Tag

Slider

Browsing

БНСУ-ын 2021 оны магистр, докторын зэргийн Засгийн газрын тэтгэлэгийн хөтөлбөр зарлагдлаа. БНСУ-ын NIEED буюу Олон улсын боловсролын хүрээлэнгээс гадаад оюутан залуучуудын суралцуулах, Солонгос соёлыг сурталчилах, хамтын ажиллагаатай орнуудын харилцааг баталгаажуулах зорилгоор олгодог тэтгэлэг юм.

Боловсролын зэрэг

  • Магистрын хөтөлбөр: Бакалаврын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах эрдмийн зэрэгтэй байх
  • Докторын хөтөлбөр: Магистрын зэрэгтэй байх эсвэл түүнтэй адилтгах эрдмийн зэрэгтэй байх
  • Судалгааны хөтөлбөр: Элсэх их сургуулиас урилга авсан байх мөн дараах  шаардлагыг хангасан байх

Тэтгэлэгт хамаарах зүйлс

  • Бүтэн сургалтын төлбөр
  • Амьжиргааны мөнгө / Сар бүр 900,000 вон /
  • 2 талын нислэгийн тийзны зардал
  • Эрүүл мэндийн даатгал /сар болгон 20,000 вон/
  • Хэлний бэлтгэлийн төлбөр / улирал болгон 800,000 вон /
  • Суурьших зардал /ирэхээс өмнө 200,000 вон/
  • Судалгааны зардал / семестр болгон 210,000-240,000 вон /
  • Дипломын хэвлэлийн зардал / 500,000 – 800,000 вон /
  • Нутаг буцахад олгодог зардал /100,000вон/

Тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Монгол улсын иргэн байх / Эцэг эх нь ч мөн Монгол улсын иргэн байх /
  • 40– аас доош насны иргэд.(1981.9.1-ны өдрөөс хойш төрсөн)
  • ODA улсад багтсан Монгол улсад одоогоор профессор  багшаар ажиллаж байгаа бол 45-аас доош насны иргэд (1976-09-01-ны өдрөөс хойш төрсөн)
  • Эрүүл мэндийн үзүүлэлт БНСУ-д урт хугацаагаар суралцах чадамжтай байх

Дүн:

  • Голч оноо: 2,64-ээс дээш
  • Дундаж голч оноог хувьчилвал 80% түүнээс дээш эсвэл дүнгийн жагсаалтийн эхний 20% -д багтсан хүмүүс

Хугацаа

2021 оны 2 сарын дунд үеээс эхэлж 6 сард эцсийн хариу гарах юм.

2021 оны 9 сарын 1-ээс хичээл эхлэнэ.

Анхаарах зүйлс

  • БНСУ-ын их дээд сургуульд солилцооны оюутанаар суралцаж байсан оюутнууд хамрагдах боломжтой.
  • GKS (өмнө нь KGSP) тэтгэлэгт оюутнуудад тэнцсний дараа өөрийн хүслээр цуцалж байсан  хүмүүс (хилээр орж ирж чадаагүй, дундаас нь больсон) болон тэтгэлэгийн явцад тэтгэлэгийн нөхцөлийг алдсан тохиолдолд GKS хөтөлбөрт хамрагдах боломжгүй.
  • БНСУ-д ахлах болон их сургууль төгссөн бол хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

Та хэрвээ дээрх шалгуур нөхцөлүүдийг хангаж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй бол HiKorea Mongolia фасебүүк хуудас эсвэл 7766-5555 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Конкук их сургууль нь 1946 онд байгуулагдсан ба 20,000 гаруй оюутнаас 3,323 нь гадаад оюутан бөгөөд 60 орны 448 их сургуультай хамтын ажиллагаатай 13 салбар сургуультай юм. БНСУ-даа 14-т, Хүмүүнлэгийн ухаан урлагийн сургуулиараа 5-т жагсдаг, Азийн шилдэг 100 сургуульд багтдаг шилдэг сургууль юм. Бусад сургуулиас онцлог тал нь Конкук их сургууль нь сурагчийн дүнгээр биш ур чадварыг нь илүү хөгжүүлэх талаас хөтөлбөрүүд их байдаг. Тийм ч учраас Конкук их сургуулийг төгссөн ур чадвартай Солонгосын нэр хүндтэй хүмүүс олон байдаг байна. Энэ дунд бидний хамгийн сайн мэддэг…..

Lee Min Ho

33 настай жүжигчин, дуучин, модель мэргэжилтэй тэрээр ахлах ангидаа жүжгийн салбарт хөл тавьж Конкук их сургуулийн кино, жүжгийн ангийг төгссөн байна.
Монгол залуучуудын дунд “F4” “Өв залгамжлагчид” сүүлийн үед “The King: Eternal Monarch” гэх олон ангит киногоороо бидний зүрх сэтгэлийг булааж байгаа билээ.

Сонирхолтой баримт: Tэр багадаа мэргэжлийн хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй байсан ч хүнд бэртэл аваад боломжгүй болсон байна

Nayeon (Twice)

Наёон 2010 онд JYP Энтертаймент-д орж дуучин болoхоор бэлдэж эхлээд 2013 онд “6mix” хамтлагт орж чадсан ч олонт нийтэд уран бүтээлээ үзүүлж чадалгүй байсаар байгаад 2015 онд “Sixteen” охидын хамтлаг шалгаруулах телевизийн шоунд оролцож тэнцсэн байна. Ингээд Twice охидын хамтлагт тэр одоо хүртэл амжилттай уран бүтээлээ туурвиж яваа билээ. Наёон хамтлаг дундаа олонд хамгийн их танигддаг гишүүн бөгөөд Солонгосын хамгийн алдартай оддын нэгээр жил дараалан 3 удаа тодорсон байна

Сонирхолтой баримт: Тэр нүдээ нээлттэй унтаж чаддаг

Jin (BTS)

Конкук их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн Ким Сеок Жин, тайзны нэрээрээ илүү сайн танигдах Жин өдгөө 27 настай ба дуучин, хөгжмийн зохиолч мэргэжилтэй билээ. Тэрээр сүүлийн 7 жил BTS хамтлагийн гишүүнээр уран бүтээлээ туурвиж байна. Мөн Жин-ий зохиосон 3 дуу БНСУ-ын Gaon Digital Chart-д байр эзэлсэн юм.

Сонирхолтой баримт: BTS хамтлагт гишүүн болoхоосоо өмнө Big Hit Энтертаймент-д жүжигчнээр бэлтгэгдэж байжээ.

Kim Hye Yoon

Конкук их сургуульд кино урлагаар 4 жилийн тэтгэлэгтэй суралцаад 2019 оны хавар амжилт дүүрэн төгссөн тэрээр “Sky Castle” олон ангит киногоороо олонд танигдаж эхэлжээ. “Sky castle” олон ангит кинонд тоглохоосоо өмнө туслах дүрээр хэд хэдэн удан тоглож байсан ч хичээлдээ голдуу анхаарахыг чухалчлан гол дүрийн дүрд албаар тоглоогүй байна. Их сургуулиа төгсөөд “Extraordinary You” олон ангит кинонд анх удаа гол дүрийн эмэгтэйгээр тоглосон юм.

Kim Hye-yoon / Yonhap

Lee Jong Suk

Конкук их сургуулийг хөдөлгөөнт зураг ба урлаг мэргэжлээр 2016 онд төгссөн тэрээр одоо модель, жүжигчнээр ажиллаж байгаа юм. Бидний сайн мэдэхээр “Pinocchio”, “While you were sleeping”олон ангит кинонд гол дүрийн эрэгтэйн дүр бүтээсэн юм. Тун удахгүй бас нэгэн олон ангит кинонд дүр бүтээх сурагтай шүү…🤫

Сонирхолтой баримт: Тэр жүжигчний карьераа эхлүүлэхээс өмнө Кпоп урсгалын уран бүтээлч болoхоор бэлтгэгдэж байжээ

Lee Hyeri (Girl’s Day)

Forbes сэтгүүлийн хамгийн хүчирхэг алдартнаар 3-т шалгарч байсан удаатай тэрээр Конкук их сургуулийг кино урлагаар төгссөн байна. Тэр дуучин, жүжигчин мэргэжилтэй ба бидний сэтгэлд хамгийн тод үлдсэн “Reply 1988” олон ангит кинонд гол дүрийн эмэгтэй дүрд тоглосон юм . Энэ кино дээр тэрээр эршүүд, яриа, хөгжилтэй охины дүр бүтээдэг бол Hyeri амьдрал дээрээ ч төстэй зантай юм.

Сонирхолтой баримт: Тэр дуучин болoхоосоо өмнө солгой байсан ч зогсолтгүй хүчин чармайлт гаргаж солгой хоолойноосоо салж чаджээ

JB (GOT7)

GOT7 хамтлагийн ахлагч, дуучин, дууны продюсер, дуу зохиогч, бүжигчин, жүжигчин тэрээр Конкук их сургуулийн кино урлагаар сурж төгссөн байна. Мөн Dream High олон ангит кинонд гол дүрийн эрэгтэй дүр бүтээж кино урлагт хөл тавьж байжээ. JB сүүлийн үед хамтлагаараа болон ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж яваа юм байна шүү залуусаа 🙂

Сонирхолтой баримт: JB зүүн, баруун гараараа ижил тэнцүү бичиж чаддаг

Song Kang

Жүжигчин мэргэжилтэй тэр бас л кино урлагаар Конкук их сургуулийг дүүргэсэн юм. Song Kang жүжигчний карьер-ээ эхлүүлээд удаагүй ч Солонгос залуучууддаа багагүй нэр хүндтэй уран бүтээлч билээ. Түүний уран бүтээлээс дурдах юм бол сүүлийн жилүүдэд гарсан ” Love Alarm “, “The Liar and His Lover” олон ангит кинонд гол дүр болон туслах дүр бүтээсэн байна. Мөн тэр 2020 онд дэлгэцнээ гарах Солонгосын комик номонд суурилсан шинэ олон ангит кинонд гол дүр бүтээхээр бэлдэж байгаа.

Сонирхолтой баримт: Song Kang шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаар уулзалт зохион байгуулахад тасалбар нь 30 секунд-д дууссан юм

Энэ мэтчилэн манай энэ удаагийн блог-нд багтаагүй Конкук их сургуулийг төгссөн та бүхний мэдэх Солонгос алдартан маш их байдаг юм. Хэрвээ та өөр сургуулиудын тухай сонирхолтой баримт, мэдээ мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл бидэнтэй цуг байгаарай 😎

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Солонгос улсыг зорихоосоо өмнө Солонгос хэлийг сурснаар танд маш олон давуу талууд үүсэх болно. Та Мөнгө Санхүү болон Цаг Хугацаа хэмнэх боломжтой бөгөөд амжилттай суралцах, хүмүүстэй өдөр тутам харилцахад илүү хялбар болох гээд маш олон боломжууд гарч ирнэ. 

MacBook Pro near white open book

Хэлний бэлтгэлд суралцах үйл явц

Та хэлний бэлтгэлд сурахаар очиход хичээлээ мэдээж Солонгос хэл дээр үзэх учраас урьдчилан сурах нь зүйтэй юм. Юун түрүүнд очоод төвшин тогтоох шалгалт өгч төвшингөө тогтоолгон 1-гээс 6 хүртэлх төвшний ангид хуваарилагдан ордог учраас хэрвээ та явахаасаа өмнө сайн суралцаж чадвал төвшин алгасан дараагийн шатанд орж тухайн алгассан семестрийн төлбөр болон цаг хугацаа, амьдрах зардлаа хэмнэх мөн цаашлаад тэтгэлэг авах ч бүрэн дүүрэн боломж үүсч болох юм. 

brown wooden table and chairs

Өдөр тутмын амьдрал

Солонгос хэлийг Монгол улсад хэлний сургалтад суралцах нь илүү хямд бөгөөд зардал багатайгаар зогсохгүй ойлгоход илүү амар байх болно. Суралцсаны дараа очсоноор та хичээлээ сайн ойлгон багшийн өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд хавьгүй хялбар болох бөгөөд суралцах үйл явц тань илүү сонирхолтой, хөгжилтэй болно. Мөн хичээлээ ойлгохгүй хоцрогдоно гэхээс санаа зовох шаардлагагүй болох юм.

three men laughing while looking in the laptop inside room

Олон талын боломжууд

Та автобусанд суух, хоол захиалж идэх, үйлчилгээ авах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанд тань хэлний мэдлэггүйгээс болж бэрхшээлүүд гарч ирдэг. Жишээлбэл автобусны чиглэлийг харах дэлгүүрт ороод худалдагч болон хүмүүстэй харьцах зэргээр маш хэрэг болдог учир танд зайлшгүй хэрэглээний буюу анхан шатны мэдлэг танд хэрэг болно.

person walking while carrying a camera and paper bags

Итгэл дүүрэн суралцъя!

Маш олон хүүхэд Солонгос хэлээ сурч чадалгүй шантран Монгол-руугаа буцах тохиолдол их байдаг. Ингэснээр хүмүүс цаг хугацаа болон мөнгө санхүү-гээрээ ихэд хохирдог. Тиймээс та бүхэн хичээлээ ойлгож амжилттай суралцахын тулд Солонгос улсыг зорьж суралцахаасаа өмнө тодорхой хэмжээнд хэлээ суралцаад очих нь хамгийн зөв сонголт болох юм аа.  

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил


2 жил дараалан Азийн ТОП их сургуулиудын 10-т багтаж байгаа, Солонгос-доо болон дэлхийд ранк өндөртэй. Сөүл хот болон Сувон хотуудад байрладаг Sungkyunkwan их сургууль нь дэлхийн шилдэг, Солонгосын тэргүүлэх их сургууль болж байна. 3өвхөн дотоодoд төдийгүй олон улсад “хамгийн хурдан хөгжиж буй их сургууль” гэдгээрээ алдартай Мөн 2009 оноос хойш дэлхийн хамгийн их анхаарал татсан 10 их дээд сургуулийн тоонд багтсан.

Олон талийн боломжууд

Sungkyunkwan их сургууль-ийн хичээлийн 40 гаруй хувийг англи хэл дээр заадаг. Мөн англи хэл дээр заадаг ангиудаас бүрдсэн хэд хэдэн мэргэжлүүд байдаг. Магистрантуудад зориулан англи хэл дээрх 7 чиглэлээр мэргэжлийн чиглэлээр сургалт явуулдаг. Үүнээс гадна Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Анагаах ухаан, Эмийн сангийн бараг бүх төгсөх курсийн оюутнууд англи хэл дээр хичээлээ үздэг. Оюутан залуус та бүхнийг манай байгуулга 2020 оны 9 сарийн элсэлтээс эхлэн Монгол улсаас анх удаа албан ёсны эрхтэйгээр энэхүү Солонгос улсын шилдэг их сургууль луу зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэж байгаадаа таатай байна. Та бүхэн Sungkyunkwan их сургууль– элсэн орсноор эдгээр тусгай хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээгдэх юм

Олон улсын оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөр

people holding banner taking pose

Олон улсын оюутнуудад нэгдүгээр курст суралцах хугацаандаа тусгай хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Эдгээр хөтөлбөрүүд нь оюутнуудын Солонгос улсын талаарх ойлголтыг сайжруулж, сурч боловсрох, цаашдаа тухайн мэргэжлээр амжилттай мэргэшихэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Солонгос хэлний хөтөлбөр

assorted books on wooden table

Солонгос улсад амжилтад хүрэх эхний алхам бол Солонгос хэлийг сурах явдал юм.
Сонгюнгуан их сургууль нь оюутнууддаа Солонгос хэлний мэдлэг дээшлүүлэх янз бүрийн боломжуудыг өгдөг. Жишээлбэл хичээлийн дараа Солонгос хэлний тусгай хичээлд суух мөн TOPIK-ийн шалгалтад бэлдэх ангиудыг нээж өгч оюутнуудаа амжилттай сурахад тусалдаг.

Олон улсын оюутны тэтгэлэг

group of people using laptop computer

Sungkyunkwan их сургууль нь олон улсын үлгэр жишээ оюутнуудыг санхүүгийн бэрхшээлээс ангид суралцуулахын тулд төрөл бүрийн онцгой тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санал болгодог. Бакалаврын оюутнууд өмнөх семестрийн голч оноон дээр үндэслэн сургалтын төлбөрөө 30 ~ 70% бууруулах боломжтой. Мөн (Шинжлэх ухаан, Технологи, Инженер, Математик) чиглэлээр суралцаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил дээр өндөр амжилт гаргавал тэтгэлэг авах боломжтой.

Карьер хөгжүүлэх хөтөлбөр

person holding pencil near laptop computer

Sungkyunkwan их сургууль нь оюутнуудад амжилттай карьераа бий болгоход туслах зорилгоор олон төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. БНСУ-д хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүмүүсийн хувьд тус их сургууль нь тусгай лекц, загварчилсан ярилцлага, семинар, хөдөлмөр эрхлэлтийн тусгай хөтөлбөрөөр хангадаг.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил

Бид энэ удаагын блогоороо Монгол оюутнууд дундаа хамгийн эрэлттэй АНГЛИ хэлны оноогоороо элсэн орох боломжтой ба элсэн орсны дараагаар ч хичээлээ англи хэлээр үзэх боломжтой сургуулиудыг танилцуулах гэж байна. Та англи хэлтэй л бол Солонгос хэлний бэлтгэлд сууж цаг алдалгүйгээр шууд өөрийн хүссэн мэргэжлээрээ их сургуульд элсэн суралцах боломжтой гэсэн үг юм. Солонгос улсад суралцах хүсэл тэмүүлэлтэй бүх оюутнууддаа зориулав

1. Kyunghee University (Сөүл байрлалтай)

Элсэлт:  9 сарын элсэлт нь 4-5 сар хоород явагддаг, 3 сарын элсэлт нь 9-10 сарын хоород элсэлт нь явагддаг

Шаардлага: IBT 80, IELTS 5.5, TIPS (NEW) 327 (OLD) 600-с дээш байх шаардлагатай

Төлбөр: 3,773,000 вон (1 семестр)

Элсэх боломжтой танхим: Зочид буудлын бизнес удирдлага, Арга хэмжээний бизнес удирдлага

Тэтгэлэг: Элсэн орохдоо ярилцлагын оноо 50-с дээш авсан тохиолд Эхний семестрийн төлбөрийн 100%-н тэтгэлэг авах боломжтой. Хэрэв суралцаж байх хугацаандаа 3,5-с дээш голчтой бол үргэлжлүүлэн тэтгэлгээ авах боломжтой.

2. Inha Universiy (инчон байрлалтай)

Элсэлт: 

Шаардлага: IELTS 5.5, IBT 71-с дээш

Төлбөр: 4,492,000 вон (1 семестр)

Элсэх боломжтой танхим: Олон улсын худалдаа, Олон улсын бизнесийн удирдлага, Олон талт системийн инженер

Тэтгэлэг:

IELTS 9.0, TOEFL IBT 115-с дээш оноотой бол 2 жилийн хугацаанд төлбөрийн 100%-н тэтгэлэгтэй TOEFL IBT 106, IELTS 8.0 -с дээш оноотой бол эхний 1 жилийн төлбөрийн 100%-н тэтгэлэгтэй TOEFL IBT 96, IELTS 7.0 – с дээш оноотой бол эхний 1 семестрийн 100%-н тэтгэлэгтэй TOEFL IBT 90, IELTS 6.5 – с дээш оноотой бол эхний 1 семестрийн 50%-н тэтгэлэгтэй

3. Sungkyunkwan University (Сөүл байрлалтай)

Элсэлт: Хаврын элсэлт нь 9.2~9.6 (эхний ээлж) 11.25-11.29 (2 дугаар ээлж) хүртэл бол намрын элсэлт нь 1.20~6~4 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: A track – IBT 90, IELTS 6.5-с дээш (Бизнес, Эдийн засаг) B track – TOEFL IBT 80, IELTS 5.5-с дээш (Software, Engineering) A, B хосолсон- IELTS 5.5, IBT 80 болон TOPIK 4-с дээш (Электрон цахилгаан инженер)

Төлбөр: Бизнесийн удирдлага чиглэлээр 6,262,000 вон (1 семестр) Эдийн засгийн чиглэлээр 5,600,000 вон (1 семестр) Шинжлэх ухааны чиглэлээр 5,274,000 вон (1 семестр)

Элсэх боломжтой танхим: Олон улсын эдийн засгийн удирдлага, Олон улсын бизнесийн удирдлага, Био анагаахын удирдлага, Software, Инженерийн технологи, Хийн шинжлэх ухаан, Молекулын шинжлэх ухаан, Шинэ материалын, Технологийн шинжлэх ухаан, Барилга орчны шинжлэх ухаан

Тэтгэлэг: Элсэлтийн тэтгэлэг 10-100% хүртэл Суралцаж байх хугацаандаа голч дүнгийн тэтгэлэг авах боломжтой. Үүнд: 4.0-с дээш бол 70%, 3.5-с дээш 50 %, 3.0-с дээш 30 % -н тэтгэлэгтэй

Tips: Та Солонгос улсад суралцаж амьдрах хүсэлтэй бол элсэн орох хугацаагаа сайтар төлөвлөж сургуульдаа орох хүртлээ Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй болох хэрэгтэй. /Солонгос улсын ихэнх хүмүүс англи хэлгүй/

Та суралцаж чадах юм бол Тэтгэлэг авах боломж танд байна.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил

Солонгос улсад сурч, ажиллаж, амьдрахаар төлөвлөж байгаа хүмүүс TOPIK-ийн шалгалтын оноотой бол давуу талууд болон боломжууд үүсдэг. Солонгос хэл нь хэрэгцээ болон ашиглалтаараа эхний 20-д ордог эрэлттэй хэл юм. БНСУ-нь 2019 оны байдлаар 140 улс орнуудаас аялал жуучлалаар 16-д жагсдаг бөгөөд 2,367,600 гадаад иргэн амьдардаг гэсэн судалгаа байна.


ТОПИК-ИЙН ШАЛГАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

TEST OF PROFIENCY IN KOREA буюу TOPIK-ийн шалгалт нь Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт нь дэлхийн 72 улс оронд авагддаг шалгалт юм. Солонгос улсын боловсролын явцыг үнэлэх академиас хариуцан зохион байгуулдаг гэрчилгээ олгодог шалгалт юм.

ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО

гэсэн 2 үндсэн зорилготойгоос гадна Солонгос орны соёлыг сурталчлах зорилготой.

ШАЛГАЛТАНД ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

БНСУ-ын иргэншилгүй бүх хүмүүс хамрагдах боломжтой ба насны хязгаар заадаггүй. Энэхүү шалгалт нь 72 улс оронд явагддаг учраас тухай оршин суугаа болон бусад шалгалт явагддаг орнуудаас сонгон биеэр өгөх боломжтой.

TOPIK-ИЙН ОНООТОЙ БАЙХЫН ДАВУУ ТАЛУУД

Хэрвээ та ТОПИК-ийн хамгийн багадаа 3 ба түүнээс дээш төвшинтэй бол ҮНДСЭН АНГИ буюу ( Бакалавр, магистр, доктор )-т хэлний бэлтгэлд суухгүйгээр элсэн орох боломжтой.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

TOPIK-ийн шалгалт нь 1–6 төвшинтэй байдаг бөгөөд TOPIK-ийн 1 болон 2-р төвшинг нийлүүлсэн шалгалтыг  Topik-1, 3-р төвшингөөс 6-р төвшин хүртэлх шалгалтыг Topik- 2 гэдэг.

ШАЛГАЛТЫН ҮЙЛ ЯВЦ

Шалгалтын үйл явцын хувьд TOPIK 1 болон TOPIK 2 гэсэн төрөлтэйгээр авдаг. TOPIK 1-р төвшний шалгалт нь 100 минут үргэлжилдэг бол 2-р төвшний шалгалт нь 180 минут үргэлжилдэг.

ШАЛГАЛТЫН ТӨВШИН

Төрлүүдийн шалгалтын онооны үзүүлэлтээс хамаарч төвшин нь буюу TOPIK 1–6 төвшин болзол хангагдаж байгааг тогтоодог.

МОНГОЛ ДАХЬ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ХУГАЦАА

Монгол улсад жилдээ 2 удаа авдаг ба МУИС хариуцан зохион байгуулдаг.

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

TOPIK-ийн бүртгэл албан ёсны Фасебүүк хуудсаар дамжуулах тухай хагас жилийн шалгалтын бүртгэл болон шалгалтын хугацаа зарлагддаг.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ
  • ЦЭЭЖ ЗУРАГ /3х4/ 2%
  • БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

гэсэн 3 материал шаарддаг болно.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил

Солонгос улсад суралцдаг дотоод, гадаад гэлтгүй оюутнууд дунд ‘тренд’ болж байгаа мэргэжлийг танилцуулах гэж байна. Төгсөөд ажилд орох магадлал ихтэй, цалин өндөр, эрэлт ихтэй мэргэжлүүд байдаг сургууль, болон түүний төлбөр, элсэлтийн хугацаа болон тэтгэлгийн мэдээллийг Солонгост суралцах хүсэл, зорилготой оюутнууддаа зориулав.

1. Computer Science

Компьютерын шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерын системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Компьютерын шинжлэх ухаанчид мэдээллийг үүсгэдэг, дүрсэлдэг, хувиргадаг, мөн цогц системийг загварчлахад тохиромжтой хийсвэрлэлийг томьёолдог алгоритмын процессуудыг бодож олдог.

1. KAIST

Элсэлт: Хаврын элсэлт бөгөөд 3 сарын элсэлт нь 9.2-10.25 хүртэл бол намрын элсэлт буюу 9 сарын элсэлт нь эхний ээлжинд 11.4-1.10 хүртэл, 2 дугаар ээлжинд 3.2-3.22 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: англи хэлний TOEFL IBT 80, TOEFL PBT (OLD) 560, (NEW) 63, IELTS 6.5, TEPS (OLD) 599, (NEW) 326 болон үүн дээр нэмээд багшийн захиа, ахлах ангид авж байсан шагнал, хамрагдаж байсан сайн дурын ажил гэх мэт

Төлбөр: амжилттай элсэн орсон тохиолдолд 100% тэтгэлэгтэй (баклавр)

2. Sungkyunkwan University

Элсэлт: Хаврын элсэлт нь 9.2~9.6 (эхний ээлж) 11.25-11.29 (2 дугаар ээлж) хүртэл бол намрын элсэлт нь 1.20~6~4 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Tопик 4-өөс дээш оноо, IELTS 5.5, TOEFL IBT 80

Төлбөр: 5,537,000 (1-р семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 100%, шилдэг оюутны тэтгэлэг (4 жил)

3. Korea university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.20~10.17 хүртэл бол намрын элсэлт нь 3 сар~4 сар хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 3-6

Төлбөр: 4,500,000 (1-р семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 50%, 100%

4. Keimyung University

Элсэлт: Хаврын элсэлт нь 10~11 сар хүртэл бол намрын элсэлт нь 4~5 сар (эхний ээлж), 6~7 сар (2-р ээлж) хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 2-с дээш, TOEFL IBT 61, TOEIC 600, IELTS 5-с дээш

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 100%

Төлбөр: одоохондоо мэдээлэл байхгүй байна

2. Aрхитектур

Архитектур нь орон сууц, олон нийтийн барилгын болон суурин газрын төлөвлөлтийн үндсэн зарчим, хэтийн төлөвийг тодорхойлох онол практикийн мэдлэгтэй, хүний амьдрах орчны архитектур, орон зайн төлөвлөлт боловсруулах, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний санаа гаргах, оновчтой шийдлийг эскиз болон ажлын зураглалаар илэрхийлэх чадвартай болж зураг төслийн байгууллагад зураг төслийн ажлыг удирдах, төслийн судалгааны багт орж ажиллах, хот аймгийн захиргаа бусад байгууллагад ерөнхий архитектораар ажиллах дадал ур чадварыг эзэмшинэ.

1. Seoul National University

Элсэлт: Хаврын элсэлт бөгөөд 3 сарын элсэлт нь 7 сард эхэлдэг бол намрын элсэлт нь 2.10~2.27 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: ТОПИК 3-6, TOEFL IBT 80, IELTS 6, TEPS (OLD) 551, (NEW) 298 болон үүн дээр нэмээд багшийн захиа, ахлах ангид авж байсан шагнал, хамрагдаж байсан сайн дурын ажил гэх мэт

Төлбөр: 2,998,000 (1-р семестр)

Тэтгэлэг: линк дээр дараад үзээрэй 🙂

2. Hongik University

Элсэлт: Намрын элсэлт нь 5.18-~5.25 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: ТОПИК 2-6

Төлбөр: 5,423,200 (1-р семестр)

Тэтгэлэг: голч дүнгийн тэтгэлэг 100% хүртэл, гадаад сурагчийн тэтгэлэг 900,000 вон, топик 4- 50%. топик 5- 60%, топик 6- 70%

3. Yonsei university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.19~11/14 хүртэл бол намрын элсэлт нь 1.20~6~4 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Солонгос хэлний оноо, багшийн захиа, гаргасан амжилт болон сургуулиас гадуурх үйл ажиллагаа, апостил гэх мэт

Төлбөр: 4,662,000 вон (1-р семестр)

Тэтгэлэг: Tоп сурагчийн тэтгэлэг,  Элсэлтийн тэтгэлэг 100% хүртэл

4. Korea university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.20~10.17 хүртэл бол намрын элсэлт нь 3.3~4.10 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 3-6

Төлбөр: 4,500,000 вон (1 семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 50%, 100%

Aрхитектур, IT мэргэжлээр хамгийн шилдэг гэсэн сургуулиуд нь эдгээр сургуулиуд бол дараачийн блогоороо хуулийн мэргэжлээр Солонгосын ямар их сургуулиуд шилдэг-т ордгийг тун удахгүй цугтаа харцгаая.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил

Аливаа зүйлийг хийхээсээ өмнө бид зорилгоо тодорхой болгох нь бидний цаг хугацааг хэмнэдэг. Гадаадын их, дээд сургуулиудад бүртгүүлэхэд заавал суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/ шаарддаг. Энэхүү төлөвлөгөө нь тухайн сургуульд элсэхэд таныг энэ сургуульд тохирох оюутан мөн үү, үгүй юу гэдгийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт болох юм.

Хэрвээ та Солонгос орныг сурахаар зорих гэж байгаа бол тухайн орны ёс заншил, соёл иргэншил болон сурах гэж буй сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг судлан яагаад заавал Солонгос оронд сурах хүсэлтэй байгаа тэр тундаа энэхүү сургуулийг сонгох болсон шалтгаанаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй.
Суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа дараах 3-н үндсэн агуулгад хуваан бичих хэрэгтэй.

  1. Өнгөрсөн (Та идэвхтэй, амжилттай суралцаж байснаа харуулах хэсэг бөгөөд яагаад Солонгос улсад сурах гэж байгаагаа бичнэ)
  2. Одоо (Хэрвээ сургууль таныг элсэхийг зөвшөөрсөн тохиолдолд та суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?) / хамгийн чухал хэсэг/
  3. Ирээдүй (Солонгос улсад суралцсаны дараах төлөвлөгөө )

Хэлний бэлтгэл болон цааш бакалавр болон түүнээс дээш зэрэгт суралцах гэж байгаа бол та суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа бичихдээ доорх хэсгийг анхааран унших хэрэгтэй.

1. Яагаад Солонгос хэлийг сонгосон бэ? ★ ★ ★

◆ Солонгос хэлийг сурах болсон шалтгаанаа тусгаж өгөх хэрэгтэй. Солонгос орноор аялж байсан бол түүх, ёс заншил, амьдралын хэв маяг, мэдэж судлахыг хүсэж байгаагаа дурдах нь зүйтэй. Мөн Солонгосын их сургуулиуд таныг өмнө нь ямар нэгэн Солонгос хэлний сургалт, дамжаанд явж байсан эсэхээс хамаарч Солонгос оронд суралцах хүсэлтэйг харах болно.

2. Яагаад Солонгос орныг сонгох болсон бэ? ★ ★ ★

◆ Дэлхийн өөр олон улс орнууд бич яагаад заавал Солонгос улсыг сонгон суралцах болсон шалтгаан. Жич: Солонгос улсыг сонгон суралцах болсон онцгой шалтгаан байгаа бол түүнийгээ тодорхой бичих.

3. Сургуулиа тодорхойлох ★ ★ ★

◆ Яагаад энэхүү сургуулийг сонгон суралцах болсон бэ?
Хэрвээ та хэлний бэлтгэлээ төгсөөд бакалаврт суралцахаар төлөвлөсөн бол та суралцахыг хүсэж буй мэргэжлээ яагаад эзэмшмээр байгаа, энэхүү сургуульд суралцсанаар ямар давуу талуудтай, тус улс таны сонгосон мэргэжлээр хэр хөгжингүй зэргийг судлан бичих. Яагаад бичих хэрэгтэй вэ гэвэл сургууль таныг манай сургууль-д сурах, төгсөх хүсэл зорилготой мөн тухайн сургуульд орсноороо ямар эерэг нөлөө үзүүлж чадах гэдгийг мэдэх гэж байгаа юм. Мөн үүн нэмээд өөрийн мэргэжилтэй холбоотой ямар мөрөөдөлтэй гэдгээ бичээрэй.  

4. Суралцах төлөвлөгөө ★ ★ ★

◆ Сургуульдаа суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?
— Эхний 6 сар- 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суух бөгөөд үндсэн мэргэжлийн ангидаа ороход ТОПИК-н 3 ба 4-р төвшнөөс илүү оноо авахаа итгэл үнэмшил төрүүлэхүйц бичих хэрэгтэй.
— Мөн сургуулийнхаа аливаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, тэмцээн уралдаанд өөрийн туршлага дээрээ үндэслэн Монгол улсаа төлөөлөн оролцоно гэсэн санаагаа нэмэн оруулж болно.
— Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө илүү урт бөгөөд дэлгэрэнгүй болгохыг хүсэж байвал энэхүү хэсэгт 4–5 жил суралцах хугацаандаа хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг жил жилээр нь нарийн бичиж болно.

5. Солонгос улсад суралцан төгсөөд та юу хийх вэ? ★ ★ ★

◆ Та сургуулиа төгсөөд, өөрийн сонгосон мэргэжлээ эзэмшээд ямар ажил хийхийг хүсч байгаа вэ? мөн өөрийн улс орон болон нийгэмдээ юу хийж, өөрчилж чадах вэ?
/Өөрийгөө дутуу үнэлсэн зүйл бичих хэрэггүй, сургууль тийм хүнийг авах хүсэлгүй байх болно/
Эцэст нь хэлэхэд таны материалаа явуулж буй сургуульд элсэх хүсэлтэй олон оюутнуудаас яагаад таныг авах ёстой вэ? гэдэг дээр тулгуурлан бүхий л бичих зүйлсээ бодож бичих хэрэгтэй.

6. Зөвлөмж ★ ★ ★

  • Тухайн сургууль болон мэргэжлийг яагаад сонгосон тухайгаа бичихдээ тэр сургууль болон сонгосон мэргэжлийн тэнхимийн давуу талыг бичиж өгвөл сайн. (сургуулийн web хуудаснаас харж болдог)
  • Овог нэр, төрсөн огноо, суралцсан сургуулийн жагсаалт гэх мэт  анкет дээр байгаа мэдээллийг бичихгүй
  • Сургалтын алба өдөрт эссег мянга мянгаар нь уншиж байдаг болохоор сонирхолтой, хүний анхаарлыг татахаар бичих гэж хичээвэл сайн
  • Суралцах төлөвлөгөө бичихээсээ өмнө СУДАЛГАА хийх маш чухал

Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө бичихдээ “давс, чихрийнхээ тунг нь тааруулж” бичээрэй. Албан бичиг биш тул хэт их албаны үг хэллэг , мөн хэт их уянгын халилтай, уран зохиолын эсээ шиг үг хэллэг бичих хэрэггүй. Мөн та өөрийн тохиромжтой гэж үзсэн хэсэгтээ алдартай хүний хэлсэн ишлэл, ном зохиолын алдартай ишлэлээс дурдаж өгвөл таны мэдлэг чадварыг илүү илтгэх болно. Мөн суралцах төлөвлөгөөгөө сайн бичвэл тэтгэлэг олгох тохиолдол ч их байдаг учраас та хичээгээрэй!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Сүүлийн үед оюутан залуус, залуу үеийнхэн гадаадад мэргэжил дээшлүүлэн суралцах хүсэл сонирхол нь ихсэж байгаа. Ялангуяа БНСУ-ыг зорих нь ихсэж байгаатай холбогдуулан БНСУ-д сурах давуу талуудыг хүргэж байна. Давуу талуудыг үндсэн 7 хүчин зүйлд хуваан бичлээ.

1.Таатай суралцах орчин

БНСУ их дээд сургуулиуд нь оюутнуудын суралцах орчин аюулгүй байдал болон хичээл хийх орчинг бүрэн хангасан байдаг. Нэг ёсондоо сургуулийн кампус дотор суралцаж буй оюутнуудын бүх хэрэгцээ нэг дор байдаг. Дэлгүүр, номын сан, спортын байгууламжууд (Усан спорт, фитнес, заал, хөлбөмбөгийн талбай гэх мэт), амралт чөлөөт цагаа өнгөрөөх байгууламжууд бүгд кампус дотроо байрладаг.

Жишээ нь: Конкүк их сургуулийн кампусын зураг

2.Суралцангаа ажиллах боломжтой

Солонгос улсад суралцах бас нэг давуу тал нь сурахын зэрэгцээ ажил хийн өөрийн амьжиргааны зардал болон цаашлаад сургалтын төлбөрөө олох бүрэн боломжтой. Хэрвээ та хэлний бэлтгэлд суралцаж байгаа бол 6 сарын дараа албан ёсны эрхээ аваад ажиллах боломжтой. Солонгос улс нь үйлдвэржилт, үйлчилгээ өндөр хөгжсөн учраас ажлын байр ихтэй орон юм. Зарим их сургуулиуд нь оюутнууддаа албан ёсны ажлын байранд санал болгодог. Их сургуулын үндсэн ангиа төгссөний дараа БНСУ-д албан ёсоор ажиллах боломжтой.

3.Гэр бүлтэйгээ хамт суралцах

Солонгос улсын их сургуульдаа үндсэн буюу бакалавр, магистр, болон докторийн ангидаа элсэн ороод 6 сарын дараачаас дагалдан виз мэдүүлэх эрхтэй болдог. Дагалдан визээр аав, ээж, нөхөр, хүүхэдтэйгээ хамт БНСУ-д хамт аж төрөх боломжтой юм.

4.Өөрийн карьераа дээшлүүлэх

Их сургуулийн үндсэн анги буюу бакалавр, магистр болон доктороо төгсөөд Солонгос улсдаа ажиллах боломжтой 2 жилийн хугацаатай визний эрх нээгддэг. БНСУ-д SamsungLGHyundai, SK гэх мэт дэлхийн хэмжээний том байгуулгуудтай орон учраас төгсөөд эдгээр байгуулгуудад ажиллаж туршлага хуримтлуулах боломж нээгдэх юм.

Samsung Group нь 210 тэрбум ам.долларын үнэлгээтэй 320 гаруй мянган ажилчидтай.

5.Өндөр хөгжилтэй орны соёлоос суралцах

Солонгос орон нь аугаа их соёл уламжлал, түүхтэй улс орон юм. Жилдээ Солонгос улсад аялахаар 2018 оны байдлаар 29 сая гаруй жуулчин хүлээн авдаг орон юм. Та Солонгос улсад суралцсанаар гадаад болон Солонгос орны соёлтой танилцан соёлд суралцан, хүмүүстэй харилцах зэрэг хувь хүний зүгээс төлөвших боломжтой.

Bukchon Hanok Village (북촌한옥마을) нь 100 гаруй уламжлалт байшингаас бүтдэг

6.Өндөр төвшиний боловсрол эзэмших

Солонгос улс нь Ази тивдээ болон дэлхийд боловсролын чанараа тэргүүлэгч орны жагсаалтад багтдаг орон юм. Жилдээ Солонгос улсад 120 гаруй мянган гадаад сурагч Солонгос орныг зорин суралцдаг энэ тоо жил болгон дунджаар 20 гаруй хувийн өсөлттэй байгаа нь Солонгос улсын боловсролын төвшинг хэр үнэлж байгааг харж болно. Сургалтын төлбөрийн хувьд Америк болон Европын орнуудтай харьцуулахад хямд төлбөртэй учраас дэлхийн төвшний чанартай боловсролыг хямд зардлаар эзэмших боломж танд байна.

KYUNG HEE UNIVERSITY их сургуулийн Солонгос болон олон улсын оюутнууд

7.Чөлөөт цагаа үр бүтээмжтэй өнгөрөөх

Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй хямд өртөгтэй орон учраас та чөлөөт цагаараа аялах, өөрийгөө хөгжүүлэх дугуйлан, дамжаанд хамрагдах зэргээр чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх боломжтой юм.

Ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд Өөрийнхөө мэдлэг боловсролдоо хөрөнгө оруулах гэж байгаа хүн бүрт энэхүү нийтлэлээ зориуллаа. Баярлалаа.

Манайх өмнөх нийтлэлээрээ “Солонгос улсын засгийн газрын тэтгэлэг” талаар бичсэн байгаа орж сонирхоорой.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Гадаадад сурахаар шийдсэн ихэнх хүмүүс гадаад оюутнуудад тэтгэлэг олдох боломжгүй гэж боддог ч энэ нь буруу ойлголт юм. Ялангуяа Солонгос улсад засгийн газар болон их дээд сургуулиудын тэтгэлэг авах боломж их байдаг бөгөөд суралцах бүтээмж өндөр оюутнуудыг тэтгэж дэлхийн шилдэг боловсон хүчин бэлтгэхийн тулд оюутнуудыг гадаадад суралцах боломжоор хангах засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.

1 . Korean Government Scholarship Program Засгийн газрын тэтгэлэг ( Бакалавар, Магистр)

Korean Government Scholarship Program нь Солонгосын боловсролын яамаар (NIIED) удирдагдан явагддаг бөгөөд гадаадын оюутнуудад олон улсын боловсролын солилцоог дэмжих, улс орнуудын хоорондын нөхөрлөлийг дэмжих зорилгоор дээд боловсролын байгууллагуудад суралцах боломжийг олгох зорилготой хөтөлбөр юм. Нийт бакалаврын 170 сурагчид болон магистрын 700 сурагчид сонгон шалгаруулдаг буюу бакалаврын сурагчдын бүртгэлийг 9 сард эхлээд 2 сарын сүүлээр дуусдаг бол магистрын бүртгэл 2-р сард эхэлж 8-р сарын сүүлээр дуусдаг байна.

Шаардлага:

  • Өөрөө болон аав ээж 2-лаа Солонгосоос өөр иргэншилтэй байх
  • Ахлах сургууль төгссөн байх (бакалавр)
  • Бакалаврын зэрэг хамгаалсан байх (магистр)
  • Голч дүн 80% аас дээш байх
  • Нас 25-с доош байх (бакалавр)
  • Нас 40-с доош байх (магистр)
  • Studyinkorea.go.kr site аар бүртгүүлэх, эсвэл сургуулиараа дамжуулаад бүртгүүлж болно.

Анхаарах зүйлс:

1) Бакалавр :

  • Сургалтын хугацаа 4 жилээс дээш тэнхим (анагаахын тэнхим, архитектурын тэнхим зэрэг) зөвшөөрөгдөхгүй.

2) Судалгааны ажил : Магистр, докторын оюутнуудад хамаарна

  • Нийгмийн ухаан, Хүмүүнлэг-ээр зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 210,000 вон
  • Байгал, механик шинжлэх ухаанаар зэрэг хамгаалж байгаа бол семестр болгон судалгааны ажлын 240,000 вон
  • Судалгааны ажлаас хамаараад хэвлэх зардлын 500,000- 800,000 вон

Тэтгэлэгт хамаарах зүйлс:

1. Бүтэн сургалтын төлбөр

2. Амьжиргааны мөнгө

3. 2 талын тийзны зардал

4. Эрүүл мэндийн даатгал (сар болгон 20,000 вон)

5. Хэлний бэлтгэлийн төлбөр

6. Аяллын тэтгэмж (ирэхээс өмнө 200,000 вон)

7. Топик 5 эсвэл 6-тай бол сар болгон 100,000 вон

Амжиргааны зардал/Бакалавр/: Сар болгон 800,000 вон

Амжиргааны зардал/Магистр/: Сар болгон 900,000 вон

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих
Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил: