Category

Сургууль

Category

GKS буюу засгийн газрын тэтгэлэг нь БНСУ (Боловсролын яам)-аас олгогддог гадаад иргэдэд зориулсан сургалтын тэтгэлэгт хөтөлбөр юм.

Уг тэтгэлэгийн гол давуу тал нь Баклавар, Магистртын нийт сургалтын бүх төлбөрийг олгохоос гадна амжиргааны зардал болон 2 талын онгоцны зардлыг ч мөн гаргадаг байна.

ТЭТГЭЛЭГТ ЮУ БАГТДАГ ВЭ?

ОНГОЦНЫ ЗАРДАЛ + СУУРЬШИХ БОЛОН БУЦАХ ЗАРДАЛ

ОНГОЦНЫ ЗАРДАЛ: Өөрийн орноос солонгосруу ирэх энгийн тасалбар мөн тэтгэлэгт хөтөлбөр дууссаны дараагаар эх оронруугаа нутаг буцах энгийн тасалбар СУУРЬШИХ ЗАРДАЛ: Анх хилээр нэвтэрч орж ирэхэд 1 удаа 200.000 вон (бакалавр, магистр, доктор адил)

АМЖИРГААНЫ ЗАРДАЛ+ СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРДАЛ

АМЖИРГААНЫ ЗАРДАЛ: Cард 900,000 вон (бакалавр) сард 1,000,000 вон (магистр доктор)

СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗАРДАЛ: Бакалаврт олгогдохгүй магистр докторт 1 улиралд 210,000-240,000 вон

СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЗАРДАЛ+ СУРГАЛТЫН ТӨЛБӨР

СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ЗАРДАЛ: Нийт бүх зардал

СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 5 саяаас дотогш сургалтын төлбөр /илүү төлбөрийг сургуулиас олгоно

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ҮЙЛ ЯВЦ

Бүртгүүлэгч нь элчин сайдын яам болон сургууль 2-н аль нэг төрлийг сонгож материалаа бүрдүүлэх боломжтой байдаг.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

БАКАЛАВР: 9сар ~ 10сар

МАГИСТР, ДОКТОР: 2 сарын эхээс 3 сарын дунд хүртэл

ТЭТГЭЛЭГИЙН ШААРДЛАГА

ИРГЭНШИЛ:

ОЮУТАН БОЛОН ЭЦЭГ ЭХ ГАДААДЫН ИРГЭНШИЛТЭЙ БАЙХ / СОЛОНГОС УЛСЫН ИРГЭН БИШ БАЙХ/

НАС:

БАКАЛАВР: 2021 оны 03 сарын 1-ний өдрийн байдлаар 25-с доош настай байх (1997 оны 3 сарын 1-ний өдрөөс хойш төрсөн байх)

МАГИСТР, ДОКТОР: 2021 оны 09 сарын 1-ний өдрийн байдлаар 40-с доош настай байх (1982 оны 09 сарын 01-с хойш төрсөн байх)

ДҮН:

ХАМГИЙН СҮҮЛД ТӨГССӨН СУРГУУЛИЙН ГОЛЧ ДҮН (CPA) ОНООГООР ТООЦООЛОХОД 80%-С ДЭЭШ ҮНЭЛГЭЭТЭЙ БАЙХ

ТОО БАРИМТУУД

2020 оны байдпаар нийт 220 бакалавр, 1270 магистр болон докторын тэтгэлгийг оюутан залуусд олгосон бөгөөд бидний хамтран ажилладаг Сүнчон Их Сургууль Солонгос улсдаа хамгийн олон оюутанд засгийн газрын тэтгэлэг олгосон тоон үзүүлэлтээрээ 2-т жагссан байна.

ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

  1. СУРАЛЦАХ ГЭЖ БУЙ СУРГУУЛЬ БОЛОН ТЭНХИМЭЭ СУДЛАХ
  2. СУРАЛЦАХ ГЭЖ БУЙ ТЭНХИМИЙН ХИЧЭЭЛ ОРОХ ХЭЛНИЙ ТҮВШИНГ ШАЛГАХ
  3. СУРАЛЦАХ ГЭЖ БУЙ ТЭНХИМИЙН БАГШТАЙ УРЬДЧИЛАН ХОЛБОГДОХ
  4. ЭЛСЭХ ГЭЖ БУЙ СУРГУУЛИА СОНГОХОД АНХААРАХ
  5. ӨӨРИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОНОО, ТОПИК, СЕРТИФИКАТ ГЭХ МЭТ ОНОО АВАХ МАТЕРИАЛУУДАА БЭЛДЭХ
  6. ӨӨРИЙН ТАНИЛЦУУЛГЫГ МАШ САЙН БИЧИХ
  7. МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ ДЭЭР МАШ ХЯНАМГАЙ ХАНДАХ

Та бүхэнд амжилт хүсье!

GKS -тэй холбоотой бүхий л мэдээллийг та бидэн лүү хандан авах боломжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1_YQSYewBblQ_QPVB5rmOxYA-1.jpeg


HiKorea Mongolia нь БНСУ-ын их, дээд сургуулийн мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, зуучлалын үйлчилгээ үзүүлж байна.

Бидэнтэй холбоо барих:

Утас: 7766–5555

Вэб сайт: www.hikorea.mn

И-Мэйл хаяг: info@hikorea.mn