Хэрвээ та Солонгос улсыг зорих гэж байгаа бол танд хэрэг болох 10-н аппликейшинийг танилцуулж байна. Та өөрийн ухаалаг утсандаа татаж аван ашиглах боломжтой бөгөөд танд Солонгос улсад суралцаж амьдрахад илүү хялбар тухтай байх болно.
1. KakaoTalk
Энэхүү аппликейшин нь Солонгос улсад маш өргөн тархсан бөгөөд 60 настай ахмад ч гэсэн энгийн зурвасаас илүү KakaoTalk-р зурвас илгээхийг илүүд үзэх болно. Мөн та ангийнхан, найз нөхөд, багш гээд бүхий л хүмүүстэй хамтад нь харьцаж болохоос гадна ангийнхантайгаа яриа өрнүүлэх зэрэг сургуулийнхаа үйл ажиллагаанаас хоцрохгүй мэдээллээ авах боломжыг танд үүсгэх болно. Зураг, бичлэг зэргийг явуулах болон үзэхэд хялбар бөгөөд та юу хийж байгаа зургаа тэр дор нь гэр бүл болон найзууд руугаа илгээж болно.

2. Jihachul болон бусад метроны аппликейшн
Солонгост танд метрогоор явахад туслах хэд хэдэн аппликейшн бий. Та эхлээд бүгдийг нь татаж аваад ашиглаж үзэн өөрт тохирохыг сонгох нь хамгийн зөв арга юм. Та эхлэхдээ Jihachul-г ашиглавал их зүгээр байх болно. Ихэнх метроны аппликейшнууд нь таныг очих буудлаа сонгоход хоорондох хамгийн богино зайг харуулах болно.
Хэрвээ та Daegu болон Busan гэх мэт өөр хот уруу явах гэж байгаа бол хотоо нэмэн метроны шугамыг харах боломжтой. Метроны шугамыг шинээр барих, шинэчлэх үед аппликейшнаа шинэчлэхийг санаарай.

3. NAVER толь бичиг
NAVER толь бичиг танд зөв орчуулга, Солонгос үгний олон утгын тайлбарыг жишээ өгүүлбэртэй хамт харуулах болно. Та мэдэхгүй үгээ хайхад тун хялбар бөгөөд олон тооны жишээ байдаг нь энэ үг хэрхэн ашиглагддагийг мэдэх боломжтой.

4. Yogiyo
Хэрвээ та ресторан явах эсвэл хоол захиалахдаа хэтэрхий залхуу эсвэл завгүй бол Yogiyo-г танд санал болгож байна. Хуруугаараа хэдхэн товшоод хоолоо захиалах боломжтой юм. Хоолнууд нь тахиа, хятад хоол, пицца гэх мэт ангиллуудад багтдаг бөгөөд та өөрийн хүссэн хоолоо олоход хялбар байх болно. Та хоолоо сонгосноор төлбөрөө хийх хэлбэрүүд гарч ирнэ.

5. Memrise- Learn Languages, Grammar & Vocabulary
Энэхүү аппликейшн нь Солонгос улсынх биш боловч хэрвээ та Солонгост байгаа бол танд маш их хэрэг болох болно. Memrise таныг автобус болон метроны буудал дээр байхад амархан шинэ үг сурахад тань туслах болно. Энэ нь та Солонгос хэлээ сурахад цаг гаргаж түүнийгээ төлөвлөсний дагуу давтах, шалгах боломжтой юм.

6. Seoul Bus & National Smart Bus
Энэхүү аппликейшн нь Jihachul-тай төстэй боловч автобусны аппликейшн юм. Үүнтэй адилхан хэд хэдэн аппликейшн байдаг бөгөөд та өөрт амар санагдсанаа олох хүртлээ хэд хэдийг татаж авах нь зүйтэй. Сөүл доторх автобусны дугаар, чиглэл, зогсоол гээд бүхий л хэрэгтэй мэдээлэл байдаг бөгөөд таныг хүрэх газраа хялбар очиход тань тусалж чадах болно.

Smartbus (전국 스마트 버스) нь таны одоогийн байршил, бусад байршлын ойролцоох автобусны зогсоолыг олж өгөн та ямар автобус нь ямар зогсоол руу явдаг болохыг харж болно. Хэрэв та хөдөө орон нутагт байгаа бол төөрөхгүйгээр амархан аялаж болно.

7. Everysing!- Ухаалаг Караоке
Хааяа та гадуур гарч найзуудтайгаа караоке орж дуулмаар байвч нэг л зав тань таарч өгөхгүй байвал энэ аппликейшн танд хамгийн ихээр таалагдах болно. Та дуугаа сонгосноор дууны ая тоглогдож дууны үг гарч ирэх болно. Та гэртээ дуулах дадлага хийх боломжтой болох юм. Мөн таны дуулсан дууг үнэлж гаргаж ирэх болно.
Сурч буй хэл дээрээ дуу сурах нь хэлээ сайжруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.

8. U+ HDTV
Та телевизийн шууд эфирээс гадна хямд төлбөрөөр олон төрлийн шоу, контентуудаас сонгон үзэх боломжтой юм. Бүх контентуудаа ангилсан байдаг учир та өөрийн хайж буй шоу, киногоо олоход илүү амар байх болно.

9. Itour Seoul
Сөүл хотын засаг захиргааны албан ёсны аяллын аппликейшн болох Itour Seoul нь Сөүлийн жуулчдын сонирхлыг татах газрыг харуулж, газрын зураг дээр тэдний байршлыг харуулдаг. Танд аяллын гарын авлага эсвэл метроны А1 хэмжээтэй газрын зураг авч явахаас илүү хялбар байх болно.

10. CGV- Кино театрын аппликейшн
Та кино театрт очилгүйгээр одоо гарч байгаа кино болон удахгүй нээлтээ хийх киног харахаас гадна киноны талаарх мэдээлэл болон трейлэрийг үзэх боломжтой. Мөн та кино театрт тасалбар авах гэж удаан зогсох шаардлагагүй бөгөөд суудлаа сонгон захиалах боломжтой юм.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.
Бидэнтэй холбоо барих
Утас: 7766–5555
Вэб сайт: www.hikorea.mn
И-Мэйл хаяг: info@hikorea.mn