Tag

тэтгэлэг

Browsing

Хиймэл оюун ухаан, мэдээллийн технологийн чиглэлээр Солонгос улсын аль нэг их дээд сургуульд суралцаж буй оюутан танд зориулагдсан бас нэгэн тэтгэлэг зарлагжджээ.

ШАЛГУУР:

-Солонгосын их дээд сургуульд суралцаж буй солонгос ба гадаадын, магистр / доктор / хосолмол чиглэлээр суралцаж буй оюутнууд.

-Мэдээллийн шинжлэх ухааны чиглэл

-Их өгөгдөл / машин сургалтын талын төслийн туршлагатай

ХУГАЦАА:

2021.05.28 ~ 2021.06.11

ДАВУУ ТАЛУУД:

-Сард 500,000 вон тэтгэлэг (7-р сараас -9-р сарын хооронд)

-Авьяас чадварыг дээшлүүлэх олон улсын сургалтын хөтөлбөр

-Дотоодын компанийн үйлдвэр / судалгааны төвийн аялал, зөвлөгөө

-Тэтгэлгийн дэмжлэгийг сунгах боломж

-Дотоодын компаниудад таныг ажилд санал болгох

Сонгон шалгаруулалтын явц:

Баримт бичиг бүртгэл-Онлайн кодчиллын тест-Ярилцлага-Эцсийн шалгаруулалт.

Та бүхэнд амжилт хүсье!

Тэтгэлэгт хамрагдахтай холбоотой туслалцаа болон мэдээллийг та бидэн лүү хандан авах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1_YQSYewBblQ_QPVB5rmOxYA-1.jpeg


HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Art Major Asian plus буюу AMA + тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын урлагийн авьяастай оюутнуудад өндөр түвшний судалгаа, чадвар эзэмшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор санаачилан хэрэгжүүлж буй Бүгд Найрамдах Солонгос Улс, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны олон улсын боловсролын солилцоо, улс орнуудын харилцан найрамдлыг хөгжүүлэх төсөл юм.


Энэхүү AMA + тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн 30 орны 309 оюутанд 2005 оноос хойш үр шимийг нь хүртээд байгаа бөгөөд тэдний олонх нь урлаг, соёл, дээд боловсролын боловсролын чиглэлээр дотооддоо болон олон улсад идэвхтэй ажиллаж байна. Энэхүү тэтгэлэг нь ирээдүйн урлаг, соёлын салбарыг удирдан чиглүүлэх авьяаслаг залуусын алдаж болохгүй боломж юм.

Материал хүлээн авах хугацаа 2021 оны 5-р сарын 25- аас 6-р сарын 10-ны 18 цагт хүртэл.

Ерөнхий шалгуур:

  1. Зөвхөн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын DAC хүлээн авагч орнуудын иргэний харъялалтай хүмүүс хамрагдах боломжтой. /Монгол орно/
  2. Боловсрол: Бүрэн дунд боловсролтой / бакалаврын зэрэгтэй эсвэл аль нэгийг төгсөх гэж байгаа.
  3. Хэлний шаардлага: Өргөдөл гаргагч нь тэнхим тус бүрийн тогтоосон Солонгос хэлний мэдлэгийн түвшинг хангах ёстой. TOPIK-ийн оноо хүчинтэй оноо шаардлагатай боловч хүчин төгөлдөр тестийн оноогоо ирүүлэх боломжгүй тохиолдолд Хаан Сэжон Хүрээлэнгээс олгосон гэрчилгээ эсвэл 2 жилийн дотор олгосон Солонгосын их дээд сургуулиудын солонгос хэлний бэлтгэлийн гэрчилгээг дүйцэх хэмжээг харгалзан үзнэ. TOPIK-ийн оноогүй баримт бичгийн шалгалтанд тэнцсэн өргөдөл гаргагч нь K-Arts сургуулийн явуулдаг Солонгос хэлний шалгалтанд хамрагдах ёстой боловч үр дүнг зөвхөн нэмэлт материал гэж үзэх бөгөөд TOPIK оноог орлохгүй.
  4. Уран сайхны авьяас: K-Arts сургууль нь мэргэжлийн уран бүтээлчдийг сайжруулах маш нарийн практик дээр суурилсан, цогц томоохон сургалтын хөтөлбөртэй. Тиймээс өргөдөл гаргагч нь сонгосон тэнхимийн шаардлагын дагуу өөрийн”портфолио”-г явуулна.
  5. Солонгос руу нэвтрэх: Төгсөх тэтгэлэг хүртэгчид нь TOPIK-ийн 6-р түвшинг эзэмшээгүй бол Солонгост ирж, үндсэн ангийн хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө солонгос хэлний сургалтанд хамрагдах юм. Бүх тэтгэлэг хүртэгчид 2021 оны 10-р сарын сүүлчээр Солонгос руу нэвтрэх үед ТОПИК-ийн 6-р түвшинтэй оюутнууд нь хэлний сургалтанд хамрагдахаас чөлөөлөгдөнө.

Тэтгэлгийн тэтгэмж:

Нислэгийн тийз: Ирж, очих

Сарын бүрийн мөнгөн тэтгэмж: Сард 800,000 вон (KRW)

Солонгос хэлний бэлтгэл: Элсэхээс өмнө 4 сарын эрчимжүүлсэн хэлний бэлтгэл Өвөл, зуны амралтын үеэр солонгос хэлний сургалт

Сургалтын төлбөр: бүтэн

Эрүүл мэндийн даатгал

Мэргэжил болон тэнхим ерөнхий :

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр: 5 жилийн архитектурын хөтөлбөрийг эс тооцвол 4 жил
Магистрын хөтөлбөр: 3 жилийн хугацаатай зарим тохиолдолд 2 жил Уран бүтээлчийн дипломын хөтөлбөр: 3 жилийн хугацаатай магистрын зэрэг

Салбар сургууль болон тэнхимүүд /тэнхим тус бүр нарийн мэргэжлийн чиглэлээр салж байгаа/

Хөгжмийн сургууль: Вокал хөгжим, Хөгжмийн зэмсэг, Зохиол, Удирдаач, Хөгжмийн технологи, Хөгжим судлал /мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Драмын сургууль: Жүжигчин, Найруулагч, Зохиолч, Тайзны зураг төсөл, Театр судлал/мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Кино урлаг, ТВ, Мультимедиа: Кино урлаг, Нэвтрүүлэг, Анимэйшн, Кино урлаг судлал /мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Бүжгийн сургууль: Бүжгийн тоглолт, Бүжгийн найруулга, Бүжгийн онол, Урлагийн менежмент /мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Дүрслэх урлагийн сургууль: Дүрслэх урлаг, Дизайн, Урлагийн онол, Архитектур /мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Солонгосын уламжлалт урлагийн сургууль: Уламжлалт урлагийн онол, Уламжлалт хөгжим, Уламжлалт хөгжмийн найруулга, Уламжлалт бүжиг, Уламжлалт ардын театр /мэргэжлийн чиглэлээс хамаарч магистр болон бакалавр/.

Та бүхэнд амжилт хүсье!

Тэтгэлэгт хамрагдахтай холбоотой туслалцаа болон мэдээллийг та бидэн лүү хандан авах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1_YQSYewBblQ_QPVB5rmOxYA-1.jpeg


HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn