Сургууль

БНСУ-д “сувилагч”-ийн мэргэжлээр суралцах боломжтой…

Pinterest LinkedIn Tumblr

Сувилагчийн мэргэжлээр гадаад оюутан элсүүлдэг шилдэг 7 их сургуулиудын мэдээллийг хүргэж байна.

1. Seoul national university college of nursing

https://nursing.snu.ac.kr/en

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 3

Сөүлийн их сургуулийн сувилагчийн сургууль нь 1959 онд их сургуулийн сувилагчийн тэнхимээр нээгдэж, 1992 онд коллеж болон өргөжсөн ба 2007 онд 100 жилийн ой нь тохиосон байдаг. Өдгөө БНСУ-ын хамгийн алдартай сувилагчийн сургууль хэмээн тооцогддог байна.

Shine Center

Тус төв нь компьютерын технологийг ашиглан клиник сэтгэлгээг хөгжүүлэх, өвчтөнийг орлон түүнд дүн шинжилгээ хийж бодит орчныг бүрдүүлэхэд тусалдаг төсөөллийн ертөнцийг бий болгох ач холбогдолтой юм. Энэхүү төв нь 2012 онд нээгдэж байсан ба ерөнхий эмчилгээ, хүүхдийн эмчилгээ, төрөх тасгийн эмчилгээ, сувилагчийн бэлтгэл хийх тасаг, мэс заслын эмчилгээ, асаргаа эмчилгээ гэсэн 6 хэсгээс бүрддэг. Энэхүү төвд 2-4-р дамжааны оюутнууд суралцаж дадлага туршлага хуримтлуулах боломжтой байдаг байна

Skills Lab

Ур чадварын сургалтаар сувилагч мэргэжлээр эзэмших ёстой үндсэн бүх чадваруудыг суралцдаг. Үүнд тариа тарилгатай зөв харьцах, давсганд гуурс байрлуулах, хамар залгиурын амьсгалуулах гуурс байрлуулах гэх мэт чадварууд багтдаг. Мөн бусад биеийн үзүүлэлт, хэмжигдэхүүнүүдийн ойлголттой болж клиник ач холбогдлыг нь тооцоолох олон зүйлсийг энэхүү орчинд бие даан хийхэд суралцдаг.

Basic Nursing Lab

Сувилагчийн суурь лабораторид насанд хүрсэн хүмүүст зориулсан автомат тохируулгатай ороор тохижуулсан байдаг. Хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан ор, өвчтөнг хянах аппарат гэх мэтчилэн тоног төхөөрөмжүүдээр мөн хангагдсан. Лекц сургалт орсны дараагаар шууд л өрөөндөө дадлага сургуулилт хийх боломжтойгоос гадна мэргэжилтэн багшийн зөвлөгөөгөөр орчин үеийн аппарат төхөөрөмжүүд болон суурь тусламжийн бүхий л мэдлэгийг олох боломжтой байдаг.

Community Nursing Lab

Энэхүү лабораторид ахмад настай хүмүүсийн байрлах өрөөг тохижуулан хийсэн байдаг. Учир нь ахмадууд гэртээ байгаа мэт тухтай өрөөнд байрлаж, тусламж үйлчилгээ авах шаардлагатай тул гал тогоо, унтлагын өрөө, зочны өрөө гэх мэт хэсгүүдээр өрөөг нь тохижуулсан байна. Уг өрөөнд ахмад настай, хөдөлгөөний дутагдалд орсон, архаг хууч өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлэх тул тэр нөхцөлд ямар журам баримтлах, хэрхэн харилцаа хандлагдаа анхаарах талаарх бүхий л мэдлэгийг олж авах боломжтой.

Nursing Management Lab

Энэхүү сувилагчийн менежментийн лабораторид сувилагчийн мэдээлэл хөтлөлт, үндсэн бүртгэл гэх мэт зүйлсийг заадаг. Мөн сувилагчийн байрлах орчин түүнчлэн хариуцлага, сувилагч хоорондын харилцааны чиг хандлага гэх мэт зүйлсийг оюутнууд суралцдаг.

Basic Nursing Science Lab

Энэхүү хэсэгт бакалаврын , төгссөний дараах сургалтын оюутнуудын цаашид ажил практикт ашиглагдах өртөг өндөр бүхий багаж хэрэгслүүдийг байршуулсан байдаг. Зөвшөөрөгдсөн зааврын дагуу яаж хэрхэн хэрэглэх талаарх мэдээлэл, дадлага туршлагыг авах боломжтой юм.

OSCE Center

Үзлэгийн өрөө нь өвчтөнийг хэвтүүлж үзлэг хийлгэх хэсэг, дадлага хийх хэсэг, шинжилгээний сорьц авах хэсгүүдээс бүрдэнэ. Стандарт өвчтөн дээр оюутнууд уг хэсэгт дадлага туршлагаа хуримтлуулдаг байна.

