Зөвлөмж

Солонгос улсад тусгаарлагдах зөвлөгөө мэдээлэл

Pinterest LinkedIn Tumblr

Та бүхэнд энэ блогоороо хөл хорионы үед БНСУ-д тусгаарлагдах журам,  тусгаарлалтын байр болон хилээр нэвтрэхдээ анхаарах зүйлсийн талаар зөвлөгөө мэдээлэл хүргэхийг зорьлоо.

Солонгос улсын засгийн газар нь Ковид19 өвчний халдвараас сэргийлэх үүднээс 2020 оны 04 сарын 01-ний өдөр (лхагва)-н 00 цагаас эхлэн Солонгос улсруу нэвтэрч буй өөрийн улсын иргэн болон гадаадын иргэдийг өөрийн зардлаар 14 хоногийн хугацаанд тусгаарлах журмыг батлан одоог хүртэл хэрэгжүүлж байна. 

 Жишээ нь: Та 2 сарын 1-нд Солонгосын хилээр нэвтэрсэн бол 2 сарын 15-ний өдрийн 12:00 цаг хүртэл тусгаарлагдана.

ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТӨРЛҮҮД

1. БНСУ-н засгийн газраас гаргасан тусгаарлалтын байр

Та Солонгос улсын хилээр нэвтрэхдээ тусгаарлагдах тодорхой хаяггүй бол Солонгос улсын засгийн газраас гаргасан тусгаарлалтын байранд 14 хоног тусгаарлагдах боломжтой. Энэхүү тусгаарлалтын байр нь 14 хоногийн 1.400.000 вон /өдрийн 3 хоол багтсан/ төлбөртэй болно.

2. Их дээд сургуулийн дотуур байранд тусгаарлагдах 

Зарим их дээд сургуулиуд гадаад оюутнуудаа өөрийн сургуулийн дотуур байрандаа тусдаа төлбөр аван тусгаарлаж байгаа. Хэрэв та сургуулийнхаа дотуур байранд тусгаарлагдах хүсэлтэй байвал сургуулиасаа болон зуучлалын байгууллагаасаа дэлгэрэнгүй мэдээлэлийг тодруулж асуугаарай. 

Жишээ нь: Сөүлийн үндэсний их сургууль – 14 хоногийн 1.100.000 вон /өдрийн 3 хоол багтсан/ , Конкүк их сургууль – 14 хоногийн 920.000 вон  /өдрийн 3 хоол багтсан/

3. Айлд тусгаарлагдах

Хэрвээ та хэн нэгэн найз нөхөд танил талынхаа гэрт тусгаарлагдахаар бол тухайн тусгаарлагдах гэж байгаа айл нь өөрийн харъяа эрүүл мэндийн төв болох бугонсу/보건소/-с зөвшөөрөл авна. Энэхүү зөвшөөрлийг авахын тулд тухайн айл нь өөрийн байр болон гэр бүлийнхээ гишүүдийн талаарх мэдээлэлийг эрүүл мэндийн төвдөө дамжуулна. Хэрэв тухайн айл нь цэцэрлэг сургуулийн бага насны хүүхэдтэй бол сургууль цэцэрлэгт нь гадны хүн тусгаарлагдаж байгаа талаар мэдэгдэх шаардлагатай.

4. Тусгаарлах зөвшөөрөлтэй түрээсийн байранд тусгаарлагдах

Солонгосын засгийн газрын тусгаарлах байрны журмыг хангасан түрээсийн байруудаас сонгон тусгаарлагдах боломжтой. Ийм төрлийн тусгаарлах түрээсийн байрууд нь олон төрлийн давуу талуудтай байдаг.  Жишээ нь: 

  • Онгоцны буудлаас тосож авна 
  • Ковид19 шинжилгээнд хамрагдахад хөтөч хийх 
  • Солонгосын хилээр нэвтрэхэд батлан даана.

гэх мэт олон үйлчилгээ төлбөрт нь багтсан байдаг. Хэрэв та тусгаарлах зөвшөөрөлтэй түрээсийн байранд тусгаарлагдахыг хүсвэл www.hirent.mn -с захиалаарай.

БНСУ-д ЗОРЧИХ ЗӨВЛӨГӨӨ

Та онгоцны буудлаас буугаад шууд тусгаарлалтын байрлуугаа явах бөгөөд 14 хоногийн хугацаанд гадагш гарч чадахгүй тул өөрт хэрэгтэй ахуйн хэрэглэл болон бусад хэрэгцээтэй зүйлсээ авч явна уу. 

Хэрэв их дээд сургуульд суралцахаар явж байгаа бол Солонгос улсад Ковид19 тархалттай холбоотойгоор Боловсролын яамнаас онлайнаар хичээл орох захирамжуудыг гаргаж хичээлүүд онлайнаар болон танхимаар ээлжилж орж байгаа тул онлайнаар хичээллэх тохиолдолд хичээлээ сонсохын тулд өөрийн хэрэглээний зөөврийн комьпютерийг авч явахыг зөвлөж байна.

Хилээр нэвтрэхэд шинж тэмдэг илэрсэн тохиолдолд

Таныг онгоцноос буусны дараа хилээр нэвтрэхээс өмнө таны халууныг хэмжих бөгөөд хэрэв тухайн үед таны халуун хэвийн хэмжээнээс өндөр гарах болон таньд ханиалгах, найтаах зэрэг амьгалын замын ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай Ковид19 шинжилгээг авах болно. 

+ Хэрэв таны шинжилгээны хариу (эерэг) гарвал эмнэлэг болон тусгаарлалтын эмчилгээний төврүү шилжүүлэх болно. 

– Хэрэв таны шинжилгээны хариу (сөрөг) гарвал 14 хоног өөрийгөө тусгаарлах аюулгүйн хамгаалалтын аппликэйшн-аа суулгаж хилээр нэвтрэн өөрийн тусгаарлалын байрлуугаа явж болно.

Хилээр нэвтрэхэд шинж тэмдэг илрээгүй тохиолдолд

Таныг онгоцноос бууснаас хойш таньд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бол  тусгаарлах аюулгүйн хамгаалалтын аппликэйшн-аа суулгаж тусгаарлах байрлуугаа шууд явах боломжтой. Таны тусгаарлах аюулгүйн хамгаалалтын аппликэйшны хилээр нэвтрэх мэдүүлэг хуудсанд бөглөсөн тусгаарлалтын хаяг нь Солонгос улсын халдвар хамгааллаас сэргийлэх төв штабын системд бүртгэгдэж тухайн харъяа эрүүл мэндийн төвд таны хилээр нэвтэрсэн мэдээлэл дамжуулагдах болно. Та нэвтэрч орсноос 3 хоногийн дотор тусгаарлалтны байрны харъяа эрүүл мэндийн төвд очиж шинжилгээ өгөх шаардлагатай.

Шинжилгээ эмчилгээний төлбөр

Солонгос улсын засгийн газраас гадаад иргэдийн Ковид19-тэй холбоотой шинжилгээ болон эмчилгээний зардлыг хариуцаж байгаа боловч тухайн гадаадын иргэн нь амжиргааны зардалаа өөрөө хариуцах болно.

HiRent сайт дээрх онцлох тусгаарлах байруудын санал болгож байна

1 – BYSCORE ТУСГААРЛАХ БАЙРУУД

Байршил: Инчон болон Сөүл

Үнэ: 570,000~730,000 вон / 14 хоног

Өрөө: 1, 2, 3, 4, 6 гэсэн хүний сонголтой өрөөнүүдтэй

Давуу талууд

  • Хилээр нэвтэрхэд батлан даана ‘нэмэлт төлбөргүй’
  • Кивид 19-н шинжилгээнд хамруулна ‘нэмэлт төлбөргүй’
  • Олон төрлийн байрны сонголттой
  • Нэмэлт ахуйн хэрэглэл болон хоол хүнсээр хангана

Захиалах бол: http://hirent.mn/homes/600a4a81595d7e69e49ee603

2 – BOBO СӨҮЛИЙН ТУСГААРДАХ БАЙР

Байршил: Сөүл хот

Үнэ: 660,000 вон / 14 хоног

Өрөө: 1 өрөө

Давуу талууд

  • Ганцаараа байрлах тул дуу чимээ бага
  • Хил дээр батлан даана
  • Өдрийн 2 хоол

Захиалах бол: http://hirent.mn/homes/600ba8d7f1ea717cd40c4c66

Хэрэв та Солонгос улсад тусгаарлагдах байр, түрээсийн байр захиалах болон түрээслэх бол www.hirent.mn вэб хуудсаас захиалаарай.

This image has an empty alt attribute; its file name is 00-1.jpeg

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

This image has an empty alt attribute; its file name is 75242035_2145463579094901_8632807427995074560_n-1-1024x602.jpg

Comments are closed.