Зөвлөмж

Хамгийн үзэсгэлэнтэй оюутны хотхонтой /campus/ их сургуулиуд

Pinterest LinkedIn Tumblr

БНСУ-ын бүх их дээд сургуулиуд оюутны хотхон буюу кампустай байдаг билээ. Оюутны хотхон дотроо хичээлийн байр, номын сан, дотуур байр, эмнэлэг, хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр, кофе шоп, хөлбөмбөгийн талбай зэрэг оюутнуудад хэрэгцээтэй бүхий л зүйлсийг цогцоор нь шийдэж өгсөн байдаг. Нэг үгээр хот доторх “бяцхан хот” гэхэд хилсдэхгүй болов уу. Та бүхэн БНСУ-ын хамгийн үзэсгэлэнтэй хийгээд сонирхол татахуйц 10 кампустай танилцана уу.

1. Кёнгхи их сургууль – Kyung Hee university

Тус сургуулийн хотхоны зохион байгуулалт болоод барилга байгуулууламжийнх нь загвар, шийдлүүд танд яг л Европын оронд ирсэн мэт гайхамшигтай сэтгэгдлийг төрүүлэх нь гарцаагүй юм. Түүнчлэн Кёнгхи их сургуулийн оюутны хотхон сакура цэцэг хамгийн үзэсгэлэнтэйгээр дэлгэрдэг гэдгээрээ маш алдартай. Чөлөөт цагаараа хотхоны төв хэсэгт байрлах усан оргилуурын хажууд усны урсгал чимээ сонсон амарч суух сайхан биш гэж үү?

Сургуулийн вэбсайт: https://www.khu.ac.kr/eng/main/index.do

พาชม มหาลัยที่สวยที่สุดใน โซล kyunghee university (เรียนที่นี่) - Pantip

2. Конкүүк их сургууль – Konkuk university

Хэрэв та дуу чимээ ихтэй, завгүй хотын хэв маягт баригдалгүй байгалийн сайханд суралцахыг хүсвэл Конкүүк их сургуулийг зориорой. Оюутны хотхон нь төв цэгтээ “Илгамху” гэх үзэсгэлэнт нууртай бөгөөд тус нуураа хүрээлэн оршдогоороо хэний ч харааг булаагаад зогсохгүй их өвөрмөц тогтоцтой билээ. Нуурын эргээр зугаалж тагтаа, болжмор, нугас, галуу, хөх дэглий зэрэг усны шувуудыг ч харах бүрэн боломжтой. Дашрамд дурдахад Конкүүк их сургуулийн хотхоноос холгүй Хан мөрөн, цэцэрлэгт хүрээлэн болон амтат хоолны гудамж байрладаг тул залуус та бүхэн цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

Сургуулийн вэбсайт: https://eng.konkuk.ac.kr/

Konkuk University - study language and degree programs in Seoul, Korea
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government

3. Кеимён их сургууль – Keimyung university

Дэгү хотод байрладаг Кеимён их сургуулийн оюутны хотхонд олон олон уран сайхны хийгээд олон ангит киноны зураг авалт хийгдсэнээрээ маш алдартай билээ. Тухайлбал та бидний сайн мэдэх жүжигчин Ли Мин Хогийн тоглосон F4 буюу “Цэцэг шиг хөвгүүд” олон ангит киноны зураг авалт хийгдэж байжээ. Тус хотхон орчин үеийн, шинэлэг хийц загвар бүхий барилгуудтай бөгөөд Солонгос улсын хамгийн том хотхонтой их сургуулиудын 5 дугаарт жагсдаг байна.

Сургуулийн вэбсайт: https://www.kmu.ac.kr/uni/eng/main.jsp

계명대학교, 신입생 79% 수시모집으로 선발… 미술계열 학종 도입-국민일보
KMU News - 계명대학교 온라인 소식지

4. Кореа их сургууль – Korea university

Кореа их сургуулийн хотхон хаалганаасаа эхлээд л тун өвөрмөц болох нь шууд харагдана. Хотхоноор зочлоход уран барилгууд, нарийн хийц загвар нь хамгийн түрүүнд Харри Поттерт гардаг Хогвартс шидтэний сургуулийг санагдуулам бөгөөд харааг тань эрхгүй булаана гэдэгт итгэлтэй байна. Үүгээр зогсохгүй номин хөх тэнгэр тэр чигтээ ойж харагдахуйц, битүү шилээр хүрээлж босгосон, шилэн барилга ч бас бий. Зөвхөн өдөр гэлтгүй шөнө ч маш үзэсгэлэнтэй учир оройн цагаар ч салхилж, зугаалахад тохиромжтой. 

Сургуулийн вэбсайт: http://www.korea.edu/mbshome/mbs/en/index.do

5. Ихуа эмэгтэйчүүдийн их сургууль – Ewha womans university 

Энэ бол өнгөрсөн болон эдүгээ цаг хамтдаа зэрэгцэн оршиж буй мэт Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутны хотхон юм. Солонгос орны түүх, соёлын бүхий л цаг үед оршсоор ирсэн тус сургуулийн хотхонд байрлах “Дулдамгил” буюу дан чулуугаар өрж босгосон хана бүхий гудамжийг заавал үзэж сонирхоорой. Энд очсон хэн бүхэн зураг даруулж, амьдралдаа тохиох хамгийн ховор нандин, мартагдашгүй дурсамжуудаа гэрэл зураг болгон мөнхөлдгөөрөө онцлог бөгөөдэнэ нь бичигдээгүй хууль болсон гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ.

