Сургууль

Солонгос улсад анагаах ухааны чиглэлээр сургадаг шилдэг сургуулиуд

Pinterest LinkedIn Tumblr

Өмнөд Солонгос бол зөвхөн K-pop, K-drama, K-beauty-ийн эх орон төдийгүй маш сайн боловсролыг эзэмших бүхий л боломжийг бүрэн хангасан газар юм. Энэ нь тус улсын статистикаар тодорхой харагддаг бөгөөд 24-35 насны залуучуудын 70% нь ямар нэгэн байдлаар дээд боловсрол эзэмшсэн байдаг. Сургуулиудын тогтолцоо буюу өндөр шалгуур болон чанарын ачаар Солонгосчууд олон улсын оюутны үнэлгээгээр үргэлж шилдэг 10-т багтдаг байна.

Харин анагаах ухааны чиглэлээр Солонгос улсад суралцах нь дотоодын болон гадаадын оюутнуудад  маш сайн сонголт болох нь нэгэнтэй батлагдсан бөгөөд хэрэв та чадварлаг эмч-эрдэмтэн болох хүсэл эрмэлзэлтэй байгаа бол Солонгосын эдгээр шилдэг анагаахын сургуулиудын аль нэгийг сонирхож үзэх хэрэгтэй.

Хэр хугацаа шаардагддаг вэ?

Солонгос улсад Анагаахын чиглэлээр бакалаврын зэрэг авахад 6 жил шаардлагатай. Ахлах сургуулиас шууд суралцаж буй оюутнууд бакалаврын сургалтад эхний 2 жил шаардагддаг ерөнхий эрдмийг судалдаг бол 3, 4-р курс нь клиникийн өмнөх суурь шинжлэх ухаанд зориулагддаг. Харин  сүүлийн 2 жил эмнэлзүйн дадлагад голлон зориулагддаг.

Суралцах өртөг?

Солонгос дахь анагаахын их сургуулиудын зардал өндөр байдаг бөгөөд дунджаар хамгийн өртөг өндөр зардлын нэг бол 15,000 доллар орчим байна. Энэ зардлаас гадна түрээс, хоол, бусад зардал зэрэг амьжиргааны зардал байх юм.

Элсэхийг хүссэн гадаадын иргэдэд тавигдах ерөнхий шаардлага?

Гадаадын оюутнууд SAT / ACT, TOEFL эсвэл IELTS болон солонгос хэлний түвшин тогтоох шалгалтуудын аль нэгийг өгөх шаардлагатай. Сургууль бүрээс хамаарч оноо харилцан адилгүй байна.

1. Сөүлийн үндэсний их сургууль (SNU) Анагаах ухааны сургууль

Холбоос: http://medicine.snu.ac.kr/en/

Элсэлт авах  улирал: 9 сар/3 сар

Шалгуур: хэлний оноо – TOPIK-3

Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны коллеж нь БНСУ-ын анагаахын шилдэг сургууль төдийгүй Азидаа хамгийн шилдэгт тооцогддог (АНУ-ын News Rankings-ийн дагуу). Тус сургууль нь Сөүлийн зүүн хойд хэсэгт байрлах Сөүлийн үндэсний их сургуулийн Yeongeon кампуст байрладаг. 

1889 онд байгуулагдсан уг коллежийг 1946 оноос эхлэн одоогийн нэрээр нь нэрлэж байжээ. Өдгөө 120 нас хүрч буй SNU нь Lee Jong-wook сургалтын хөтөлбөрийн тусламжтайгаар дэлхийн хамгийн шилдэг эмч нарыг төрүүлсээр иржээ.

Эхний 2 жилийн хугацаанд оюутнуудын үндсэн ур чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөртэй бөгөөд дараагийн жилүүдээс эрүүл мэндийн салбарын илүү нарийвчилсан ур чадварын хичээлүүдийг заадаг байна. Мэргэжил дээшлүүлэх сургуулийн хувьд Анагаах ухаан, Эмнэлзүйн анагаах ухаан, Био-анагаахын шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн эмч нарыг мөн бэлтгэдэг.

2. Кореа Их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: http://medicine.snu.ac.kr/en/

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: хэлний оноо – TOPIK-4

Кореа Их сургууль бол Сөүл хотод байрладаг хувийн их сургууль юм. 1905 онд Босунгийн коллеж нэртэй байгуулагдсан бөгөөд 41 жилийн дараа одоогийн нэрээ авсан.

Анагаах ухааны коллежийг анх барууны анагаах ухааны чиглэлээр эмэгтэй эмч нарт боловсрол олгох зорилгоор байгуулсан. Зөвхөн нэр хүндтэй эмэгтэй эмч болгохоос гадна сургууль нь тэр үеэс хойш гайхалтай үсрэнгүй хөгжилд хүрсэн.

Эмч нарыг ёс зүйгээ дээд зэргээр төлөвшүүлэх философийг удирдлага болгон энэ коллежид Солонгосын шилдэг эмэгтэй, эрэгтэй олон эмч нар төрж гарсан.

Солонгос дахь анагаахын энэ сургууль нь оюутнууддаа эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн анагаах ухааны талаар сайн мэдлэг олгохоос гадна оюутан солилцоо болон салбарын тулгамдаж буй асуудлуудруу чиглэсэн сайн дурын ажилд оролцохыг уриалдаг.

3. Йонсэй их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: http://medicine.snu.ac.kr/en/

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: хэлний оноо – TOPIK-5

Тус коллежийн даруухан эхлэл нь 1886 оноос эхтэй бөгөөд Солонгосын хамгийн эртний анагаахын сургууль болжээ. Японы эзлэн түрэмгийлэх үед солонгосчуудад зориулсан цорын ганц анагаахын сургууль байсан юм.

1957 оноос хойш сургуулийг Йонсэйн их сургуулийн Анагаах ухааны коллеж гэж нэрлэжээ.

Йонсэй нь сонгон шалгаруулах нарийн системтэй бөгөөд жилд зөвхөн 100 амжилттай өргөдөл гаргагч шалгаруулдаг. Бүтэн цагийн 550 гаруй мэргэжлийн багш нарын удирдлага доор асуудал руу чиглэсэн нь сургалтын системээр боловсрол эзэмшдэг. Мөн 2300 хүнийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай Северанс нэртэй томоохон эмнэлэгт дадлага хийлгэдэг давуу талтай.

4. Йонсэй их сургуулийн Вонжу Анагаах ухааны сургууль

Холбоосhttps://yonsei.pure.elsevier.com/en/organisations/wonju-college-of-medicine

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: хэлний оноо – TOPIK-5

 Йонсэй их сургуулийн анагаах ухааны коллеж, Вонжу Северанс христийн эмнэлэг (Гангвон мужийн анхны эмнэлгийн байгууллага)-ийн хамтын хүчин чармайлтаас үүдэлтэй Вонжугийн Анагаах Ухааны Коллеж нь 1978 оны 3-р сард байгуулагджээ. Солонгосын анагаах ухааны шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах авьяас чадварыг илрүүлэх, орчин үеийн анагаах ухааныг гүнзгий судлах явдалд гол анхаарлаа төвлөрүүлдэг.

Вонжу Анагаах Ухааны Коллеж нь боловсролын эмнэлэг болох Вонжу Северанс Христийн эмнэлгийн давуу талыг ашиглан клиникийн эрт үеийн сургалтыг хэрэгжүүлж, системтэй, үр дүнтэй боловсрол олгох боломжийг олгодог.

 5. Солонгосын Католик их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: https://medicine.catholic.ac.kr/eng/

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: ярилцлага – 30%; хэлний оноо – TOPIK-3 and IELTS-5,5; бусад зүйлс– 70% оноо-материал.

Солонгосын хамгийн сайн анагаах ухааны сургуулиудын жагсаалтын дараагийнх нь Солонгосын Католик их сургууль – Анагаах ухааны коллеж юм. Энэхүү их сургууль нь 1855 оноос эхлэн Гэгээн Иосифын семинарыг байгуулснаар даруухан эхлэлээ тавьдаг. Нөгөө талаар Анагаахын сургууль нь их сургууль байгуулагдсанаас хойш бараг зуун жилийн дараа байгуулагдсан.

Тус коллеж нь OMNIBUS сургалтын хөтөлбөрийн дагуу явагддаг бөгөөд анагаахын өмнөх боловсрол нь оюутан тус бүрд зориулагдсан байдаг. Хөтөлбөрт 6 долоо хоногийн хугацаатай ур чадварыг хөгжүүлэх хоёр хөтөлбөр багтсан бөгөөд үүнд зөвлөгөө, оношлогоо, эмчилгээний энгийн журам болон бусад эмчилгээний сургалтууд багтсан болно.

6. Чун-Ангийн их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: https://neweng.cau.ac.kr/cms/FR_CON/index.do?MENU_ID=790

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: ярилцлага – 50%; хэлний оноо – TOPIK-6 ; бусад зүйлс– 50% оноо-материал.

 Чун-Ангийн их сургуулийн Анагаах ухааны коллеж нь 1971 онд Анагаах ухааны тэнхим нэртэй байгуулагдсан. Шударга ёс ба үнэнийг үндэслэгч философид үндэслэн, мэргэжлийн боловсон хүчний ёс суртахууны итгэл үнэмшил, мэргэжлийн чадвар бүхий боловсон хүчнийг төлөвшүүлэх зорилго тавин анх эхэлсэн байдаг. Үүний тулд эмнэлгийн ажилтнуудыг авъяас чадвар, зан чанар бүхий жинхэнэ мэргэжилтэн болгон төлөвшүүлэхэд шинэ сургалтын хөтөлбөр, мэдлэг, ёс зүйн боловсрол , клиник ур чадвар, дадлыг шинэчлэн зохион байгуулах зэрэг боловсролын янз бүрийн аргыг ашигладаг.

2005 онд тус сургууль нь д технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжтэй CAU Эмнэлэгийн Төвийг Хигсог-дун дүүрэгт нээcэн. 2011 оны 3-р сард Ёнсан эмнэлгийг шилжүүлж, Дажун Холл (өргөтгөлийг) -ыг барьж, CAU Эрүүл мэндийн төвийг 840 ортой эмнэлэг болгожээ. Нэмж дурдахад, CAU Эрүүл мэндийн төв нь БНСУ-ын дээд төвшний эмнэлгийн баг, тоног төхөөрөмж бүхий бамбай булчирхай, нурууны төв, хоол боловсруулах төв, зүрх судасны төв, эрүүл мэндийг дэмжих төвөөр дамжуулан шинэ өөрчлөлт, үнэ цэнэ бий болгох боломжийг бүрдүүлэхээр хүчин чармайлт гарган ажилладаг.

7. Инжэ их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: http://med.inje.ac.kr/eng/main.html

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: ярилцлага – 100%; хэлний оноо – TOPIK-3 ; бусад зүйлс– нэмэлтээр шалгалт өгнө.

Гимхай хотод байрладаг Инжэ их сургууль нь 1932 онд “Пайк клиник” нэртэйгээр байгуулагдсан. 1979 онд Инжэ анагаах ухааны коллеж нээгдсэн бөгөөд арван жилийн дараа их сургууль болжээ.

Анагаах ухааны коллежийг ‘21-р зуунд зайлшгүй шаардлагатай халуун сэтгэлтэй эмч нарыг’ бий болгох зорилгоор байгуулсан байдаг. 2009 онд Анагаахын боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын үнэлгээгээр шилдэг сургуулиар шалгарсан.

Тус коллеж нь өвчтөний аюулгүй байдлын алтан үнэ цэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн хэд хэдэн анагаахын хүмүүнлэгийн хичээлийг санал болгодог.

Анагаах ухааны коллеж нь Сөүл, Пусан, Сангги, Илсан, Хаундэ хотод байрладаг таван Пайк эмнэлэгтэй хамтран ажилладаг. Тус улсын хамгийн шилдэг нь гэж тооцогддог эдгээр байгууллагууд нийлээд 3,600 хүний ​​орны багтаамжтай байдаг.

8. Иьлжи их сургуулийн Анагаах ухааны сургууль

Холбоос: https://www.eulji.ac.kr/eng/index.html?menuno=5273

Элсэлт авах улирал: 3 сар

Шалгуур: ярилцлага – 100%; хэлний оноо – TOPIK-3, Англи хэл-20% ; бусад зүйлснэмэлтээр шалгалт өгнө.

Иьлжи их сургууль нь Солонгос улсад анх удаа “эрүүл мэндийн судалгаа, үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх” гэсэн зарчимд үндэслэн төрөлжсөн, үр өгөөжтэй боловсролыг эзэмшүүлэхийг зорьдог. Сүүлийн тавин жилийн хугацаанд тус сургуулийн боловсролын хөтөлбөр нь Солонгосын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт хувьсгал хийсэн олон тооны авьяас чадварыг бий болгож ирсэн.

Сүүлийн хугацаанд эрдэм шинжилгээний төвтэй их сургууль болон тасралтгүй хөгжиж, эрүүл мэндийн технологи (КТ) кластер байгуулан, тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтдийг эрдэм шинжилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, хойч үеийн эрдэмтдийг сурган хүмүүжүүлэх зорилго бүхий эрдэмтдийг шалгаруулан авдаг байна.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Comments are closed.