Солонгос улсад үзэсгэлэнтэйгээрээ олны дунд алдаршсан их сургуулиуд цөөнгүй бий. Тэдгээр их сургуулиуд дээр ямар Кдрама-ын зураг авалт хийгдэж байсан талаарх мэдээллийг хүргэж байна.

Extraordinary You | Wiki | K-Drama Amino
Extraordinary you

Ёнсэй их сургууль - Yonsei University Sinchon Campus

Ёнсэй их сургууль нь тэргүүн эгнээнд жагсдаг сургуулиудын нэг юм. Энэхүү их сургууль нь БНСУ-ын шилдэг гурван их сургуулийн тоонд багтдаг. Их сургуулийн нэр хүндтэй эрдэм шинжилгээний ололтуудаас гадна оюутны хотхоны өнгө үзэмж нь хүмүүсийн сонирхлыг ихэд татдаг байна.
Ёнсэй их сургууль
Киноны хэсгээс
Ёнсэй их сургууль
Киноны хэсгээс
YONSEI University, Seoul, Korea
Ёнсэй их сургуулийн бодит зураг
Red ivy covered Yonsei University Sinchon Campus, Sinchon, Seodaemun  District, Seoul [OS] [1080×1350] : SouthKoreaPics
Ёнсэй их сургуулийн бодит зураг
Yonsei University | LinkedIn
Ёнсэй их сургуулийн үдэш

Дундок эмэгтэйчүүдийн их сургууль – Dongduk women’s university

Дундок эмэгтэйчүүдийн их сургууль нь 1950 онд байгуулагдсан Дунгвон охидын сургуулиас үндэслэсэн бөгөөд DWU нь 8 коллеж, 6 тэнхим, 18 мэргэжлүүд, 16 мэргэжлийн тэнхимүүд, 7 аспирантураас бүрддэг. Нийт 7500 орчим оюутан, 350 багш ажилчидтай байна. Мөн 10 орны 23 их сургуультай олон улсын солилцооны гэрээ байгуулсан амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Дундок эмэгтэйчүүдийн их сургууль нь цэцгийн хүрээлэнгээрээ алдартай. Киноны үзэсгэлэнт цэцэгсийн дунд уулздаг хэсгүүдийг энэхүү сургууль дээр хийсэн байна.
Дундок эмэгтэйчүүдийн их сургуулийн орчин

Кэмён их сургууль - Keimyung University, Daegu

Кэмён их сургууль нь Тэгү хотод байршилтай хувийн их сургууль юм. Энэхүү сургууль нь 1899 онд байгуулагдсан 120 жилийн түүхт сургууль бөгөөд 24,798 гаруй оюутантай ба үүнээс 1,404 гаруй нь гадаад оюутнууд байдаг. Кэймён их сургууль нь 94 тэнхим, 10 магистр бакалаврын сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн жуулчдын хамгийн ихээр зочилдог, алдартай кино зураг авалт хийгддэг сургуулиудын нэг билээ.
О Намжу-ийн эцэг эх сургууль дээр зочилдог зураглал энд хийгдсэн байдаг. 
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government
Кэмён их сургуулийн бодит зураг
Daegu, South Korea - 6 Image & Photo (Free Trial) | Bigstock
Кэмён их сургуулийн бодит зураг

Тонгвон их сургууль - Tongwon University

Киноны ихэнх спортын сцены зураг авалтууд Тонгвон их сургууль дээр авагджээ. Тонгвон Их Сургууль нь Солонгосын Кёнги хотод байрлалтай сургууль ба 1993 онд байгуулагдаж байжээ. Одоогоор 17 тэнхим, 3600 гаруй оюутантайгаар сургалтаа явуулж, өсөж дэвжсээр байгаа билээ.
Киноны хэсгээс
6 Filming Locations Of Drama "Extraordinary You" | Kpopmap - Kpop, Kdrama  and Trend Stories Coverage
Тонгвон их сургуулийн бодит зураг
Tongwon University, Icheon-si, Gyeonggi-do(+82 31-799-8888)
Тонгвон их сургуулийн бодит зураг

Бусаны гадаад судлалын их сургууль - University of Foreign Studies, Busan

Энэхүү сургууль нь Бусан дахь гадаад судлалаар мэргэшсэн хувийн их сургууль юм. Анх 1982 оны 4-р сард Англи, Франц, Япон, Хятад, Герман, Индонез, Малайз, Тайланд хэлний чиглэлээр гадаад хэлний сургалттай коллеж болон байгуулагдсан. Улмаар цааш өргөжиж 1991 онд их сургууль гэх тодотголтой болжээ. 2009 оны байдлаар Бусаны Гадаад Судлалын Их Сургууль нь 24 орны 94 их сургуультай академик солилцооны хөтөлбөрийн гэрээ байгуулсан амжилтаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэхүү гүүрэн дээрх зураг авалтыг Бусаны Гадаад Судлалын их сургууль дээр хийсэн байдаг. Киноны зураг авалтын багийхан ахлах сургуулийн орчинг бүрдүүлхийн тулд энэхүү сургуулийн гүүрийг ашигласан гэж ярьжээ.
Study in Korea | run by Korean Government
Гадаад судлалын их сургуулийн бодит зураг
File:Busan University of Foreign Studies-Campus Overview.jpg - Wikipedia
Гадаад судлалын их сургуулийн бодит зураг

Эх сурвалж: https://aminoapps.com

Weightlifting Fairy Kim Bok Joo OST PART 5 [스타엔트리 엔터테인먼트] by Standing Egg :  Napster
Weightlifting Fairy Kim Bok-joo

Ина их сургууль - Inha University

Ина их сургууль нь Сөүлээс 2 цагийн зайд байршилтай Инчон хотод байдаг. Тус сургууль нь инженер, физикийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа шинжилгээ гаргадгаараа алдартай ба анх Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч Сингман Ри үндэслэж байжээ. 
Inha University – a university where Weightlifting Fairy Kim Bok-joo fans  shouldn't miss - My Korea Trip
Киноны хэсгээс
Inha University [인하대학교] – Korean Dramaland
Киноны үнсэлтийн ихэнх зураг авалтыг Ина их сургуулийн орчинд авсан байдаг. 
Inha University – Summer School – Mānoa International Exchange
Ина их сургуулийн бодит зураг
user uploaded image
Ина их сургуулийн орчин
Application Guideline for International Students-Fall 2020, Inha University.  | by Md Arman Hossen | Medium
Ина их сургуулийн бодит зураг

Юнин их сургууль - Yong In University

Юнин их сургууль нь Юнин хотод байрлалтай хувийн тодотголтой сургууль ба 1953 онд анх Солонгосын жудогийн сургууль хэмээн байгуулагдаж байжээ. 1971 онд Солонгосын биеийн тамирын колледж болон шинэчлэгдэж өдгөө Юнин их сургууль гэх нэршлээ олсноор спортоос гадна бусад шинжлэх ухааны салбарын олон мэргэжлүүдээр төгсгөдөг болсон байна.
user uploaded image
user uploaded image
Бок Жу, Жон Хён нарын очдог хүслийн усан оргилуурын зураглалыг Юниний их сургууль дээр авсан байдаг. Тус хүслээ шивнэдэг усан оргилуур нь их сургуулийн төв байрнаас холгүйхэн байршдаг байна. 
한국유학종합시스템 Study in Korea | run by Korean Government
Юнин их сургуулийн кампус
Yong In University | Taekwondo Wiki | Fandom
Юнин их сургуулийн бодит зураг

Солонгосын спортын үндэсний их сургууль - Korea National Sport University

Солонгосын спортын үндэсний их сургууль нь Сөүл хотод байршилтай цорын ганц үндэсний спортын их сургуульд тооцогддог. Спортын нарийн мэргэжлийн төрлүүдээр сургалтаа явуулдаг алдартай сургууль юм.
user uploaded image
Киноны хэсгээс
user uploaded image
Киноны хэсгээс
Korea National Sport University - Free-Apply.com
Солонгосын спортын үндэсний их сургуулийн бодит зураг
user uploaded image
Солонгосын спортын үндэсний их сургуулийн бодит зураг

Эх сурвалж: https://koreabyme.com/

K-Drama Time Machine: Park Shin Hye And Kim Rae Won Had A Fateful Encounter  In "Doctors"
Doctors

Гачон их сургууль - Gachon University

Гачон их сургууль нь академик сургууль ба хэд хэдэн салбар бүрэлдэхүүн сургуулиудтай юм. Уг киноны зураглалыг Гачоны анагаахын шинжлэх ухааны их сургууль дээр хийсэн байна. 
Киноны хэсгээс
Киноны хэсгээс
Gachon University | LinkedIn
Гачон их сургуулийн бодит зураг
KHIDI
Гачон их сургуудийн кампус
Smart Infrastructure Materials Lab
Гачон их сургуулийн үдэш

Эх сурвалж: https://a-r-a-i.livejournal.com

This image has an empty alt attribute; its file name is 1_YQSYewBblQ_QPVB5rmOxYA-1.jpeg

HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn

Comments are closed.