Tag

attractions

Browsing

Карантинаа дуусаад Солонгос улсыг зорих гэж байна уу? Тэгвэл доорх нийтлэлийг сонирхоод үзээрэй гэж зөвлөж байна. Ингээд Солонгос улсад очоод чөлөөт цагаараа заавал очиж үзэх 5 газрыг танилцуулж байна.

1.Gwangmyeong cave

Гуанмёон агуй нь 1912–1972 онд алт, мөнгө, зэс, цайрыг олборлож байсан Солонгосын цорын ганц уурхай байсан бөгөөд ашиглалтаас гараад аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Энэхүү 100 гаруй жилийн настай агуй дотор Солонгосын хамгийн том луу баримал, Дарсны агуй гэж нэрлэгдэх дарс амтлаж болдог агуй, аймшгийн агуй мөн дундаа LED гэрлээр чимэглэсэн агуй гэх мэт янз янзын агуй байдаг юм.

Төлбөр: Том хүн 5000 вон / Өсвөр насныхан 2,500 вон / Хүүхэд 1500 вон

Байрлал: 142, Gahak-ro 85beon-gil, Gwangmyeong-si, Gyeonggi-do

Илүү дэлгэрэнгүйг эндээс (Солонгос, Англи, Япон, Хятад хэлээр)

2.Ikseon-dong

Игсон-дон гэдэг нэртэй гудамж бөгөөд Солонгос залуус дундаа найзуудтайгаа болон хосуудтайгаа болзоонд явахад хамгийн эрэлттэй газар юм. Солонгосын дээр үеийн Ханок гэх байшингийн дизайнтай байшингууд дотор Кофе шоп, ресторан, эртний эдлэлийн дэлгүүр, тренд хувцасны дэлгүүр гэх мэт үйлчилгээний газрууд их бөгөөд хүмүүс Игсон-дон гудамж дунд нь зургаа авахуулж сошиал медиа дээр их тавьдаг байна..

Байрлал: Ikseon-dong, Jongno-gu, Seoul South Korea

3.The garden of morning calm

Уулийн энгэрт байрлах 82 акр цэцэрлэгт хүрээлэн бөгөөд дотроо Хятад чавганы модны хүрээлэн, Солонгос сэдэвт хүрээлэн, Эмчилгээний ургамлын хүрээлэн гэх мэт 20 жижиг өөр өөр сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэнгээс бүрдэх бөгөөд 2012 онд CNN-ийн “Өмнөд Солонгост үзэх 50 үзэсгэлэнтэй газар” жагсаалтад орсон цорын ганц цэцэрлэгт хүрээлэн юм. Мөн нэмж хэлэхэд энэ хүрээлэн нь өвөл болохоор хүрээлэн дотроо байгаа мод, ургамал, сандал гэх мэт бүх юмаа LED гэрлээр чимж яг л кино нь дээр гардаг шиг үзэсгэлэнтэй харагддаг байна.

Төлбөр: Том хүн 9500 вон / Өсвөр насныхан 7000 вон / Хүүхэд 6000 вон

Байрлал: 432, Sumogwon-ro, Gapyeong-gun, Gyeonggi-do

Илүү дэлгэрэнгүйг эндээс(Солонгос, Англи, Япон, Хятад хэлээр)

4. Everland park

Солонгост Disney парк байхгүй ч Сөүл хотын захад байрладаг Эвэрланд парк нь ямар ч улсын Disney парктай дүйцэхүйц парк юм. Мөн энэ парк дотор дэлхийн дөрөв дөх хамгийн эгц болон өндөр модон галзуу хулгана байдгаараа онцлог юм. Энэ парк дотор хүүхдийн паркаас гадна амьтны хүрээлэн хүртэл байдаг бөгөөд Солонгост цорын ганц байдаг панда хүртэл байдаг ба жилийн улирал нээлттэй байдаг. Мөн Halloween фестиваль, Алталзул, Сарнай цэцгийн фестиваль, Зуны фестиваль гэх мэт олон янзын арга хэмжээнүүд зохион байгуулагддаг байна.

Төлбөр: Том хүн 56000 вон / Өсвөр насныхан 47000 вон / Хүүхэд 44000 вон

Байрлал: 199, Everland-ro, Pogok-eup, Cheoin-gu, Yongin-si, Gyeonggi-do

Илүү дэлгэрэнгүйг эндээс (Солонгос, Англи, Япон, Хятад хэлээр)

5. Seoul Grand park

Энэ парк нь Солонгосын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн юм. Зураг нь дээр байгаа цагаан барилга л гэхэд хүрээлэнгийн зөвхөн нэг хэсэг буюу ботаник гарден нь юм. Үүн дээр нэмээд Амьтны хүрээлэн, музей, хоёр талдаа модоор хүрээлэгдсэн 8 км ойн мод. Мөн сагс болон гар бөмбөгийн талбай , дэлгүүр, нийтийн усанд ордог газар гэх мэт газартай ба найзууд болон гэр бүлтэйгээ тусдаа салхинд гарч болохоор тусгай талбай хүртэл байдаг байна.

Төлбөр: Амьтны хүрээлэн болон ботаник гарден: Том хүн 5000 вон / Өсвөр насныхан 3000 вон / Хүүхэд 2000 вон

Цэцэрлэгт хүрээлэн: Том хүн 2000 вон / Өсвөр насныхан 1500 вон / Хүүхэд 1000 вон

Байрлал: 102, Daegongwongwangjang-ro, Gwacheon-si, Gyeonggi-do

Илүү дэлгэрэнгүйг эндээс(Солонгос, Англи, Хятад хэлээр)

Хүмүүс Солонгост очоод хамгийн эхэнд л Мёндунг, Намсан цамхаг гэх мэт Солонгосын аялал жуулчлалын нийтлэг газруудаар явдаг бол энэ нийтлэлээрээ бид та бүхний мэдэхгүй аль болох сонин содон газруудыг багтаахыг хичээлээ. Энэ хүрээд та бүхэндээ зориулсан “Солонгост хэрхэн суралцах вэ” цувралын 2-р хэсэг энэ хүрээд дуусaж байна. Тун удахгүй 3 дахь хэсгээрээ уулзацгаая!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn