hikorea.mn
Манай байршил:

Comments are closed.