2. Yonsei university college of nursing

https://nursingcollege.yonsei.ac.kr/nursing-en/index.do

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 5

1957 онд бакалаврын 4 жилийн сургалттай болсны дараагаар Енсэй их сургуулийн анагаахын коллежийн хувьд 1968 онд тусдаа сургалт явуулж эхэлсэн юм. 1963 оноос сувилагчийг мастерын төвшинд, 1977 онд докторын төвшинд бэлтгэж эхэлжээ. 1995 онд RN-BSN программтай бакалаврын зэрэгт сувилагчийн мэргэжлийг эзэмшүүлэх эрхээ авч байсан байна.

Fundamentals of Nursing

Сувилагчийн мэргэжилд эзэмшсэн байх ёстой суурь үндсэн ойлголт, ур чадварын мэдээллийг олгох хичээл, дадлагуудыг олгодог сургалт байдаг. Оюутнууд уг суурь боловсролын дүнд эрүүл болон зовуурьтай байгаа өвчтөнг ялган үнэлгээ өгөх, ухаан санаа болон биеийн үйл ажиллагааны талаас эрүүл эсвэл эмгэгтэй байгаа эсэхийг ялган оношилж чаддаг болох юм.

Adult Nursing

Энэхүү сургалтаар багш нар оюутнууддаа насанд хүрэгчдийн зонхилон тохиолддог өвчин, түүний тархалт болоод өвчний үед илэрдэг зовуурийн үед хэрхэн асрах, эмчилгээний явцад хэрхэн анхаарал хандуулах, эрүүл мэндийг хэрхэн эргэн нөхөн сэргээх талаар зааж сургадаг. Тийм ч учир нийт сургалтын хамгийн их лекц семинарыг эзэлдэг сэдэв бол насанд хүрэгчдийн асаргаа байдаг. Дадлагын хувьд олон нөхцөлд хийж туршиж үздэг. Үүнд эмчилгээний болон мэс заслын , сэхээн амьдруулахын, сэргээн засах эмчилгээний тасаг гэх мэт тасгуудын эмчилгээг голчлон авч хамруулдаг байна.

Basic Nursing Science

Сувилгааны суурь шинжлэх ухаан нь хүний биеийн жижиг нэгжээс эхлээд түүний хуваагдал, эмгэг өөрчлөлт гэх мэт хэрхэн хүний биед өвчин үүсч тархах боломжтойг судлахад чиглэгддэг. Үүгээр хүний бие махбодын физик болон химийн харилцан өөрчлөлтийг тодорхойлдог. Тиймээс онол дадлагыг хослуулах сургалт байдлаар хичээлийн программд багтсан байдаг юм.

3. Korea university college of nursing

https://nursingeng.korea.ac.kr/nursing_en/index.do

This image has an empty alt attribute; its file name is quick_menu_01.png

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 4

Кореа их сургуулийн сувилагчийн коллеж нь Сөүл хотын Анам дүүргийн төв кампусаас хэдхэн минутын зайд байрладаг. Анх 1943 онд 3 жилийн хугацаатай сувилагчийн мэргэжлийг олгодог байсан ба 1967 онд 4 жилийн хугацаатай болж, сувилагчийн шинжлэх ухааны бакалаврын мэргэжлээр төгсгөдөг болжээ. Анагаах ухааны коллеж 1998 онд, сувилагчийн коллеж 1999 онд байгуулагдаж байсан юм.

This image has an empty alt attribute; its file name is unnamed-1.jpg

Геронтологийн сувилагч

Геронтологийн буюу ахмад настай хүмүүсийг асаргаа сувилгааны тусдаа шинжлэх ухаан бий. Үүний дагуу ахмад настнуудтай хэрхэн харьцах, хэрхэн асарч сувилах талаар олон талын мэдлэг мэдээллийг ерөнхий боловсролоор олж авдаг байна.
Бакалаврын хөтөлбөр онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Насанд хүрэгсдийн сувилагч

Нийт хүн ам дундаас насанд хүрсэн амд зориулан сувилахуйн ухааныг тусгайлан судлах юм. Насанд хүрэгсдийн өвчлөл, түүнийг даган үүсэх хүндрэл бэрхшээл, эмгэг өөрчлөлтүүдийн үед хийгдэх асаргаа сувилгааны хэрэгцээ дэлхий даяар жил ирэх тусам эрэлттэй болсоор байгаа билээ. Үүнтэй холбогдуулан оюутнууд шинжлэх ухаанч байдлаар сувилагчийн ур ухааныг орчин үеийн дэвшилтэт технологитой хавсран суралцаж байна.
Бакалаврын хөтөлбөр 5 жил ба онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Хүүхдийн сувилагч

Хүүхдийн сувилагчийн мэргэжлийн онцлог нь хүүхэд төрөхөөс эхлэх өсөлт хөгжлийн явц болоод хөгжлийн явцад эрүүл мэндэд үүсч болох эмгэг өөрчлөлт, түүний шалтгаан, гэр бүлд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой үүсч болох асуудлууд зэрэг олон талаас нь судалж, дадлагажихад оршино.
Бакалаврын хөтөлбөр 4 жил ба онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Эх барихын сувилагч

Эх барихын салбарт тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаас лекц семинарын удиртгалууд явдаг. Тэр дундаа жирэмслэлттэй холбоотой эмэгтэйчүүдэд үүсдэг асуудлууд, жирэмсний дараах болон эмэгтэйчүүдийн насны мөчлөгийн үеүүдэд үүсэх асуудал, түүнтэй холбоотой асаргаа сувилгааны өргөн мэдлэгийг эзэмшдэг байна.
Бакалаврын хөтөлбөр 4 жил ба онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч

Энэхүү мэргэжлийн зорилго бол нийгэмших, дэмжлэг авах, нөхөн сэргээгдэх гээд амьдралын чухал хэрэгцээг бүрдүүлэхэд оршдог. Хүний сэтгэцэд гарах өөрчлөлт дээр тулгуурлан хичээлийн хөтөлбөрүүд явагдах юм. Үүнд ухаан санаагаа зөв удирдан мэдрэмж, нарийн техник шаардлагатай, дадаж хэвших хөдөлгөөнүүдэд суралцаж төвшингөө нэмэгдүүлэх, сэтгэл зүйн нарийн зөвлөгөөг өгөх гэх мэт чадваруудыг эзэмшүүлдэг байна.
Бакалаврын хөтөлбөр 4 жил ба онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Нийгмийн эрүүл мэндийн сувилагч

Нийгэмд шаардлагатай сувилагчийн тусламж үйлчилгээний ойлголт, түүнийг хэрхэн дамжуулан түгээх, хүмүүст хүргэх ямар төлөвлөгөө бодлого баримтлах, тухайн хүний эрүүл мэндийг хэрхэн үнэлэх, асуудалд яаж туслах боломжтой зэрэг олон талын мэдлэгээр нарийн мэргэших юм. Нийгмийн эрүүл дотроо эрүүл болон өвчлөлд өртөмтгий, жирэмсэн болон нярайн, хүүхдийн, тархвар судлалын, халдварт болон архаг хууч өвчтэй үндсэн бүлэг буюу гэр бүл, тодорхой бүлэг , сургууль, үйлдвэрийн ажилчид гэх мэт хүмүүстэй харьцах судалгаа хийх тал дээр голчлон эзэмшдэг.
Бакалаврын хөтөлбөр 4 жил ба эрүүл мэндийн сувилахуйн хууль, хэрэгжих тогтолцоо болон онол практикийг хослуулан эзэмшдэг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Сувилахуйн менежмент

Сувилахуйн менежментийн салбар нь түүхэн болон философийн ойлголтуудыг судлах онолын мэдэгдэхүүнийг эзэмшдэг салбар юм. Энэхүү мэргэжил нь цаашид удирдах, зөвлөх албанд шаардагдах ур чадваруудыг эзэмшүүлдэг. Өөрөөр хэлбэл сувилагчийн мэргэжлийн стандарт, статусыг тодорхойлох чухал ач холбогдолтой мэргэжил юм.
Бакалаврын хөтөлбөртөө сувилахуйн удирдлага, дадлага, мэдээлэл зүй, статистик судалгаа, мэргэжлийн ёс зүй гэх мэт хичээлүүдийг багтаасан байдаг.
Төгсөлтийн дараах сургалттай.

Сувилахуйн үндэс

Хүний бие махбодид үүсч буй өвчин эмгэгийн эх үүсвэрийг молекул эсийн төвшинд судлах арга зүйг судлах мэргэжил юм. Тодруулбал хүний биеийн анатомийн бүтэц. эмгэг физиологи, эм зүй, бичил амь гэх мэт шинжлэх ухааны салбаруудын харилцан хамаарал үйлчлэлийг судлах ач холбогдолтой байдаг байна.

4. The Catholic university of Korea college of nursing

https://nursing.catholic.ac.kr/eng/

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт+бичгийн шалгалт
  • Хэлний чадвар топик 3

БНСУ-ын католикийн их сургуулийн сувилагчийн коллеж нь сувилагчийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын тэргүүн эгнээний тоонд зүй ёсоор багтдаг билээ. Тус сургууль нь 3 тэнхимээс бүрдэнэ: эмнэлзүйн сувилахуй, гэр бүлийн эрүүл мэндийн сувилахуй, эрүүл мэндийн тогтолцоо гэсэн чиглэлүүдтэй байдаг.

Lecture Room

Library

JONAS Center

Энэхүү төв нь бол сувилагчийн дадлага туршлага хуримтлуулах, эмнэлзүйн ач холбогдлыг үнэлэх цогц сургалтын төв юм. Сувилагчийн мэргэжлийн хүнд хэцүү нөхцлийг бодит мэт ойлгож, суралцах боломжийг тус төв нь олгодог байна.

START Center

Энэхүү төвд сувилагч нар өвчтөнтэй харилцахаас эхлүүлээд бүхий л суурь боловсролыг ихэвчлэн компьютер программ, дэвшилтэт технологи дээр суурьлан олж эзэмшдэг.

5. Ehwa women university college of nursing

https://www.ewha.ac.kr/ewhaen/academics/nursing-prof.do

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 3

Еувха их сургуулийн сувилагчийн коллежийн хувьд дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн бэлтгэхийг зорьдог. Хичээлийн программын хувьд хамгийн суурь ойлголт болох хүнтэй хэрхэн хүндэтгэлтэй харилцаж, ойлголцохоос эхлэн бүхий л шаардлагатай ур чадваруудыг эзэмшүүлдэг. Нийт хүн ам руу чиглэсэн бүхий л сувилагчийн зүгээс шаардагдах мэдлэгийг олж авах боломжтой юм. Эмнэлэг сургууль сургалтын төв гээд олон газар туршлага дадлагыг хуримтлуулдаг билээ. Тиймээс дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн болох замыг хэн бүрд нээж өгдөг байна.

Бакалаврын төвшинд /Төгсөлтийн дараах сургалттай/

Ерөнхий сувилагч / Олон улсын сувилагч

  • Нийгмийн эрүүл мэнд, Сувилагчийн мэргэжилтэн
  • Эмгэг физиолог
  • Сувилахуйн үндэс
  • Бичил амь судлал
  • Хүн ухаан, нийгмийн соёл судлал
  • Сувилахун үндэс, дадлага
  • Эм зүй
  • Нөхөн сэргээх эрүүл мэнд
  • Хүний биеийн бүтэц зүй судлал
  • Эрүүл мэнд, статистик судалгаа
  • Насанд хүрэгсдийн сувилагч
  • Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч
  • Эх барихуйн сувилагч
  • Хүүхдийн сувилагч
  • Сувилахуй судлал
  • Олон улсын сувилахуйн үндэс
  • Эмнэлзүйн дадлагат суурилсан сувилагч
  • Нийгмийн эрүүл мэндийн хууль зүй судлал
  • Нийгмийн эрүүл мэндийн даатгал судлал

6. Inha university college of nursing

https://nursingeng.inha.ac.kr

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 3

Ина их сургуулийн сувилагчийн тэнхим нь 1993 онд үүсгэн байгуулагдсан ба оношилгоо эмчилгээ, сэргээн засах, яаралтай тусламжийн гэх мэт олон салбарын чадвартай мэргэжилтэнг бэлтгэхийг зорьдог байна. Сургалтын эхний дамжаанд оюутнууд ерөнхий мэдлэг, хоёрдугаар дамжаанаас анатоми, эрүүл физиологи, эмгэг физиологи, бичил амь, цаашлаад оношилгоо эмчилгээний онол дадлагыг суралцдаг байна. Гурав болон дөрөвдүгээр дамжаанаас нийгмийн бүлэг бүрийн онцлогт тохируулан тусламж үзүүлэх ур чадваруудыг эзэмшинэ. Үүнээс дүгнэвэд сувилагчийн мэргэжил нь нийгмийн эрүүл мэнд, эмнэлзүй, асаргаа сувилгааны олон талын мэдлэгийг олж авдаг байна.

7. Sahmyook university college of nursing

https://www.syu.ac.kr/eng/department-of-nursing/

Шалгаруулалт

  • Элсэгчийн тоо 2-4
  • Шалгаруулах арга материал бүрдүүлэлт
  • Хэлний чадвар топик 3

Самюук их сургуулийн сувилагчийн тэнхим нь 1973 онд байгуулагдаж байжээ. 2004 оноос эхлэн мэргэжлийн сувилагчийн бакалаврын болон мастерын төвшинд төгсгөдөг болжээ.

Бакалаврын төвшинд /Төгсөлтийн дараах сургалттай/

  • Нийгмийн эрүүл мэндийн сувилагч
  • Геронтологийн сувилагч
  • Хүүхдийн сувилагч
  • Сувилахуйн үндэс
  • Эх барихын сувилагч
  • Сувилахуйн шинжлэх ухаан
  • Насанд хүрэгсдийн сувилагч
  • Хавдрын сувилагч
  • Сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч
  • Мэс заслын сувилагч

Comments are closed.