Tag

#education #korea #studyinkorea #Studentlife #studyabroad #SouthKorea #adayofstudent

Browsing

Солонгос улсад суралцдаг дотоод, гадаад гэлтгүй оюутнууд дунд ‘тренд’ болж байгаа 10 мэргэжлийг танилцуулах гэж байна. Төгсөөд ажилд орох магадлал ихтэй, цалин өндөр, эрэлт ихтэй мэргэжлүүдийг түүний тэргүүлэх их сургуулиуд болон төлбөр, элсэлтийн хугацаа, тэтгэлэгийн мэдээллийг Солонгос улсад суралцах хүсэл, зорилготой оюутнууддаа зориулав.

Солонгос улс бол зөвхөн K-pop, K-drama, болон K beauty-ийн эх орон биш ээ, мөн маш өндөр боловсрол олгогч орнуудын нэг юм. Энэ нь статистик мэдээнээс харахад 24-35 насны залуучуудынх нь 70% нь ямар нэгэн сургууль төгсөж, дээд боловсрол эзэмшсэн байдгаас нь илт харагдана.

1. Анагаах ухаан

Солонгост анагаахаар бакалаврын зэрэг эзэмшихээр сурахад ерөнхий 2 жил, мэргэжлийн 4 жил гээд нийтдээ 6 жил сурдаг бөгөөд дотоод, гадаад оюутан гэлтгүй элсэхэд нилээн шалгуур өндөртэй байдаг. Харин магистр-т 2.5 жил суралцдаг байна.

Ингээд Анагаахаар тэргүүлэгч сургуулиудыг танилцуулья.

1. Seoul National University

Элсэлт: Хаврын элсэлт буюу 03 сарын элсэлт нь өмнөх оны 07 сард эхэлдэг бол, намрын буюу 09 сарын элсэлт нь 02 сард явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Tопик 3-аас дээш оноо, бусад хэлний бэлтгэлийн 4-р түвшин, IELTS 6, TOEFL IBT 80, TEPS 551 оноо.

Төлбөр: Ерөнхий-2 жилийн 1 семестрийн төлбөр 3’072’000вон, мэргэжлийн-4 жилийн 1 семестрийн төлбөр 5’038’000 вон.

Тэтгэлэг:  Та линк дээр дараад мэдээллээ аваарай.

2. Konyang University

Элсэлт: Хаврын элсэлт буюу 03 сарын элсэлт нь өмнөх оны 07 сард эхэлдэг бол, намрын буюу 09 сарын элсэлт нь 02 сард явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик-н 3н онооноос дээш, бусад хэлний оноо болон ярилцлага авдаг.

Төлбөр: 4’770’000вон (1 семестр)

2. Гоо Сайхан ба арьс судлал

Дэлхий дахинаа 21-р зууны хамгийн хурдацтай хөгжиж буй салбар бол яах аргагүй гоо сайхан, хүний арьсны бүхий л төрлийн сэргээн засах эмчилгээ, бүтээгдэхүүнүүд болж байгаа билээ. Тэр ч дундаа Солонгос улс бол энэ салбараар тэргүүлэгч байр суурь эзэлдэг орон гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз ээ.

Гоо сайхан, арьс судлал чиглэлээр тэргүүлэгч сургуулиулыг танилцуулья.

1. Seo Kyeong University

Элсэлт: Намрын буюу 9 сарын элсэлт 05/11~06/05 хүртэл явагдана.

Шаардлага: Хэлний оноо болон банкны баталгаа 10’000$ шаардана.

Төлбөр: 4’605’000вон ( 1 семестр )

Тэтгэлэг: Топик-3: 30%, Топик 4: 40%, Топик 5: 50%-ийн тэтгэлэг авах боломжтой. Мөн шилдэг оюутны тэтгэлэг 50% хүртэл байдаг.

2. Konyang University

Элсэлт: Хаврын буюу 3 сарын элсэлт 10 сар ~ 12 сарын эх хүртэл, намрын буюу 9 сарын элсэлт 5 сар ~ 7 сарын эх хүртэл явагддаг.

Шаардлага: Топик 3 оноо, банкны баталгаа 12’000$ шаардана.

Төлбөр: 3’340’000вон ~ 4’773’000 вон ( 1 семестр )

Тэтгэлэг: Элсэлтийн тэтгэлэг 100% хүртэл

3. Dongnam Health College

Элсэлт: Хаврын буюу 3 сарын элсэлт нь өмнөх оных нь 09/07~09/28 хүртэл, 2-р ээлж нь 11/09~11/23 хүртэл явагддаг.

Шаардлага: Ярилцлага авна. Recommendation letter, төгссөн сургуулийн танилцуулга, ЭЕШ оноо, ахлах ангид хамрагдаж байсан сайн дурын ажлын талаар материал шаардана.

Төлбөр: 7,711,923 вон (1 семестр)

Анагаах ухаан, гоо сайхан чиглэлээр сурахад эдгээр сургуулиуд тэргүүлдэг бол дараагийн нийтлэлээр урлаг, дизайнаар Солонгосын ямар сургуулиуд тэргүүлдгийг тун удахгүй хамтдаа харцгаая.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Солонгос ахлах сургууль төгсөгчдийн ердөө нэг хувь нь Солонгосын хамгийн нэр хүндтэй гурван сургуульд тэнцдэг гэсэн судалгаа байдаг. “Гурван цаг унтдаг сурагч “S K Y”-д тэнцэнэ, дөрвөн цаг унтдаг бол ямар ч байсан их сургуульд тэнцэнэ, харин таваас дээш цаг унтдаг хүн их сургуулийн талаар бодоод ч хэрэггүй” хэмээх яриа хүртэл Солонгосын ахлах сургуулийн сурагчдын дунд байдаг байна. Тэгэхээр өрсөлдөөн ямар их байдгийг та төсөөлж байгаа болов уу. Тэрхүү өрсөлдөөн ихтэй газар сурдаг оюутнуудын нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөрдөг бол?

  • Өглөө

Тухайн оюутны семестрийн сонгосон хичээлээс хамаараад хичээлийн хуваарь нь ялгаатай байх боловч Солонгосын ихэнх их сургуулийн хичээлийн өглөөний анги хамгийн эртдээ 9 цагаас эхэлдэг. Сургуулиасаа хэр зайтай амьдардгаасаа хамаараад оюутнууд алхаж явах эсвэл автобус, метро гэх тээврийн хэрэгслээр сургууль руугаа явдаг.

Солонгост сурдаг оюутнууд ихэвчлэн өглөөний цайндаа будаа, өндөг, талх болон бусад ногооны хачир иддэг байна.
  • Өдрийн цаг

Нэг хичээл 50 минут үргэлжилж, 10 минут завсарладаг. Өдрийн хоолны цаг нь хичээлийнхээ цагаас хамаараад оюутнууд өөрсдөө хичээлгүй цагтаа тааруулж иддэг байна. Өдөржин хичээлтэй үед заримдаа хоол идэхгүй өнжих ч өдөр байдаг тул оюутан өөрөө гэрээсээ хоолоо хийж авч ирэх зэргээр зохицуулж болно. Бусад үед оюутнууд ихэвчлэн сургуулийнхаа хоолыг иддэг байна. Сургууль бүр дотроо маш олон салбар сургуулиудтай бөгөөд дотор нь олон төрлийн хоолны газар, кафе, оюутан чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой газрууд байдаг нь их амар.

  • Үдээс хойш болон оройн цагаар

Тухайн өдрийн хичээлээ дууссаны дараа оюутнууд найзуудтайгаа гадуур явч шинэ газар үзэх, хамтдаа дэлгүүр хэсэх, гадуур хооллох болон хичээлээ хийж цагийг өнгөрөөдөг. Шалгалт дөхсөн хичээл ихтэй үеэрээ харин ихэнх оюутнууд өдрийнхөө 80-90 хувийг номын санд сууж өнгөрүүлдэг. Сургуулийн кампус доторх номын сангаасаа хамаараад номын сангууд нь 22, 23 цаг хүртэл ажилладаг номын сан болон 24 цагийн номын сан гэж ангилагддаг байна. Их ачаалалтай үед номын санд суудал олдох нь ховор болдог байна.

Kyung Hee University Library

Кафе эсвэл гэртээ хичээлээ хийхээс илүү номын санд суухаар илүү үр бүтээлтэй хичээлээ хийж чаддаг.

Зарим оюутнууд тухайн өдрийн хичээлийн даалгавар зэргээ дуусгаад гэртээ харьж амраад ээлжийн цагийн ажилдаа гардаг байна. Тухайн оюутан өөрийн хичээлийн хуваарь болон бусад цагийн хуваариасаа шалтгаалаад ажлын цагаа өдөр болон шөнө хийхээр зохицуулдаг.

< Гадаадад суралцахад хамгийн чухал зүйл нь цагийн менежмент байдаг. Цагаа зөв зохицуулж, хэр үр бүтээлтэй ашиглаж чадахаас таны амжилт хамаарах болно. Цагийн менежмент сайтай оюутнууд хичээл, ажлын хажуугаар өөрийгөө хөгжүүлэх дугуйлан, секц-д хамрагдаж өөрийн тархи болон бие бялдарын эрүүл мэнддээ ч анхаарах боломжтой. >

Танд Амжилт хүсье!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn