Tag

элсэлт

Browsing

Их дээд сургуульд элсэн орохын тулд тухайн сургуулийн мэдээллийг сайтар судлах шаардлагатай байдаг тул цаг хугацаа тодорхой хэмжээгээр зарцуулагддаг. ЕБС-иа төгсөх үеэс эхлээд их сургуульдаа элсэн орох хүртэл олон үе шат дамждаг. Гэхдээ тэр бүх үе шатыг бид мэдэж чаддаг билүү? Бидний хийсэн багахан судалгаагаар манай байгууллагад ханддаг нийт хүмүүсийн 60 орчим хувь нь өмнө нь их сургуульд бие даан материалаа бүрдүүлж өгсөн байдаг. Харин уг хүмүүсийн 70 орчим хувь нь тэнцээгүй гэсэн хариу авч байжээ. Үүнд ямар шалтгаанууд нөлөөлдөг талаар…

Манай байгууллагаас гаргасан судалгаанаас харахад…

Сургуулиудын мэдээлэл

Таны хувьд англи эсвэл солонгос хэлний төвшинтэй байвал мэдээллээ хайж олоход мэдээж давуу талтай байх боломжтой. Харин хэлний мэдлэггүй хүмүүс магадгүй өмнө нь элссэн найзуудаасаа, хамаатнуудаасаа сураглаж, чадах чинээгээрээ тухайн сонирхож буй чиглэлийнхээ сургуулийн мэдээллийг эрэлхийлдэг. Тийм боловч аль ч нөхцөлд их сургуулиудын хувьд бүх дэлгэрэнгүй мэдээллээ олон нийтийн хэрэгслээр бичиж нийтэлсэн байх нь цөөн байдаг. Тиймээс их сургуулиудын мэдээллийг сургуультай нь холбогдож, мэргэжлийн хүнээс нь асуух шаардлага гарч болдог. Мөн тухайн их сургуулийн өөрийн статус, элсэлтийн мэдээлэл, материал бүрдүүлэлт жил болгон шинэчлэгдэн өөрчлөгдөж байдаг тул үүнийг тооцоолж мэдээллээ цуглуулах нь маш чухал юм.

Сургуульд тэнцэх магадлал

Сургуульд тэнцэх эс тэнцэх магадлал бүрдүүлж буй материал болгоноос хамаардаг. Голч дүнгийн хувьд чухал байдаг ч 100% нөлөөлдөггүй. Сургуулийн зүгээс бүх шаардлагатай материалууд стандартын дагуу байгаа эсэхээс гадна эсээ, суралцах төлөвлөгөөгөөр цаашдын зорилгоо гүйцэт тодорхойлж чадсан эсэх гээд олон хүчин зүйлээс хамаарч таны сургуульд тэнцэх магадлалыг тодорхойлдог.

Зуучлалын байгууллагад хандсанаар…

  • Туршлага

Бид маш олон хүний тохиолдол, нөхцөл дээр ажиллаж байсан учраас тэр хэмжээгээрээ маш их мэдлэг, туршлага хуримтлуулсан байдаг. Үүгээрээ бидний туршлага цаг минут секундээр хэмжигдэхүйц хэмжээнд хуримтлагдан өссөөр байгаа билээ. Тиймээс хэрхэн материалаа бүрдүүлэх, сургуультайгаа харилцаа тогтоох гэх мэт асуудлууд дээр голчлон маш амжилттайгаар ажилладаг.

  • Хамтын ажиллагаа

Харилцагч үйлчлүүлэгчийн хүссэн сонголт, санхүүгийн нөхцөл, ирээдүйн зорилго гээд олон урьтал байдал дээрээс бид дүгнэлт хийн, хамгийн байх боломжтой бодит саналыг бий болгодог. Үүний үр дүнд бие даан элсэхэд үүсч болох байсан сөрөг үр дагавруудаас зайлсхийх бүрэн боломжтой болно.

Нөгөөтээгүүр бидний хувьд БНСУ-ын их сургуулиудтай албан ёсны харилцаагаа жил бүр өргөжүүлж байгаа нь найдвартай түншлэл үүсгэдэг. Үүний зорилго нь оюутан элсүүлэх илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхэд ач холбогдолтой байх юм.

  • Мэдээ мэдээллээр хангах

БНСУ-ын их сургуулиудын тухайн улирлын элсэлтийн мэдээллийг бүрэн судалж тооцоолоход хугацаа шаардагддаг. Зөвхөн сургуулийн веб хуудаснаас харсан мэдээлэл 100% хангаж чаддаггүй. Тиймээс нэмж тодруулах зүйлс олон гардаг билээ. Үүнтэй холбоотойгоор бид их сургуулиудтай тогтмол харилцаатай байж, мэдээллүүдийг цуглуулж чадсанаар үйлчлүүлэгчдийн цагийг , цаашлаад санхүүгийн хэмнэлтийг ч үүсгэх боломжтой байдаг.

  • Хугацаа

Сургуулиудын бүртгэлийн , материал илгээлтийн, хариу өгөх гээд бүх хугацаа хоорондоо харилцан адилгүй байдаг. Тиймээс их сургуулиудтай албан ёсны хамтын ажиллагаатай байх тусмаа тэр бүх мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болдог. Зарим тохиолдолд өөрөө бие даан материалаа илгээж, тэнцээгүй хариу авсан тохиолдолд хувь хүн маш их хугацаа алдаж , дараагийн семестрт суралцах асуудлууд үүсч болдог.

  • Материал бүрдүүлэлт

Таны сургууль болон элчин сайдын яаманд бүрдүүлсэн бүх материалаас хамаарч хариу тань тодорхойлогдоно. Тэдгээр материалийн хувьд шаардлага хангахуйц байж чадах эсэх дээр байгууллагийн туршлагатай мэргэжилтэнгүүд байнгийн хяналт тавьж цааш нь дамжуулдаг.

  • Орчуулга

Хувиараа материал бүрдүүлэх үед материалаа орчуулгын товчоо, хувь хүн гээд олон газраар дамжин орчуулуулах шаардлага тулгардаг. Харин бидэнд хандсанаар бүх материалаа нэг дор орчуулуулах боломжтой байдаг. Хэрэв та өөрөө Солонгос хэлтэй бол өөрийнхөө материалуудыг орчуулан илгээж болох ч орчуулга нь шалгаж байгаа хүнд ойлгогдохуйц байх нь чухал. Үүн дээр ялангуа суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулга гэх материалуудыг анхаарах нь зүйтэй байдаг.

  • Үр дүн

Их сургуульдаа тэнцлээ гэх хариуг авах нь бидний болон үйлчлүүлэгчийн зүгээс авах хамгийн том үр дүнгийн баталгаа билээ. Зуучлалын байгууллагаар дамжуулан их сургуульд элсэх нь бие даан элсэхээс 2 дахин эерэг үр дүнг харуулах боломжтой хэмээн судалгаагаар гарсан байна.

  • Эргэх холбоо

Нэгэнтээ та манай байгууллагаар гэрээ хийн үйлчилгээ авсан л бол сургуульдаа элсэн орсны дараагаар ч бидэнтэй холбоотой байх болно. Цаашдаа та бидэнтэй харилцаатай, эргэх холбоотой байж, биднээс тусламж зөвлөгөөг хүссэн үедээ авах боломжтой.

Эцэст нь дурдахад та боловсрол зуучлалын агентлагаар дамжуулан их сургуульд элсэх нь сөрөг үр дагавраас өөрийгөө сэргийлж, цаг хугацаа алдахгүйгээр, нэг дор цогц үйлчилгээг авах боломжтой юм.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn