БНСУ-ын 2021 оны магистр, докторын зэргийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-ын NIEED буюу Олон улсын боловсролын хүрээлэнгээс гадаад оюутан залуучуудын суралцуулах, Солонгос соёлыг сурталчилах, хамтын ажиллагаатай орнуудын харилцааг баталгаажуулах зорилгоор олгодог тэтгэлэг юм.
Боловсролын зэрэг
- Магистрын хөтөлбөр: Бакалаврын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах эрдмийн зэрэгтэй байх
- Докторын хөтөлбөр: Магистрын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах эрдмийн зэрэгтэй байх
- Судалгааны хөтөлбөр: Элсэх их сургуулиас урилга авсан байх мөн дараах шаардлагыг хангасан байх
Тэтгэлэгт хамаарах зүйлс
- Бүтэн сургалтын төлбөр
- Амьжиргааны мөнгө / Сар бүр 900,000 вон /
- 2 талын нислэгийн тийзны зардал
- Эрүүл мэндийн даатгал /сар болгон 20,000 вон/
- Хэлний бэлтгэлийн төлбөр / улирал болгон 800,000 вон /
- Суурьших зардал /ирэхээс өмнө 200,000 вон/
- Судалгааны зардал / семестр болгон 210,000-240,000 вон /
- Дипломын хэвлэлийн зардал / 500,000 – 800,000 вон /
- Нутаг буцахад олгодог зардал /100,000вон/
Тавигдах шаардлага
Ерөнхий шаардлага:
- Монгол улсын иргэн байх / Эцэг эх нь ч мөн Монгол улсын иргэн байх /
- 40– аас доош насны иргэд.(1981.9.1-ны өдрөөс хойш төрсөн)
- ODA улсад багтсан Монгол улсад одоогоор профессор багшаар ажиллаж байгаа бол 45-аас доош насны иргэд (1976-09-01-ны өдрөөс хойш төрсөн)
- Эрүүл мэндийн үзүүлэлт БНСУ-д урт хугацаагаар суралцах чадамжтай байх
Дүн:
- Голч оноо: 2,64-ээс дээш
- Дундаж голч оноог хувьчилвал 80% түүнээс дээш эсвэл дүнгийн жагсаалтийн эхний 20% -д багтсан хүмүүс
Хугацаа
2021 оны 2 сарын дунд үеээс эхэлж 6 сард эцсийн хариу гарах юм.
2021 оны 9 сарын 1-ээс хичээл эхлэнэ.
Анхаарах зүйлс
- БНСУ-ын их дээд сургуульд солилцооны оюутанаар суралцаж байсан оюутнууд хамрагдах боломжтой.
- GKS (өмнө нь KGSP) тэтгэлэгт оюутнуудад тэнцсний дараа өөрийн хүслээр цуцалж байсан хүмүүс (хилээр орж ирж чадаагүй, дундаас нь больсон) болон тэтгэлэгийн явцад тэтгэлэгийн нөхцөлийг алдсан тохиолдолд GKS хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
- БНСУ-д ахлах болон их сургууль төгссөн бол хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
Та хэрвээ дээрх шалгуур нөхцөлүүдийг хангаж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй бол HiKorea Mongolia фасебүүк хуудас эсвэл 7766-5555 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Comments are closed.