Tag

undergradutae

Browsing

Солонгос улсад суралцдаг дотоод, гадаад гэлтгүй оюутнууд дунд ‘тренд’ болж байгаа мэргэжлийг танилцуулах гэж байна. Төгсөөд ажилд орох магадлал ихтэй, цалин өндөр, эрэлт ихтэй мэргэжлүүд байдаг сургууль, болон түүний төлбөр, элсэлтийн хугацаа болон тэтгэлгийн мэдээллийг Солонгост суралцах хүсэл, зорилготой оюутнууддаа зориулав.

1. Computer Science

Компьютерын шинжлэх ухаан нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерын системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг. Компьютерын шинжлэх ухаанчид мэдээллийг үүсгэдэг, дүрсэлдэг, хувиргадаг, мөн цогц системийг загварчлахад тохиромжтой хийсвэрлэлийг томьёолдог алгоритмын процессуудыг бодож олдог.

1. KAIST

Элсэлт: Хаврын элсэлт бөгөөд 3 сарын элсэлт нь 9.2-10.25 хүртэл бол намрын элсэлт буюу 9 сарын элсэлт нь эхний ээлжинд 11.4-1.10 хүртэл, 2 дугаар ээлжинд 3.2-3.22 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: англи хэлний TOEFL IBT 80, TOEFL PBT (OLD) 560, (NEW) 63, IELTS 6.5, TEPS (OLD) 599, (NEW) 326 болон үүн дээр нэмээд багшийн захиа, ахлах ангид авж байсан шагнал, хамрагдаж байсан сайн дурын ажил гэх мэт

Төлбөр: амжилттай элсэн орсон тохиолдолд 100% тэтгэлэгтэй (баклавр)

2. Sungkyunkwan University

Элсэлт: Хаврын элсэлт нь 9.2~9.6 (эхний ээлж) 11.25-11.29 (2 дугаар ээлж) хүртэл бол намрын элсэлт нь 1.20~6~4 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Tопик 4-өөс дээш оноо, IELTS 5.5, TOEFL IBT 80

Төлбөр: 5,537,000 (1-р семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 100%, шилдэг оюутны тэтгэлэг (4 жил)

3. Korea university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.20~10.17 хүртэл бол намрын элсэлт нь 3 сар~4 сар хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 3-6

Төлбөр: 4,500,000 (1-р семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 50%, 100%

4. Keimyung University

Элсэлт: Хаврын элсэлт нь 10~11 сар хүртэл бол намрын элсэлт нь 4~5 сар (эхний ээлж), 6~7 сар (2-р ээлж) хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 2-с дээш, TOEFL IBT 61, TOEIC 600, IELTS 5-с дээш

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 100%

Төлбөр: одоохондоо мэдээлэл байхгүй байна

2. Aрхитектур

Архитектур нь орон сууц, олон нийтийн барилгын болон суурин газрын төлөвлөлтийн үндсэн зарчим, хэтийн төлөвийг тодорхойлох онол практикийн мэдлэгтэй, хүний амьдрах орчны архитектур, орон зайн төлөвлөлт боловсруулах, суурин газрын ерөнхий төлөвлөгөөний санаа гаргах, оновчтой шийдлийг эскиз болон ажлын зураглалаар илэрхийлэх чадвартай болж зураг төслийн байгууллагад зураг төслийн ажлыг удирдах, төслийн судалгааны багт орж ажиллах, хот аймгийн захиргаа бусад байгууллагад ерөнхий архитектораар ажиллах дадал ур чадварыг эзэмшинэ.

1. Seoul National University

Элсэлт: Хаврын элсэлт бөгөөд 3 сарын элсэлт нь 7 сард эхэлдэг бол намрын элсэлт нь 2.10~2.27 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: ТОПИК 3-6, TOEFL IBT 80, IELTS 6, TEPS (OLD) 551, (NEW) 298 болон үүн дээр нэмээд багшийн захиа, ахлах ангид авж байсан шагнал, хамрагдаж байсан сайн дурын ажил гэх мэт

Төлбөр: 2,998,000 (1-р семестр)

Тэтгэлэг: линк дээр дараад үзээрэй 🙂

2. Hongik University

Элсэлт: Намрын элсэлт нь 5.18-~5.25 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: ТОПИК 2-6

Төлбөр: 5,423,200 (1-р семестр)

Тэтгэлэг: голч дүнгийн тэтгэлэг 100% хүртэл, гадаад сурагчийн тэтгэлэг 900,000 вон, топик 4- 50%. топик 5- 60%, топик 6- 70%

3. Yonsei university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.19~11/14 хүртэл бол намрын элсэлт нь 1.20~6~4 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Солонгос хэлний оноо, багшийн захиа, гаргасан амжилт болон сургуулиас гадуурх үйл ажиллагаа, апостил гэх мэт

Төлбөр: 4,662,000 вон (1-р семестр)

Тэтгэлэг: Tоп сурагчийн тэтгэлэг,  Элсэлтийн тэтгэлэг 100% хүртэл

4. Korea university

Элсэлт: Хаврын элсэлт нь 8.20~10.17 хүртэл бол намрын элсэлт нь 3.3~4.10 хүртэл явагдаад дуусдаг байна.

Шаардлага: Топик 3-6

Төлбөр: 4,500,000 вон (1 семестр)

Тэтгэлэг: Шилдэг элсэгчийн тэтгэлэг 50%, 100%

Aрхитектур, IT мэргэжлээр хамгийн шилдэг гэсэн сургуулиуд нь эдгээр сургуулиуд бол дараачийн блогоороо хуулийн мэргэжлээр Солонгосын ямар их сургуулиуд шилдэг-т ордгийг тун удахгүй цугтаа харцгаая.

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Манай байршил

Аливаа зүйлийг хийхээсээ өмнө бид зорилгоо тодорхой болгох нь бидний цаг хугацааг хэмнэдэг. Гадаадын их, дээд сургуулиудад бүртгүүлэхэд заавал суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/ шаарддаг. Энэхүү төлөвлөгөө нь тухайн сургуульд элсэхэд таныг энэ сургуульд тохирох оюутан мөн үү, үгүй юу гэдгийг илэрхийлэх хамгийн чухал үзүүлэлт болох юм.

Хэрвээ та Солонгос орныг сурахаар зорих гэж байгаа бол тухайн орны ёс заншил, соёл иргэншил болон сурах гэж буй сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг судлан яагаад заавал Солонгос оронд сурах хүсэлтэй байгаа тэр тундаа энэхүү сургуулийг сонгох болсон шалтгаанаа дэлгэрэнгүй бичиж өгөх нь зүйтэй.
Суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа дараах 3-н үндсэн агуулгад хуваан бичих хэрэгтэй.

  1. Өнгөрсөн (Та идэвхтэй, амжилттай суралцаж байснаа харуулах хэсэг бөгөөд яагаад Солонгос улсад сурах гэж байгаагаа бичнэ)
  2. Одоо (Хэрвээ сургууль таныг элсэхийг зөвшөөрсөн тохиолдолд та суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?) / хамгийн чухал хэсэг/
  3. Ирээдүй (Солонгос улсад суралцсаны дараах төлөвлөгөө )

Хэлний бэлтгэл болон цааш бакалавр болон түүнээс дээш зэрэгт суралцах гэж байгаа бол та суралцах төлөвлөгөө буюу /Study Plan/-аа бичихдээ доорх хэсгийг анхааран унших хэрэгтэй.

1. Яагаад Солонгос хэлийг сонгосон бэ? ★ ★ ★

◆ Солонгос хэлийг сурах болсон шалтгаанаа тусгаж өгөх хэрэгтэй. Солонгос орноор аялж байсан бол түүх, ёс заншил, амьдралын хэв маяг, мэдэж судлахыг хүсэж байгаагаа дурдах нь зүйтэй. Мөн Солонгосын их сургуулиуд таныг өмнө нь ямар нэгэн Солонгос хэлний сургалт, дамжаанд явж байсан эсэхээс хамаарч Солонгос оронд суралцах хүсэлтэйг харах болно.

2. Яагаад Солонгос орныг сонгох болсон бэ? ★ ★ ★

◆ Дэлхийн өөр олон улс орнууд бич яагаад заавал Солонгос улсыг сонгон суралцах болсон шалтгаан. Жич: Солонгос улсыг сонгон суралцах болсон онцгой шалтгаан байгаа бол түүнийгээ тодорхой бичих.

3. Сургуулиа тодорхойлох ★ ★ ★

◆ Яагаад энэхүү сургуулийг сонгон суралцах болсон бэ?
Хэрвээ та хэлний бэлтгэлээ төгсөөд бакалаврт суралцахаар төлөвлөсөн бол та суралцахыг хүсэж буй мэргэжлээ яагаад эзэмшмээр байгаа, энэхүү сургуульд суралцсанаар ямар давуу талуудтай, тус улс таны сонгосон мэргэжлээр хэр хөгжингүй зэргийг судлан бичих. Яагаад бичих хэрэгтэй вэ гэвэл сургууль таныг манай сургууль-д сурах, төгсөх хүсэл зорилготой мөн тухайн сургуульд орсноороо ямар эерэг нөлөө үзүүлж чадах гэдгийг мэдэх гэж байгаа юм. Мөн үүн нэмээд өөрийн мэргэжилтэй холбоотой ямар мөрөөдөлтэй гэдгээ бичээрэй.  

4. Суралцах төлөвлөгөө ★ ★ ★

◆ Сургуульдаа суралцаж байх хугацаандаа юу хийх вэ?
— Эхний 6 сар- 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суух бөгөөд үндсэн мэргэжлийн ангидаа ороход ТОПИК-н 3 ба 4-р төвшнөөс илүү оноо авахаа итгэл үнэмшил төрүүлэхүйц бичих хэрэгтэй.
— Мөн сургуулийнхаа аливаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, тэмцээн уралдаанд өөрийн туршлага дээрээ үндэслэн Монгол улсаа төлөөлөн оролцоно гэсэн санаагаа нэмэн оруулж болно.
— Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө илүү урт бөгөөд дэлгэрэнгүй болгохыг хүсэж байвал энэхүү хэсэгт 4–5 жил суралцах хугацаандаа хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг жил жилээр нь нарийн бичиж болно.

5. Солонгос улсад суралцан төгсөөд та юу хийх вэ? ★ ★ ★

◆ Та сургуулиа төгсөөд, өөрийн сонгосон мэргэжлээ эзэмшээд ямар ажил хийхийг хүсч байгаа вэ? мөн өөрийн улс орон болон нийгэмдээ юу хийж, өөрчилж чадах вэ?
/Өөрийгөө дутуу үнэлсэн зүйл бичих хэрэггүй, сургууль тийм хүнийг авах хүсэлгүй байх болно/
Эцэст нь хэлэхэд таны материалаа явуулж буй сургуульд элсэх хүсэлтэй олон оюутнуудаас яагаад таныг авах ёстой вэ? гэдэг дээр тулгуурлан бүхий л бичих зүйлсээ бодож бичих хэрэгтэй.

6. Зөвлөмж ★ ★ ★

  • Тухайн сургууль болон мэргэжлийг яагаад сонгосон тухайгаа бичихдээ тэр сургууль болон сонгосон мэргэжлийн тэнхимийн давуу талыг бичиж өгвөл сайн. (сургуулийн web хуудаснаас харж болдог)
  • Овог нэр, төрсөн огноо, суралцсан сургуулийн жагсаалт гэх мэт  анкет дээр байгаа мэдээллийг бичихгүй
  • Сургалтын алба өдөрт эссег мянга мянгаар нь уншиж байдаг болохоор сонирхолтой, хүний анхаарлыг татахаар бичих гэж хичээвэл сайн
  • Суралцах төлөвлөгөө бичихээсээ өмнө СУДАЛГАА хийх маш чухал

Та өөрийн суралцах төлөвлөгөөгөө бичихдээ “давс, чихрийнхээ тунг нь тааруулж” бичээрэй. Албан бичиг биш тул хэт их албаны үг хэллэг , мөн хэт их уянгын халилтай, уран зохиолын эсээ шиг үг хэллэг бичих хэрэггүй. Мөн та өөрийн тохиромжтой гэж үзсэн хэсэгтээ алдартай хүний хэлсэн ишлэл, ном зохиолын алдартай ишлэлээс дурдаж өгвөл таны мэдлэг чадварыг илүү илтгэх болно. Мөн суралцах төлөвлөгөөгөө сайн бичвэл тэтгэлэг олгох тохиолдол ч их байдаг учраас та хичээгээрэй!

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

Facebook Page: HiKorea Mongolia

И-Мэйл хаяг: info@hikorea.mn