Category

Сургууль

Category

2021 оны топикийн хаврын шалгалт хойшлогдсоор 7 сард авагдах болсон билээ. Үүнтэй холбогдуулан бид топик оноогүйгээр элсэж орох боломжтой их сургуулиудын талаарх судалсан мэдээллээ хүргэхээр бэлтгэлээ.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн бакалаврын элсэлтэнд хамааралтай болно.

1. Sungshin women’s university

Суншин эмэгтэйчүүдийн их сургууль нь БНСУ-ын Сөүл хотноо байршдаг. 1936 онд уг сургуулийг Сук Чонг Ли доктор үндэслэж байсан ба 1980-аад оны үеэс цогц сургалттай их сургууль болон өргөжсөн байна. Одоогоор 10 бакалавр, 5 төгсөлтийн дараах сургалттай ба нийт 1200 гаруй оюутан суралцаж байна. Сүүлд бий болсон томоохон бүтээн байгуулалт нь үндэсний эмнэлгийн сувилагчийн коллеж ба энэ үйл явдлаараа Солонгос улсдаа шуугиан тариад байсан билээ.

한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 900.000вон
  • Сургалтын төлбөр: 4.000.000-5.700.000вон
  • Бүртгэлийн хураамж: 70.000вон
  • Элсэлтийн хугацаа: 5/6-5/14
  • Хариу гарах хугацаа: 7/1
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /Удирдамж гарах үед хугацааг зарлана/.

2. Soongsil University

Суншил их сургууль нь хувийн их сургууль ба Сөүл хотын зүрхэн төв хэсэгт байршдаг. Тус их сургуулийн үндсэн мэдээлэл технологи, эдийн засаг, бизнес, нийгмийн халамжийн мэргэжлийн чиглэлүүд нь оюутнуудын дунд илүү эрэлттэй байдаг байна.

Soongsil University | LinkedIn
Housing | 숭실대학교
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 300.000вон
  • Сургалтын төлбөр: 3.700.000-5.000.000вон
  • Бүртгэлийн хураамж: 90.000вон
  • Элсэлтийн хугацаа: 4/12-4/23; 5/7
  • Хариу гарах хугацаа: 6/11
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /эхний шалгалтын хугацаа дууссан, 2 дах шалгалт 5 сараас товлогдоно/.

3. Catholic University of Korea

Солонгосын Католикийн их сургууль нь 1855 онд Католик сүмийн дэргэдэх хувийн тодотголтой их сургууль болон байгуулагдаж байжээ. Тус сургууль нь рим-католикийн сургалт болон дээд боловсрол олгодог анхны сургууль хэмээн тооцогддог. Одоогоор 8 ерөнхий эмчилгээний эмнэлэг буюу тэр дундаа Сөүлийн Гэгээн Мария эмнэлэг нь олны дунд нэр хүндтэй байдаг билээ.

Catholic University of Korea - Free-Apply.com
Catholic University of Korea photo
Catholic University of Korea photo
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 300.000вон
  • Сургалтын төлбөр: Тодорхойгүй байна
  • Бүртгэлийн хураамж: 100.000вон
  • Элсэлтийн хугацаа: 4/3-4/30-6/20
  • Хариу гарах хугацаа: 5/31-7/9
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /Ярилцлага авна/

4. Dankook University

1967 онд их сургууль гэх тодорхойлолттой болж байсан Донкук их сургууль нь Солонгосын хамгийн анхны салбар кампустай сургуулиар тодорч байжээ. 1984 онд шүдний эмнэлэг, үүнээс 10 жилийн дараагаар ерөнхий эмчилгээний эмнэлгээ байгуулж чадсан байдаг. Өдгөө дахин нэг салбар кампус болон эм зүйн коллежын кампусыг бүтээн байгуулан сургалтаа явуулснаар байгалийн шинжлэх ухааны салбарт томоохон оюуны хөрөнгө оруулалт хийсээр байна.

Dankook University (Cheonan, South Korea) - apply, prices, reviews | Smapse
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 470.000вон
  • Сургалтын төлбөр: 3.600.000-6.000.000вон
  • Бүртгэлийн хураамж: 120.000вон
  • Элсэлтийн хугацаа: Тодорхойгүй байна
  • Хариу гарах хугацаа: Тодорхойгүй байна
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /*/*-5/15 -5/20/

5. Sogang University

БНСУ-ын хувийн их сургууль ба 1960 байгуулагдаж байжээ. Соганг их сургуульд элсэх нь БНСУ-д өндөр өрсөлдөөнтэй байдаг. Нийт ахлах сургуулиудын шилдэг суралцагчдын 1% нь Соганг их сургуульд элсдэг ба Солонгосын топ сургуулиудын нэгт багтдаг байна. Бизнесийн удирдлага, физик нийгмийн ухааны салбарууд нь хамгийн эрэлттэй хэмээн тооцогддог байна.

Sogang University – Mānoa International Exchange
Sogang University photo
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 500.000вон
  • Сургалтын төлбөр: 4.000.000-5.500.000вон
  • Бүртгэлийн хураамж: Тодорхойгүй байна
  • Элсэлтийн хугацаа: 5/25-6/30
  • Хариу гарах хугацаа: 7/20
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /6 сард авна/.

6. Yonsei University /MIREA/

Ёнсэй их сургуулийн MIREA салбар кампус нь Вонжү хотод 1978 онд байгуулагдаж байжээ. Солонгос улсдаа хамгийн их гадаад оюутан суралцдаг сургуулиас гадна Солонгосын “SKY” их сургуулиудын нэгт тооцогддог билээ. Ёнсэй их сургууль нь анагаах ухаан, биохими, нийгмийн эрүүл мэнд, инженерчлэл, материал судлал, хими, мэдрэл судлал, хүмүүнлэгийн ба нийгмийн шинжлэх ухааны салбаруудад эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүдийг гаргадгаас гадна шилдэг төгсөгч нарыг бэлтгэдэг байна.

YONSEI University, Seoul, Korea | About Yonsei | Campus Information | Yonsei  Campuses | Mirae Campus
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 501.100вон
  • Сургалтын төлбөр: Тодорхойгүй байна
  • Бүртгэлийн хураамж: 90.000вон
  • Элсэлтийн хугацаа: 1/25-6/3
  • Хариу гарах хугацаа: 2/26-7/2
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой

7. Hanyang University

Ханьяан их сургуулийн БНСУ-ын хувийн их сургууль юм. Төв кампус Сөүл хотноо, салбар кампус нь Ансан хотод байрладаг. Тус сургууль нь анх 1939 онд инженерын сургалттайгаар нээгдэж байжээ. Тийм ч учраас Солонгосын инженер, архитектурын чиглэлээр сургалтаа явуулдаг анхны колледж байсан хэмээн тооцогддог байна. Ханьяан их сургууль нь жил бүр 3000 гаруй гадаад оюутан элсүүлдэг юм. 2018 оны байдлаар тус их сургууль нь 76 орны 777 их сургуулиудтай хамтын ажиллагаатай байгаа хэмээн мэдээлэл гаргасан байна.

Movie - Hanyang University
Hanyang - Hanyang University
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 349.000вон
  • Сургалтын төлбөр: 4.000.000-5.500.000вон
  • Бүртгэлийн хураамж: Тодорхойгүй байна
  • Элсэлтийн хугацаа: 5/25-6/30
  • Хариу гарах хугацаа: 7/20
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /7 сард авагдана/.

8. Jеonbuk University

Чонбук үндэсний их сургууль нь БНСУ-ын түүхэн хот болох Чонжү хотод байршдаг. Анх 1947 онд байгуулагдаж байсан ба өдгөө 32000 оюутан, 2400 багш ажилчидтайгаар 17 бакалавр, 14 магистр докторын чиглэлээр сургалтаа явуулж байна.

Jeonbuk National University | World University Rankings | THE
Chonbuk National University | Study in South Korea | Education in Korea
  • Байршил: Чонжү хот
  • Элсэлтийн хураамж: Тодорхойгүй байна
  • Сургалтын төлбөр: Тодорхойгүй байна
  • Бүртгэлийн хураамж: Тодорхойгүй байна
  • Элсэлтийн хугацаа: 5/3-21
  • Хариу гарах хугацаа: Тодорхойгүй байна
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /Тусгаарлагдвал амжих магадлал бага/.

9. Seoul University of Foreign Studies

БНСУ-ын Сөүлийн Гадаад судлалыг их сургууль нь 2003 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Сургуулийн эрэлттэй хэл судлалын мэргэжлийн чиглэлүүдээс гадна олон улсын улс төр, эдийн засаг, урлаг, IT салбарууд байдаг байна.

서울외국어대학원대학교
스페셜 대학원대학교 바로 알기 대학원대학교 맞춤형 교육으로 취업·학업 진로 개척 │ 매거진한경
  • Байршил: Сөүл хот
  • Элсэлтийн хураамж: 349.000вон
  • Сургалтын төлбөр: Тодорхойгүй байна
  • Бүртгэлийн хураамж: 90.000вон
  • Элсэлтийн хугацаа: Тодорхойгүй байна
  • Хариу гарах хугацаа: Тодорхойгүй байна
  • Шалгалт өгөөд орж болох эсэх: Боломжтой /7/5-7/15/.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn