Солонгос улсад олон жил амьдарч байгаа эсхүл удаан хугацаагаар зорчиж байсан хэн бүхний мэдэж байгаачлан солонгос хүмүүс байшинтай, байртай байна байх нь их ховор байдаг. Ихэнх гэр бүлүүд нь ихэвчлэн бага талбайтай байранд барьцаа төлөн олуулаа амьдардаг бөгөөд ийм учраас л яагаад олон нийтийн газрууд нь тийм алдартай, түм бужигнасан байдгийг нь ойлгож байгаа байх.
9.7 сая хүн амтай Сөүл хотод олон нийтийн газрууд, shopping mall, үзвэр үйлчилгээний газрууд нэлээдгүй байдаг нь хүмүүс олон нийтийн газар цагийг өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлдэг мэт. Солонгос хүмүүсийн номын тухай нэг соёл нь тэд одоог хүртэл цахим номоос илүүтэйгээр цаасан ном уншихыг илүүд үздэг бөгөөд тэр ч тусмаа номын сан, номын дэлгүүрүүд хүн ихтэй байх нь олонтаа. Мэдээж хичээл болон ажлаа хийхэд тохилог, тав тухтай номын сангууд ч олон байдаг. Тэднээс өнөөдөр хамгийн “күүл”, хамгийн шинэлэг засал бүхий номын сангууд болон номын дэлгүүрүүдийг сонирхуулъя.
1. Arc n Book (아크앤북)

Энэ бол номонд дурлагч нарын мөрөөдлийн номын дэлгүүр гэхэд хилсдэхгүй байх. Дулаахан мэдрэмж төрүүлэх интерьор, гоё зураг даруулж болох spot-ууд, ном уншаад суух тухлаг буйдангууд, дотроо хөөрхөн кофе, цай уугаад суух боломжтой кафетай гэх зэрэг жижиг хэсэг бүрээс нь та ямар их хөдөлмөр шингэснийг харж болно. Номын дэлгүүр маань дотроо Daily, Weekend, Style ба Inspiration гэх 4н хэсэгт хуваагдсан байдаг. “Book Search” гэсэн бичигтэй улаан өнгөтэй утасны бүхээг байх бөгөөд тэндээс та өөрийн сонирхсон номоо хайж болдгоороо онцлог. Номонд дурлагч та Солонгос улсад амьдардаг, сурдаг бол заавал энэ сэтгэл татам номын дэлгүүрт зочлоод үзээрэй.
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 – 22:00 цаг хүртэл ажилладаг.
Хаяг: 29 Eulji-ro, Euljiro 1(il)-ga, Jung-gu, Seoul, South Korea
Яаж очих вэ: Kakao Map дээрээс хараад очих боломжтой.
2. Book Park in Blue Square (북파크)

- Blue Square соёлын цогцолборын 2, 3 давхарт байрлах Book Park бол Сөүл хотын бас нэг томоохон өвөрмөц интерьор шийдэл бүхий номын дэлгүүрийн нэг бөгөөд зөвхөн номын дэлгүүр бус кафе, зургийн галерей зэрэг байдгаараа онцлогтой. Тав тухтай орчинд хичээл, ажлаа хийгээд суух болон номоо уншаад суух боломжтой олон тооны сандал ширээтэй байдаг нь хэрэглэгчдийг татах бас нэгэн том давуу тал нь юм.
Цагийн хуваарь: 11:00 – 22:00 цаг хүртэл ажилладаг.
Хаяг: Seoul, Yongsan-gu, Hannam-dong, Itaewon-ro, 294 2F & 3F
Яаж очих вэ? : Kakao Map дээрээс хараад очих боломжтой.
3. Starfield Coex Library (별마당도서관)

Сөүл хотын алдарт Gangnam дүүрэгт байрлах COEX Mall-ийн дотор байдаг энэхүү 50,000 гаруй номтой номын санг та магадгүй өмнө нь хэн нэгний сошиал хуудаснаас харж байсан байх, хэрвээ та инстаграм идэвхтэй ашиглагч мөн бол Солонгос улсад очихдоо, эсвэл байхдаа энэхүү гайхалтай номын санг зүгээр өнгөрөөж чадахгүй болов уу. 2 давхар 2800m2 13м өндөр бүхий доторх гэрэлтүүлэг нь маш үзэмжтэй бөгөөд ном уншихаас гадна зөөврийн компьютер дээр ажлаа амжуулаад суух орон зайг цогц шийдэж өгснөөрөө онцлог юм. Орчин үеийн ном зохиолоос эхлээд шинжлэх ухаан, соёл урлаг, уран сайхан, эдийн засаг нийгмийн гээд төрөл бүрийн сонголттой ном сэтгүүл, сонин байдаг.
Цагийн хуваарь: 10:30 – 22:00 цаг хүртэл ажилладаг.
Хаяг: 955-9 Daechi-dong, Gangnam-gu, Seoul, South Korea
Яаж очих вэ? : Take Line 2 (Green) to Samseong Station. Use Exit 6 and follow the signs to Starfield Coex Mall.
4. Seoul Book Repository (서울책보고)

2019 оны 4н сард шинээр нээгдсэн бөгөөд Сөүл хотын анхны нийтийн second-hand буюу хэрэглэсэн ном зардаг дэлгүүр гэдгээрээ онцлог байгаа. Хотын хаа сайгүй байдаг хуучин ном зардаг дэлгүүрүүдээс номуудаа цуглуулсан бөгөөд Сөүл хотын захиргааны дэмжлэгтэйгээр байгуулсан байна. 1970, 1980-аад оны сурах бичиг, сэтгүүлээс авахуулаад ховор ном, сонин хүртэл олон байдаг. Мөн орчин тойрон нь сонирхолтой загвартайг та зурагнаас харж байгаа байх, найзуудтайгаа хамт очиж, нэгнийхээ зургийг дарж өгөхөд бас нэгэн гоё spot болох юм. Нэмж хэлэхэд, 2019 онд гарсан Hotel Del Luna драманы хэд хэдэн зураг авалтыг энэхүү номын дэлгүүрт хийсэн байна.
Цагийн хуваарь: 10:30 – 20:30 цаг хүртэл ажилладаг.
Хаяг: 1, Ogeum-ro, Songpa-gu, Seoul, South Korea
Яаж очих вэ? : Kakao Map дээрээс хараарай.
5. Cheongun Literature Library –Орчин үеийн болон уламжлалт
- Орчин үеийн болон уламжлалт хэв маягийг хослуулсан бөгөөд hanok буюу Солонгосын эртний сууц загвараар хийгдсэнээрээ онцлог юм. Сөүл хотыг дээрээс нь харах боломжтой Inwangsan уулын дунд байрладаг бөгөөд хотын дуу чимээнээс түрхэн зуур ч гэсэн холдож, амралт хэрэгтэй санагдвал та энд ирж байгалийн сайхныг мэдрэнгээ, тайван орчинд ном уншиж суунгаа стрессээ тайлах боломжтой. 😍
- Нэг давхартаа энгийн орчин үеийн номын сан, номын тавиур болон кафе байх бөгөөд, гаднах шатаар хүрдэг дээд давхарт байрлах тусдаа барилга нь уншлагын танхимын үүргийг гүйцэтгэдэг ханок юм.
Cheongun Literature Library November 18, 2014 Cheongun-dong, Jongno-gu, Seoul Ministry of Culture, Sports and Tourism Korean Culture and Information Service Korea.net (www.korea.net) Official Photographer: Jeon Han This official Republic of Korea photograph is being made available only for publication by news organizations and/or for personal printing by the subject(s) of the photograph. The photograph may not be manipulated in any way. Also, it may not be used in any type of commercial, advertisement, product or promotion that in any way suggests approval or endorsement from the government of the Republic of Korea. ——————————————– 청운문학도서관 2014-11-18 종로구 청운동 문화체육관광부 해외문화홍보원 코리아넷 전한
Цагийн хуваарь: Мягмар- Ням 10:00-19:00 цаг хүртэл ажиллана. Даваа гаригт амардаг.
Хаяг: 40 Jahamun-ro 36-gil, Cheongun-dong, Jongno-gu, Seoul
Яаж очих вэ? : Gyeongbokgung Station (Line 3), exit 3
Энэ удаагийн нийтлэлээрээ Сөүл хотын хамгийн тохилог, “тав тух” гэдэг үгийн илэрхийлэл болсон номын сан, номын дэлгүүрүүдээс танилцууллаа. Номонд дурлагч хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл болсон байх гэж найдаж байна. Хэрвээ та номонд дурлагч биш ч Сөүл хотод байгаа бол заавал нэг ороод гараарай, танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Баярлалаа. ^ ^

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.
Бидэнтэй холбоо барих:
Утас: 7766–5555
Вэб сайт: www.hikorea.mn
И-Мэйл хаяг: info@hikorea.mn