Category

Сургууль

Category

Манай HiKorea Mongolia facebook хуудаст , 12 сарын 12нд Солонгосын Сөүлийн их сургуулийн Хэлний бэлтгэлийн 4-р түвшинд суралцдаг оюутан И. Цанид оролцож, ирээдүйд БНСУ-д суралцахаар төлөвлөж буй залууст зориулсан зөвлөгөө мэдээлэл хүргэж байсан билээ.

Энэ ярилцлагаас бид , мэдүүштэй чухал хэсгүүдийн бичвэр болгон та бүхэнд хүргэж байна. Facebook Live-ийг бүтэн бичлэгээр үзэх бол энд дарж үзээрэй.

#1. Солонгос улсын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?: Миний хувьд Солонгос улс нь амьдрах зардал болон сургалтын төлбөрийн хувьд маш тохиромжтой санагддаг. 

#2. Бэлтгэлээ хэр удаан базаав?: Солонгост хэлний бэлтгэлд ирэхэд нийт 3 сарын хугацаа зарцуулсан. Үүнд , сургуульдаа материал бүрдүүлж явуулах болон хариу хүлээн авахад 1 сар, визэнд ороход 1 сар болж сүүлийн сарыг явах бэлтгэлээ базаахад зарцуулсан.

#3. Хөл хорионы үед хэрхэн хичээл орж байна вэ?: Сургуулиас , хичээлд танхимаар болон цахимаар орох бүх нөхцөл боломжуудаар хангаж өгсөн.Иймд халдварын дэгдэлт их үед цахимаар, дэгдэлт бага үед танхимд хичээллэж байгаа. Өвлийн улиралд цахимаар хичээл орох нь таатай санагдаж байгаа.

#4. Хичээллэх хугацааны талаар?: Манай сургуулийн хувьд нэг семестрийн хичээл арван 7 хоногийн хугацаанд , харин амралт нь 3 долоо хоног тус тус үргэлжилдэг. Өглөөний болон өдрийн гэсэн хуваариар хичээллэнэ.. Өглөөнийх 9 өөс өдрийн 1 цаг хүртэл, өдрийнх нь өдрийн 1 ээс оройн 5 цаг хүртэл тус тус хичээллэдэг.

#5. Хамт суралцагсдын талаар ?: Нэг ангид аль болох олон орноос ирсэн оюутнуудыг оруулахыг хичээдэг. Жишээ нь, Манай ангид надаас өөр Монголоос оюутан байхгүй ба Англи, Швецарь, Тайван, Америк, Хятад гээд 10 гаруй орноос ирсэн оюутнуудтай хамт суралцдаг.

#6. Хичээл ордог багш нарын талаар?: Анхан шатны хичээл нь зөвхөн Солонгос хэл дээр ордог.Бидэнд чадварлаг, туршлагатай багш нар хичээл заадаг бөгөөд ойлгоогүй зүйлсээ хичээлийн дараа багштайгаа хамт сууж давтах боломжтой байдаг.

#7. Оюутны дотуур байрны амьдралынталаар?: Бид тэнд сургуулийн кампуст байрладаг нь маш том давуу тал. Энд хоолны газар, эмнэлэг, үсчин гэх мэт хэрэгцээт бүхий л үйлчилгээ төвлөрсөн байдаг ба оюутнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Энэ нь цаг хугацааны хувьд төдийгүй унаа тээвэр гэх мэт олон зардлууд ч давхар хэмнэгддэг.

#8. Ажил хийх боломжийн талаар ? Эхний 6 сарын хугацаанд ажил хийх эрх байхгүй байдаг ба 7 дахь сараас сургуулиас зөвшөөрөгдсөн ажлуудыг хийх боломжтой болдог. Орчин үед залуучуудад тохирсон олон ажлууд шинээр бий болсон. Блог бичих, англи хэл заах, ая хийх гэх мэт маш олон ажил хийж , өөрөөр хэлбэл заавал биеийн хүчний ажил хийхгүйгээр өөрийн сонирхсон чиглэлээр ажиллаж, сурахынхаа хажуугаар мөнгө олох бүрэн боломжтой.

#9. Хэлний бэлтгэлд хэдэн настай хүмүүс ихэвчлэн суралцдаг вэ?: Манай сургуульд суралцаж буй Монгол залуучууд ихэвчлэн 18-25 насныхан байдаг бол сургуулийн нийт оюутнуудын ихэнх нь 25-30 хүртэлх насныхан байдаг.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn