Uncategorized

Солонгост сурдаг оюутны НЭГ ӨДӨР хэрхэн өнгөрдөг вэ?

Pinterest LinkedIn Tumblr

Солонгос ахлах сургууль төгсөгчдийн ердөө нэг хувь нь Солонгосын хамгийн нэр хүндтэй гурван сургуульд тэнцдэг гэсэн судалгаа байдаг. “Гурван цаг унтдаг сурагч “S K Y”-д тэнцэнэ, дөрвөн цаг унтдаг бол ямар ч байсан их сургуульд тэнцэнэ, харин таваас дээш цаг унтдаг хүн их сургуулийн талаар бодоод ч хэрэггүй” хэмээх яриа хүртэл Солонгосын ахлах сургуулийн сурагчдын дунд байдаг байна. Тэгэхээр өрсөлдөөн ямар их байдгийг та төсөөлж байгаа болов уу. Тэрхүү өрсөлдөөн ихтэй газар сурдаг оюутнуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг бол?

  • Өглөө

Тухайн оюутны семестрийн сонгосон хичээлээс хамаараад хичээлийн хуваарь нь ялгаатай байх боловч Солонгосын ихэнх их сургуулийн хичээлийн өглөөний анги хамгийн эртдээ 9 цагаас эхэлдэг. Сургуулиасаа хэр зайтай амьдардгаасаа хамаараад оюутнууд алхаж явах эсвэл автобус, метро гэх тээврийн хэрэгслээр сургууль руугаа явдаг.

Солонгост сурдаг оюутнууд ихэвчлэн өглөөний цайндаа будаа, өндөг, талх болон бусад ногооны хачир иддэг байна.
  • Өдрийн цаг

Нэг хичээл 50 минут үргэлжилж, 10 минут завсарладаг. Өдрийн хоолны цаг нь хичээлийнхээ цагаас хамаараад оюутнууд өөрсдөө хичээлгүй цагтаа тааруулж иддэг байна. Өдөржин хичээлтэй үед заримдаа хоол идэхгүй өнжих ч өдөр байдаг тул оюутан өөрөө гэрээсээ хоолоо хийж авч ирэх зэргээр зохицуулж болно. Бусад үед оюутнууд ихэвчлэн сургуулийнхаа хоолыг иддэг байна. Сургууль бүр дотроо маш олон салбар сургуулиудтай бөгөөд дотор нь олон төрлийн хоолны газар, кафе, оюутан чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой газрууд байдаг нь их амар.

  • Үдээс хойш болон оройн цагаар

Тухайн өдрийн хичээлээ дууссаны дараа оюутнууд найзуудтайгаа гадуур явч шинэ газар үзэх, хамтдаа дэлгүүр хэсэх, гадуур хооллох болон хичээлээ хийж цагийг өнгөрөөдөг. Шалгалт дөхсөн хичээл ихтэй үеэрээ харин ихэнх оюутнууд өдрийнхөө 80-90 хувийг номын санд сууж өнгөрүүлдэг. Сургуулийн кампус доторх номын сангаасаа хамаараад номын сангууд нь 22, 23 цаг хүртэл ажилладаг номын сан болон 24 цагийн номын сан гэж ангилагддаг байна. Их ачаалалтай үед номын санд суудал олдох нь ховор болдог байна.

Kyung Hee University Library

Кафе эсвэл гэртээ хичээлээ хийхээс илүү номын санд суухаар илүү үр бүтээлтэй хичээлээ хийж чаддаг.

Зарим оюутнууд тухайн өдрийн хичээлийн даалгавар зэргээ дуусгаад гэртээ харьж амраад ээлжийн цагийн ажилдаа гардаг байна. Тухайн оюутан өөрийн хичээлийн хуваарь болон бусад цагийн хуваариасаа шалтгаалаад ажлын цагаа өдөр болон шөнө хийхээр зохицуулдаг.

< Гадаадад суралцахад хамгийн чухал зүйл нь цагийн менежмент байдаг. Цагаа зөв зохицуулж, хэр үр бүтээлтэй ашиглаж чадахаас таны амжилт хамаарах болно. Цагийн менежмент сайтай оюутнууд хичээл, ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх дугуйлан, секц-д хамрагдаж өөрийн тархи болон бие бялдарын эрүүл мэнддээ ч анхаарах боломжтой. >

Танд Амжилт хүсье!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Comments are closed.