Сургуулийн вэбсайт: http://www.ewha.ac.kr/ewhaen/index.do

🇰🇷 Ewha Womans University in Seoul, South Korea [4k] - YouTube

6. Ёнсэй их сургууль – Yonsei university

Ёнсэй их сургуулийн хувьд Мирэ болон Гүгжэ гэх хоёр том хотхонтой. Анх хааны ордон сүндэрлэх гэж байсан тус газар одоогийн Ёнсэй их сургуулийг барьж байгуулсан түүхтэй. Жилийн 365 хоног, дөрвөн улирлын хэдийд ч үзэсгэлэнтэй байж, онцлог шинжээ алддаггүй тус хотхоноор заавал зочлохыг зөвлөе.

Сургуулийн вэбсайт: https://www.yonsei.ac.kr/en_sc/index.jsp

Yonsei University – APRU Virtual Student Exchange
YONSEI OCX | Yonsei News

7. Моквон их сургууль – Mokwon university

Тэжон хотод байрладаг Моквон их сургууль 1954 онд үүсгэн байгуулагджээ. Байгуулагдах үедээ өөр хотхонтой байсан ч сүүлд оюутнууддаа зориулан шинэ хотхоныг тусгайлан барьж байгуулснаар 1999 онд нүүлгэн шилжүүлсэн байна. Ягаан өнгийн дээвэр бүхий цайвар шаргал байрууд хаанаас ч харсан нүдэнд тодхон харагдах бөгөөд ягаан өнгийг голлон барьсан нь тус хотхоны нэг онцлог гэж болно.

Сургуулийн вэбсайт: https://www.mokwon.ac.kr/en/

Университет Моквон - Учеба в Южной Корее | World.uz
Du học Hàn Quốc Shinyong

8. Жеонбүк их сургууль – Jeonbuk national university

Чонжү хот нь дээр үеийн хийц загвар бүхий байшин барилгуудаараа алдартай. Тийм ч учраас Жеонбүк их сургуулийн оюутны хотхон ч мөн адил тус онцлог шинжийг агуулжээ. Тус хотхоны төв хаалганаас л та миний юун тухай яриад буйг шууд ойлгох болно. Энэ нь дан ганц хаалга биш бөгөөд хоёр давхарт нь сургуулийн оффис байрладаг. Мөн хотын нийтийн тээвэр бүхий автобус хотхон дундуур дамжиж өнгөрдөг нь нэн сонирхолтой санагдана. Сургуулийн зүгээс жил бүр шинэ элсэгчиддээ зориулан хотхонтой танилцах аялал зохион байгуулдаг байна.

Сургуулийн вэбсайт: http://www.cbnu.edu/eng/

9. Сонгюнкван их сургууль – Sungkyunkwan university

Тус сургууль нь анх 1398 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 623 жилийн нүүрийг үзэж буй Солонгос улсдаа төдийгүй Азид нэгдүгээрт бичигддэг хамгийн эртний сургууль юм. Үүгээрээ Солонгос улсын түүх, соёлыг зэрэг бүтээлцсэн гэгддэг томоохон илэрхийлллийн нэг болдог билээ. Сургуулийг нийгмийн шинжлэх ухаан болон байгалийн шинжлэх ухааны гэх хоёр том хотхонд хуваагддаг. Хотхон намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг төдийгүй сургуулийн хотхоны ойр орчимд мэргэжлийн болон сонирхогч оюутнуудын үзүүлбэрүүд, жүжигчилсэн тоглолт, театрийн арга хэмжээнүүд их зохиогддогоороо алдартай юм.

Сургуулийн вэбсайт: https://www.skku.edu/eng/index.do

The Samsung Library at Sungkyunkwan University Natural Sciences Campus in  Suwon, South Korea | Universitas, Dunia, Seoul
SUNG KYUN KWAN UNIVERSITY(SKKU)

10. Сөүлийн их сургууль – Seoul national university

Сөүлийн их сургууль нь 1946 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв болон анагаах ухааны чиглэлийн гэсэн үндсэн хоёр том оюутны хотхонтой. Мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг тусгай лабораторитой бөгөөд Пёнгчан хотод байрладаг байна. Төв хотхоных нь гол хаалганд байрлах солонгос том үсэг нь Сөүлийн үндэсний их сургуулийг тодорхойлох эхний гурван үсгийн товчлол юм. Тус сургууль номын сангаараа маш алдартай. Учир нь номын сандаа 5,200,000 гаруй ном товхимолтой, мөн оюутнуудын амралт чөлөөт цагт нь зориулсан кино театртай юм. Хуучин номын санг өргөтгөж 2015 онд шинэ номын сан барьж байгуулжээ.

Сургуулийн вэбсайт: https://en.snu.ac.kr/index.html

Seoul National University Campus Tour
Library - Services for Students - Academics - Seoul National University

Хэрэгцээ шаардлагатай бүх зүйлс нь нэг дороо төвлөрсөн, тав тухтай, аюулгүй орчин нөхцөлд сэтгэл хангалуун суралцах боломж та бүхэнд нээлттэй байна. БНСУ-ын шилдэг их дээд сургуулиудад чанартай боловсрол эзэмшин, дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болоход тань бид тусалъя.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Comments are closed.