Tag

hikorea_blog university

Browsing

Солонгос улсад суралцдаг дотоод, гадаад гэлтгүй оюутнууд дунд ‘тренд’ болж байгаа 10 мэргэжлийг танилцуулах гэж байна. Төгсөөд ажилд орох магадлал ихтэй, цалин өндөр, эрэлт ихтэй мэргэжлүүдийг түүний тэргүүлэх их сургуулиуд, болон түүний төлбөр, элсэлтийн хугацаа болон тэтгэлгийн мэдээллийг Солонгост суралцах хүсэл, зорилготой оюутнууддаа зориулав.

1. Хууль зүй

Хуулийн ерөнхий боловсрол нь тухайн орны эрх зүйн үндсэн тогтолцооноос шууд хамааралтай. Дэлхийд эх газрын эрх зүйн (ЭГЭЗ) буюу Civil law болон нийтлэг эрх зүй (НЭЗ) буюу Common law гэсэн хоёр тогтолцоог хамгийн түгээмэл хэрэглэдэг. Энэ хоёр тогтолцоо нь өөрийн гэсэн онцлогтойгоос гадна зарчмын болон институцийн ялгаатай. Гол ялгаа нь хоёр тогтолцоонд хууль тогтоох байгууллага болон шүүхийн эрх мэдлийн цар хүрээ нь өөр байдаг. Хуульч болохын тулд хуулийн ерөнхий боловсролоос гадна хуульчийн мэргэжлийн зөвшөөрөл авах хэрэгтэй. Хуульчийн мэргэжлийн зөвшөөрөл олгоход улс орон болгон өөрийн гэсэн шалгууртай бөгөөд гагцхүү тэдгээрийг хангасны дараа мэргэжлийн зөвшөөрлөө авдаг. / иш татав: Хуулийн мэргэжлээр гадаадад суралцах /

Хэрвээ та солонгос улсад хуулийн мэргэжлээр суралцах сонирхолтой байгаа бол танд дараах хуулийн мэргэжлээр тэргүүлэгч сургуулиудыг санал болгож байна.

1. Kyungnam University

Элсэлт: Намрын элсэлт буюу 9 сард хичээл эхлэх элсэлт нь 05/18~05/29 хүртэл, мөн 06/29~07/03 хүртэл явагддаг байна.

Шаардлага: ТОПИК 3 оноо, урлаг инженерийн тэнхим ТОПИК 2-с дээш оноотой байхыг шаарддаг. TOEFL iBT 71 оноо, IELTS 5.5 оноо, CEFR B2, TEPS 600 дээш оноотой бол элсэж болно.

Төлбөр: 2,862,500 вон (1-р семестр)

Тэтгэлэг: Гадаад оюутан 50%, ТОПИК 4-с дээш 70~100% хүртэлх тэтгэлэг, даатгал эхний 6 сар тэтгэлэгтэй, дотуур байрны тэтгэлэгтэй.

2. Sunchon National University

Элсэлт: Хаврын элсэлт буюу 3 сард хичээл эхлэх элсэлт нь 10/14~10/31 хүртэл явагдаад дуусдаг.

Шаардлага: ТОПИК-3 оноо болон IELTS 5.5 оноо шаарддаг.

Тэтгэлэг: Шилдэг сурагчийн тэтгэлэг 100% хүртэл олгох боломжтой байдаг.

3. Chungnam National University

Элсэлт: Хаврын элсэлт буюу 3 сард хичээл эхлэх элсэлт 11 сарын сүүл хүртэл, намрын элсэлт буюу 9 сарын элсэлт 5 сарын сүүл хүртэл явагддаг байна.

Шаардлага: ТОПИК 3-6, TOEIC 700, TOEFL (CBT 197, IBT 71), TEPS 600, New TEPS 327, IELTS 5.5 оноог тус тус шаарддаг.

Төлбөр: 1,819,000₮ (1 семестр )

Тэтгэлэг: Шилдэг гадаад оюутны тэтгэлэг

2. Цагдаа

Цагдаагаар сурах нь эрүүгийн эрх зүй, хууль, сэтгэл зүй, гэмт хэргийн мөрдлөг, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг хичээлүүд үзэх ба солонгост дараах сургуулиуд тэргүүлэх байр эзэлдэг.

1. Dongguk University

Элсэлт: Намрын буюу 9 сарын элсэлт нь 04/14~04/22 хүртэл явагддаг байна.

Шаардлага: ТОПИК 4 онооноос дээш

Төлбөр: 3,864,000₮ (1 семестр)

Тэтгэлэг: Шинээр элсэгчдийн тэтгэлэг: ТОПИК 4-6 оноотой бол 50%, сурч байхад голч онооны тэтгэлэг: 20%-60%, ТОПИК 5-6 оноотой бол 500,000вон- 700,000вон.

2. Wonkwang University

Элсэлт: Намрын элсэлт буюу 9 сарын элсэлт нь 07/06~07/20 хүртэл явагддаг.

Шаардлага: ТОПИК 4-с дээш

Тэтгэлэг: Шинээр элсэгчдийн тэтгэлэг: ТОПИК 3-5 оноотой бол 50-100%, Сурч байхад голч онооны тэтгэлэг: ТОПИК 3-аас доош болон голч оноо 2,0-4,5 бол 30-40%, ТОПИК 4-с дээш болон голч оноо 2,0-4,5 бол 40-60% хөнгөлөх боломжтой байна.

3. Keimyung University

Элсэлт: Намрын буюу 9 сарын элсэлт нь 06/22-07/03 хүртэл явагдаад дуусдаг байгаа.

Шаардлага: Элсэж ороход ТОПИК 3-аас дээш оноотой байхыг шаарддаг.

.

4. Kyungnam University

Элсэлт: Намрын элсэлт буюу 9 сарын элсэлт 05/18~05/29 хүртэл, 2-р ээлж нь 06/29-07/03 хүртэл явагддаг байна.

Шаардлага: ТОПИК 3-с дээш эсвэл TOEFL IBT 71, IELTS 5.5 оноо, TEPS 600, CEFR B2

Төлбөр: 2,722,000 вон (1 семестр)

Тэтгэлэг: Шинээр элсэгчдийн тэтгэлэг: ТОПИК 4-с дээш 70%, IELTS 5.5, TOEFL iBT 80-аас дээш бол 50-100%, Сурч байхад голч дүнгийн тэтгэлэг: 3,5-4,5 бол 70-100% хүртэлх тэтгэлэг авах боломжтой.

Хууль зүй, цагдаагаар эдгээр сургуулиуд тэргүүлдэг бол дараагийн нийтлэлээр урлаг, дизайнаар Солонгосын ямар сургуулиуд тэргүүлдгийг тун удахгүй хамтдаа харцгаая.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn