Tag

Konkuk University

Browsing

БНСУ-ын бүх их дээд сургуулиуд оюутны хотхон буюу кампустай байдаг билээ. Оюутны хотхон дотроо хичээлийн байр, номын сан, дотуур байр, эмнэлэг, хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн, дэлгүүр, кофе шоп, хөлбөмбөгийн талбай зэрэг оюутнуудад хэрэгцээтэй бүхий л зүйлсийг цогцоор нь шийдэж өгсөн байдаг. Нэг үгээр хот доторх “бяцхан хот” гэхэд хилсдэхгүй болов уу. Та бүхэн БНСУ-ын хамгийн үзэсгэлэнтэй хийгээд сонирхол татахуйц 10 кампустай танилцана уу.

1. Кёнгхи их сургууль – Kyung Hee university

Тус сургуулийн хотхоны зохион байгуулалт болоод барилга байгуулууламжийнх нь загвар, шийдлүүд танд яг л Европын оронд ирсэн мэт гайхамшигтай сэтгэгдлийг төрүүлэх нь гарцаагүй юм. Түүнчлэн Кёнгхи их сургуулийн оюутны хотхон сакура цэцэг хамгийн үзэсгэлэнтэйгээр дэлгэрдэг гэдгээрээ маш алдартай. Чөлөөт цагаараа хотхоны төв хэсэгт байрлах усан оргилуурын хажууд усны урсгал чимээ сонсон амарч суух сайхан биш гэж үү?

Сургуулийн вэбсайт: https://www.khu.ac.kr/eng/main/index.do

พาชม มหาลัยที่สวยที่สุดใน โซล kyunghee university (เรียนที่นี่) - Pantip

2. Конкүүк их сургууль – Konkuk university

Хэрэв та дуу чимээ ихтэй, завгүй хотын хэв маягт баригдалгүй байгалийн сайханд суралцахыг хүсвэл Конкүүк их сургуулийг зориорой. Оюутны хотхон нь төв цэгтээ “Илгамху” гэх үзэсгэлэнт нууртай бөгөөд тус нуураа хүрээлэн оршдогоороо хэний ч харааг булаагаад зогсохгүй их өвөрмөц тогтоцтой билээ. Нуурын эргээр зугаалж тагтаа, болжмор, нугас, галуу, хөх дэглий зэрэг усны шувуудыг ч харах бүрэн боломжтой. Дашрамд дурдахад Конкүүк их сургуулийн хотхоноос холгүй Хан мөрөн, цэцэрлэгт хүрээлэн болон амтат хоолны гудамж байрладаг тул залуус та бүхэн цагийг зугаатай өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна.

Сургуулийн вэбсайт: https://eng.konkuk.ac.kr/

Konkuk University - study language and degree programs in Seoul, Korea
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government

3. Кеимён их сургууль – Keimyung university

Дэгү хотод байрладаг Кеимён их сургуулийн оюутны хотхонд олон олон уран сайхны хийгээд олон ангит киноны зураг авалт хийгдсэнээрээ маш алдартай билээ. Тухайлбал та бидний сайн мэдэх жүжигчин Ли Мин Хогийн тоглосон F4 буюу “Цэцэг шиг хөвгүүд” олон ангит киноны зураг авалт хийгдэж байжээ. Тус хотхон орчин үеийн, шинэлэг хийц загвар бүхий барилгуудтай бөгөөд Солонгос улсын хамгийн том хотхонтой их сургуулиудын 5 дугаарт жагсдаг байна.

Сургуулийн вэбсайт: https://www.kmu.ac.kr/uni/eng/main.jsp

계명대학교, 신입생 79% 수시모집으로 선발… 미술계열 학종 도입-국민일보
KMU News - 계명대학교 온라인 소식지

4. Кореа их сургууль – Korea university

Кореа их сургуулийн хотхон хаалганаасаа эхлээд л тун өвөрмөц болох нь шууд харагдана. Хотхоноор зочлоход уран барилгууд, нарийн хийц загвар нь хамгийн түрүүнд Харри Поттерт гардаг Хогвартс шидтэний сургуулийг санагдуулам бөгөөд харааг тань эрхгүй булаана гэдэгт итгэлтэй байна. Үүгээр зогсохгүй номин хөх тэнгэр тэр чигтээ ойж харагдахуйц, битүү шилээр хүрээлж босгосон, шилэн барилга ч бас бий. Зөвхөн өдөр гэлтгүй шөнө ч маш үзэсгэлэнтэй учир оройн цагаар ч салхилж, зугаалахад тохиромжтой. 

Сургуулийн вэбсайт: http://www.korea.edu/mbshome/mbs/en/index.do

5. Ихуа эмэгтэйчүүдийн их сургууль – Ewha womans university 

Энэ бол өнгөрсөн болон эдүгээ цаг хамтдаа зэрэгцэн оршиж буй мэт Ихуа эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутны хотхон юм. Солонгос орны түүх, соёлын бүхий л цаг үед оршсоор ирсэн тус сургуулийн хотхонд байрлах “Дулдамгил” буюу дан чулуугаар өрж босгосон хана бүхий гудамжийг заавал үзэж сонирхоорой. Энд очсон хэн бүхэн зураг даруулж, амьдралдаа тохиох хамгийн ховор нандин, мартагдашгүй дурсамжуудаа гэрэл зураг болгон мөнхөлдгөөрөө онцлог бөгөөдэнэ нь бичигдээгүй хууль болсон гэхэд нэг их хилсдэхгүй биз ээ.

Сургуулийн вэбсайт: http://www.ewha.ac.kr/ewhaen/index.do

🇰🇷 Ewha Womans University in Seoul, South Korea [4k] - YouTube

6. Ёнсэй их сургууль – Yonsei university

Ёнсэй их сургуулийн хувьд Мирэ болон Гүгжэ гэх хоёр том хотхонтой. Анх хааны ордон сүндэрлэх гэж байсан тус газар одоогийн Ёнсэй их сургуулийг барьж байгуулсан түүхтэй. Жилийн 365 хоног, дөрвөн улирлын хэдийд ч үзэсгэлэнтэй байж, онцлог шинжээ алддаггүй тус хотхоноор заавал зочлохыг зөвлөе.

Сургуулийн вэбсайт: https://www.yonsei.ac.kr/en_sc/index.jsp

Yonsei University – APRU Virtual Student Exchange
YONSEI OCX | Yonsei News

7. Моквон их сургууль – Mokwon university

Тэжон хотод байрладаг Моквон их сургууль 1954 онд үүсгэн байгуулагджээ. Байгуулагдах үедээ өөр хотхонтой байсан ч сүүлд оюутнууддаа зориулан шинэ хотхоныг тусгайлан барьж байгуулснаар 1999 онд нүүлгэн шилжүүлсэн байна. Ягаан өнгийн дээвэр бүхий цайвар шаргал байрууд хаанаас ч харсан нүдэнд тодхон харагдах бөгөөд ягаан өнгийг голлон барьсан нь тус хотхоны нэг онцлог гэж болно.

Сургуулийн вэбсайт: https://www.mokwon.ac.kr/en/

Университет Моквон - Учеба в Южной Корее | World.uz
Du học Hàn Quốc Shinyong

8. Жеонбүк их сургууль – Jeonbuk national university

Чонжү хот нь дээр үеийн хийц загвар бүхий байшин барилгуудаараа алдартай. Тийм ч учраас Жеонбүк их сургуулийн оюутны хотхон ч мөн адил тус онцлог шинжийг агуулжээ. Тус хотхоны төв хаалганаас л та миний юун тухай яриад буйг шууд ойлгох болно. Энэ нь дан ганц хаалга биш бөгөөд хоёр давхарт нь сургуулийн оффис байрладаг. Мөн хотын нийтийн тээвэр бүхий автобус хотхон дундуур дамжиж өнгөрдөг нь нэн сонирхолтой санагдана. Сургуулийн зүгээс жил бүр шинэ элсэгчиддээ зориулан хотхонтой танилцах аялал зохион байгуулдаг байна.

Сургуулийн вэбсайт: http://www.cbnu.edu/eng/

9. Сонгюнкван их сургууль – Sungkyunkwan university

Тус сургууль нь анх 1398 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө 623 жилийн нүүрийг үзэж буй Солонгос улсдаа төдийгүй Азид нэгдүгээрт бичигддэг хамгийн эртний сургууль юм. Үүгээрээ Солонгос улсын түүх, соёлыг зэрэг бүтээлцсэн гэгддэг томоохон илэрхийлллийн нэг болдог билээ. Сургуулийг нийгмийн шинжлэх ухаан болон байгалийн шинжлэх ухааны гэх хоёр том хотхонд хуваагддаг. Хотхон намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг төдийгүй сургуулийн хотхоны ойр орчимд мэргэжлийн болон сонирхогч оюутнуудын үзүүлбэрүүд, жүжигчилсэн тоглолт, театрийн арга хэмжээнүүд их зохиогддогоороо алдартай юм.

Сургуулийн вэбсайт: https://www.skku.edu/eng/index.do

The Samsung Library at Sungkyunkwan University Natural Sciences Campus in  Suwon, South Korea | Universitas, Dunia, Seoul
SUNG KYUN KWAN UNIVERSITY(SKKU)

10. Сөүлийн их сургууль – Seoul national university

Сөүлийн их сургууль нь 1946 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд төв болон анагаах ухааны чиглэлийн гэсэн үндсэн хоёр том оюутны хотхонтой. Мөн хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг тусгай лабораторитой бөгөөд Пёнгчан хотод байрладаг байна. Төв хотхоных нь гол хаалганд байрлах солонгос том үсэг нь Сөүлийн үндэсний их сургуулийг тодорхойлох эхний гурван үсгийн товчлол юм. Тус сургууль номын сангаараа маш алдартай. Учир нь номын сандаа 5,200,000 гаруй ном товхимолтой, мөн оюутнуудын амралт чөлөөт цагт нь зориулсан кино театртай юм. Хуучин номын санг өргөтгөж 2015 онд шинэ номын сан барьж байгуулжээ.

Сургуулийн вэбсайт: https://en.snu.ac.kr/index.html

Seoul National University Campus Tour
Library - Services for Students - Academics - Seoul National University

Хэрэгцээ шаардлагатай бүх зүйлс нь нэг дороо төвлөрсөн, тав тухтай, аюулгүй орчин нөхцөлд сэтгэл хангалуун суралцах боломж та бүхэнд нээлттэй байна. БНСУ-ын шилдэг их дээд сургуулиудад чанартай боловсрол эзэмшин, дэлхийд өрсөлдөхүйц боловсон хүчин болоход тань бид тусалъя.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Конкук их сургууль нь 1946 онд байгуулагдсан ба 20,000 гаруй оюутнаас 3,323 нь гадаад оюутан бөгөөд 60 орны 448 их сургуультай хамтын ажиллагаатай 13 салбар сургуультай юм. БНСУ-даа 14-т, Хүмүүнлэгийн ухаан урлагийн сургуулиараа 5-т жагсдаг, Азийн шилдэг 100 сургуульд багтдаг шилдэг сургууль юм. Бусад сургуулиас онцлог тал нь Конкук их сургууль нь сурагчийн дүнгээр биш ур чадварыг нь илүү хөгжүүлэх талаас хөтөлбөрүүд их байдаг. Тийм ч учраас Конкук их сургуулийг төгссөн ур чадвартай Солонгосын нэр хүндтэй хүмүүс олон байдаг байна. Энэ дунд бидний хамгийн сайн мэддэг…..

Lee Min Ho

33 настай жүжигчин, дуучин, модель мэргэжилтэй тэрээр ахлах ангидаа жүжгийн салбарт хөл тавьж Конкук их сургуулийн кино, жүжгийн ангийг төгссөн байна.
Монгол залуучуудын дунд “F4” “Өв залгамжлагчид” сүүлийн үед “The King: Eternal Monarch” гэх олон ангит киногоороо бидний зүрх сэтгэлийг булааж байгаа билээ.

Сонирхолтой баримт: Tэр багадаа мэргэжлийн хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй байсан ч хүнд бэртэл аваад боломжгүй болсон байна

Nayeon (Twice)

Наёон 2010 онд JYP Энтертаймент-д орж дуучин болoхоор бэлдэж эхлээд 2013 онд “6mix” хамтлагт орж чадсан ч олонт нийтэд уран бүтээлээ үзүүлж чадалгүй байсаар байгаад 2015 онд “Sixteen” охидын хамтлаг шалгаруулах телевизийн шоунд оролцож тэнцсэн байна. Ингээд Twice охидын хамтлагт тэр одоо хүртэл амжилттай уран бүтээлээ туурвиж яваа билээ. Наёон хамтлаг дундаа олонд хамгийн их танигддаг гишүүн бөгөөд Солонгосын хамгийн алдартай оддын нэгээр жил дараалан 3 удаа тодорсон байна

Сонирхолтой баримт: Тэр нүдээ нээлттэй унтаж чаддаг

Jin (BTS)

Конкук их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Ким Сеок Жин, тайзны нэрээрээ илүү сайн танигдах Жин өдгөө 27 настай ба дуучин, хөгжмийн зохиолч мэргэжилтэй билээ. Тэрээр сүүлийн 7 жил BTS хамтлагийн гишүүнээр уран бүтээлээ туурвиж байна. Мөн Жин-ий зохиосон 3 дуу БНСУ-ын Gaon Digital Chart-д байр эзэлсэн юм.

Сонирхолтой баримт: BTS хамтлагт гишүүн болoхоосоо өмнө Big Hit Энтертаймент-д жүжигчнээр бэлтгэгдэж байжээ.

Kim Hye Yoon

Конкук их сургуульд кино урлагаар 4 жилийн тэтгэлэгтэй суралцаад 2019 оны хавар амжилт дүүрэн төгссөн тэрээр “Sky Castle” олон ангит киногоороо олонд танигдаж эхэлжээ. “Sky castle” олон ангит кинонд тоглохоосоо өмнө туслах дүрээр хэд хэдэн удан тоглож байсан ч хичээлдээ голдуу анхаарахыг чухалчлан гол дүрийн дүрд албаар тоглоогүй байна. Их сургуулиа төгсөөд “Extraordinary You” олон ангит кинонд анх удаа гол дүрийн эмэгтэйгээр тоглосон юм.

Kim Hye-yoon / Yonhap

Lee Jong Suk

Конкук их сургуулийг хөдөлгөөнт зураг ба урлаг мэргэжлээр 2016 онд төгссөн тэрээр одоо модель, жүжигчнээр ажиллаж байгаа юм. Бидний сайн мэдэхээр “Pinocchio”, “While you were sleeping”олон ангит кинонд гол дүрийн эрэгтэйн дүр бүтээсэн юм. Тун удахгүй бас нэгэн олон ангит кинонд дүр бүтээх сурагтай шүү…🤫

Сонирхолтой баримт: Тэр жүжигчний карьераа эхлүүлэхээс өмнө Кпоп урсгалын уран бүтээлч болoхоор бэлтгэгдэж байжээ

Lee Hyeri (Girl’s Day)

Forbes сэтгүүлийн хамгийн хүчирхэг алдартнаар 3-т шалгарч байсан удаатай тэрээр Конкук их сургуулийг кино урлагаар төгссөн байна. Тэр дуучин, жүжигчин мэргэжилтэй ба бидний сэтгэлд хамгийн тод үлдсэн “Reply 1988” олон ангит кинонд гол дүрийн эмэгтэй дүрд тоглосон юм . Энэ кино дээр тэрээр эршүүд, яриа, хөгжилтэй охины дүр бүтээдэг бол Hyeri амьдрал дээрээ ч төстэй зантай юм.

Сонирхолтой баримт: Тэр дуучин болoхоосоо өмнө солгой байсан ч зогсолтгүй хүчин чармайлт гаргаж солгой хоолойноосоо салж чаджээ

JB (GOT7)

GOT7 хамтлагийн ахлагч, дуучин, дууны продюсер, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин тэрээр Конкук их сургуулийн кино урлагаар сурж төгссөн байна. Мөн Dream High олон ангит кинонд гол дүрийн эрэгтэй дүр бүтээж кино урлагт хөл тавьж байжээ. JB сүүлийн үед хамтлагаараа болон ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж яваа юм байна шүү залуусаа 🙂

Сонирхолтой баримт: JB зүүн, баруун гараараа ижил тэнцүү бичиж чаддаг

Song Kang

Жүжигчин мэргэжилтэй тэр бас л кино урлагаар Конкук их сургуулийг дүүргэсэн юм. Song Kang жүжигчний карьер-ээ эхлүүлээд удаагүй ч Солонгос залуучууддаа багагүй нэр хүндтэй уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлээс дурдах юм бол сүүлийн жилүүдэд гарсан ” Love Alarm “, “The Liar and His Lover” олон ангит кинонд гол дүр болон туслах дүр бүтээсэн байна. Мөн тэр 2020 онд дэлгэцнээ гарах Солонгосын комик номонд суурилсан шинэ олон ангит кинонд гол дүр бүтээхээр бэлдэж байгаа.

Сонирхолтой баримт: Song Kang шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар уулзалт зохион байгуулахад тасалбар нь 30 секунд-д дууссан юм

Энэ мэтчилэн манай энэ удаагийн блог-нд багтаагүй Конкук их сургуулийг төгссөн та бүхний мэдэх Солонгос алдартан маш их байдаг юм. Хэрвээ та өөр сургуулиудын тухай сонирхолтой баримт, мэдээ мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл бидэнтэй цуг байгаарай 😎

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn